2012-07-19 06:08

“Би бол Брюс Ли” кино удахгүй худалдаанд гарна.

Тулаант киноны нэрт мастер Брюс Лигийн тухай “Би бол Брюс Ли” хэмээх баримтат шинэ кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Нас барснаас нь хойш бараг 40 жил өнгөрсөн ч алдартнуудын жагсаалтад хүндтэй байр суурь эзэлсээр буй тулааны нэрт мастерын тухай баримтат киног түүний охин Шэннон Ли бүтээжээ.

Шэннон Ли аавынхаа тухай “Аав маань жинхэнэ тулаанч хүн ямар байх ёстойг өөрийн итгэл үнэмшлээр харуулж, тулааны урлагийг заах аргыг философитой хослуулж чадсан хүн байсан” гэжээ. Брюс Лигийн тухай баримтат кино олон байдаг боловч “Би бол Брюс Ли” кино  Хонконгийн киноны нэрт мастерууд Жэки Чан, Жет Ли, сагсан бөмбөгийн од Коби Брайнт, “Black Eyed Peas” хамтлагийн гишүүн Taboo болон ойр дотных нь хүмүүсийн дурсамж, дурьдатгалаас бүтжээ.

Брюс Лигийн охин Шэннон Ли “Брюс Ли” холбооны тэргүүн бөгөөд тулааны нэрт мастерын бүтээлүүдийг хууль бусаар ашиглахын эсрэг үйл ажиллагаа явуулж, оюутнуудад тэтгэлэг олгодог байна. Брюс Лиг нас барснаас хойш бараг 40 жил өнгөрч байгаа ч түүний нэрээр бизнес хийгчид жилд таван сая ам.долларын ашиг олдог гэнэ. Брюс Лигийн тухай баримтат шинэ кино энэ сарын 20-ноос хязгаарлалттайгаар дэлгэцнээ гарах бөгөөд 23-нд DVD-ээр худалдаанд гарах юм байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу