2012-04-11 10:59

Монгол хөөмий

 

Монгол хөөмий нь дуу хөгжмийн урлагийн нэгэн төрөл юм. Хөөмий нь маш эртнээс бий болсон гэдэг боловч одоог хүртэл үүссэн хугацааг нь тодорхойлж чадаагүй байгаа ажээ. Хөөмий гэсэн нэр томъёог янз бүрээр тайлбарладаг. Зарим хүмүүс хөөмийг “авиа дуурайх урлаг” гэж нэрлэдэг. Хөөмий бол судлаачдын анхаарлыг нэн ихээр татдаг урлагийн төрөл юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтэн дээдэлдэг заншил нь их нөлөөлжээ. Ард түмний хөгжим яруу найргийн мэдрэмж, төвөнхөөр дуулах онцгой чадварын дүнд бий болсон урлаг юм. Байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ олж авдаг ард түмэн зөвхөн байгалийн дуу авиаг дууриах бус түүний мөн чанарт нэвтэрч чадан энэхүү гайхамшигт урлагийг бий болгожээ. Тийм учраас хөөмий нь Монгол үндэстний баяр наадам, ахуйн уламжлал, ёс, дэг жаягийн салшгүй хэсэг болжээ. Монгол хөөмий монгол газар нутагт өөрийн онцлогийг хадгалан хөгжиж, төрөл зүйлийн хувьд ч хамгийн баялаг болжээ. Монголын хөөмийчид дуулах ур чадвараараа дэлхийн судлаачдын анхаарлыг татдаг бөгөөд Ховд аймгийн Чандмань сумынхан бараг тэр аяараа хөөмийлдөг ажээ. Монгол ардын хөгжмийн өгүүлэхийн эрхтэнтэй шүтэлцэх урлагт: Аялан исгэрэх урлаг, амаар таших дэлдэх урлаг, хөөмэйлэх урлаг, цуурдах урлаг, аман хуурын урлаг эдгээр таван зүйлийн урлагийгхамруулан хэлэлцэж болно. Аялан исгэрэх урлаг: Аялан исгэрэх гээд байгаа маань үнэндээ судалгааны хүрээнд дэлгэр ойлгомжтой болгох зорилгоор өгч байгаа тайлбар нэр томъёо юм. Чухамдаа ардын хэлээр "Исгэрээ" буюу "хисгэрээ" гэдэг тод цомхон нэрлэдэг үүнд хисгэрээ гэж гийгүүлэгчээр эхэлдэг нэр нь эртний дуудлага байх учиртай бөгөөд "хий" /салхи/ гэсэн үгтэй язгуур нэгтэй болбуу гэж бодож байна. Хисгэрэх буюу исгэрэх гэдэг бол ямар нэгэн аяыг шүдний завсраар үлээн, хоёр уруулаараа хааж, нээн, шовшрон эгшиглэх юм уу, эсхүүл уруулын завсраар үлээн эгшиглэхийн нэр болохыг хэн бүхэн мэднэ. Үүнд хүний шүд, уруул ая эгшиг үүсгэх хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэж, амны хөндий бол цуурайн хайрцаг буюу чавхдаст хөгжмийн зэмсгийнхээр бол царын үүрэг гүйцэтгэдэг байна. Исгэрээтэйхолбоотой монголчуудын өвөрмөц зан заншлыг анхаарч үзвээс сонирхолтой байна. Монголчууд хэзээ, хэдийд, хаана ямар зорилгоор исгэрдэг билээ? гэвэл: өвөл, хавар, шөнийн цагт исгэрдэггүй, бүрхэг сэрүүн өдөр ч исгэрдэггүй, ямар нэгэн салхитайд исгэрдэггүй тэгвэл "салхины дэгжин боллоо" гэж зэмэлдэг, гагцхүү зун намрын цэлмэг нарлаг өдөр юмуу, голцуу бүгчим халуун цагт исгэрдэг. Гэр орондоо исгэрэхийг цээрлэдэг, ноос савах, исгий зулах хийхэд исгэрэхийг хориглодог билээ. Яагаад тэр вэ? гэвэл, монголчууд исгэрэхийг салхины уриа гэж итгэдгээс тэр юмаа. Тийм учраас салхи хэрэгтэй гэсэн үед салхи буюу салхины эзнийг урин дуудсан утга санаагаар аялан исгэрдэг байжээ. 

Монголчууд исгэрээг нэгд; шүдний исгэрээ, хоёрт; уруулын исгэрээ, гуравт; тагнайн исгэрээ гэж гурав ангилан ялгадаг бөгөөд тэр гурван зүйлийн исгэрэх аргыг бүгдий нь эзэмшсэн хүнийг ёстой сайн исгэрдэг хүнд тооцдог, тийм хүн төдий л элбэг байдаггүй байсан ньуг урлагийн эрдмийн чанар шинжийг илтгэж байгаа юм. Шүдний исгэрээ гэдэг нь үүдэн шүдний завсраар хий түрэн үлээж эгшиг үүсгэхийн нэр болох нь мэдээж үүнд уруул зөвхөн аяны нугалаан дээр хамхисхийж нээсхийн оролцох ялимгүй үүрэггэй байдаг. 

Уруулын исгэрээ гэдэг бол хоёр уруулаа үл мэдэг цорвойлгон завсараар нь хий түрэн үлээж эгшиг үүсгэхийн нэр бөгөөд аяны нугалаан дээр мөн л хэлнийхээ дунд дээврийг түүш рүүгээ шахасхийн товшилдог. 

Тагнайн исгэрээ гэдэг бол хэлнийхээ үзүүр этгээдийг хатуу тагнай өөдөө эргүүлэн завсраар нь хий түрэн эгшиг үүсгэхийн нэр билээ. Ийм янзын исгэрээ тийм элбэггүй нь эзэмшихэд баахан хэцүүгээс болдог. 

Хөөмий нь Монголын эртний гайхамшигт урлагийн нэг төрөл юм. Монгол хөөмийн 4 төрөл байдаг Үүнд: 

  • Хархираа – Цээжний гүнээс түрэн гарах авиа
  • Исгэрээ – Амны хөндийнөөс гарах авиа
  • Нармай – Хамраас гарах авиа
  • Шахай – Хоолой шахаж гүнээс гарах авиа

Хятадын эртний нэгэн сурвалж бичигт өгүүлэхдээ: Тайшийн нэгдүгээр он АРГЫН ТООЛОЛЫН 92 ОН  чинус-чоно үндэстэн буюу өөрсдийгөө чононоос үүсэлтэй гэж үздэг цөөн хэдэн зэрлэгүүд өөрсдөөсөө их хэмжээний дайсны хүчтэй тулгараад араатан мэт аймшигтай баргил бүдүүн дугарцгаана. Дайснаа айлгаж явуулсны дараа гал түлж тойрон бүжиглэхдээ мөнөөх хачирхалтай авиагаа гаргах нь аймшигтай гэжээ. 

Монгол хөөмийн үүсэл маш дээр үеээс бөгөөд манай малчин ард нүүдэлчин ард түмний дундаас гарсан гэж үзэж болно. Жишээ нь: Ан агнуур хийхдээ буга шиг урамдаж, чоно шиг ульж дуудаж идэш хоолоо авлаж бэлдэх арга хэрэгсэл болж байсан юм. 
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.