2012-07-21 07:00

Холливудын хамгийн дур булаам “бисексуал” одууд

Хүн төрөлхтний сексийн чиг хандлагын бүрэлдэхүүн хэсгийг төлөөлж XIX зуунаас нийтэд дэлгэрсэн ойлголт болох ижил болон эсрэг хүйсийн аль алинтай нь дотно харилцааг үүсгэх “Бисексуал” нь хүний нийгэм - сэтгэлзүйн ээдрээтэй олон судлагдахууны нэг юм.


Жил бүрийн 09.23-ний өдрийг дэлхийн бисексуал иргэдийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд захиалж бус заяаж төрдөг хувь заяаны эргүүлэг Холливудын халуухан оддод ч тохиосныг нийтэлсэн дараах мэдээллийг сонирхуулж байна.


1. Меган Фокс / Megan Fox

“Бисексуал”-ын тухай бодол: Надад энэ талаар ямар ч бодол, асуудал байхгүй хэмээн 2011 онд тэрээр “Esquire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.


Нэрт жүжигчин бүсгүй маань одоогоор хөл хүнд байгаа бөгөөд сексийн чиг хандлагынхаа тухайд илэн далангуй бас шулуухнаар өөрийгөө ижил болоод эсрэг хүйсийн аль алинтай нь дотно харилцаанд орох, сонирхдог гэдгээ дэлгэсэн байна. Түүнчлэн жүжигчин Оливия Уайлдын тухай түүнийг хэний ч хүсэл хайрыг татсан гайхалтай дур булаам эмэгтэй хэмээн “Esquire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа нэмж ярьсан гэнэ.

2. Эмбер Хөрд / Amber Heard

“Бисексуал”-ын тухай бодол - “Metro” 2011 он: Өөрийгөө лесби эсвэл бисексуал алин болохыг яг таг тодорхойлох нь төвөгтэй асуудлуудын маань нэг яах аргагүй мөн. Миний хувьд эрэгэй ч эмэгтэй ч аль  хүйсийнхэнтэй ижил тэгш сайхан харилцаа тогтоосоор ирсэн. Би хэнийг сонирхож хэнд дурлана түүндээ л хайртай байх болно хэмээн ярьжээ.


Тэрээр нэгэн удаа гэрэл зурагчин найз охин болох Тасъяа ван Рийтэйгээ 2008 оноос хойш болзож байгаа тухайгаа олны өмнө дэлгэж байсан цаг саяхан ч түүнийг одоогоор Жонни Депптэй учир ургуулсан гэсэн цуу таржээ.

3. Анжелина Жоли / Angelina Jolie

“Бисексуал”-ын тухай бодол - 20/20 сэтгүүл 2003 он: Өөрийгөө бисексуал гэдгээ мэдээд би маш их гайхаж байсан. Эрчүүдтэй болзож, хайрын романс үүсгэж явсан ч эмэгтэйчүүдийн хувьд бас тэднийг сонирхдог, бүр үнсэхийг, хүрэлцэхийг хүсдэг гэжээ.


Түүний сексийн энэхүү чиг хандлага олонд тийм ч нууц байгаагүй бөгөөд тэрээр анхныхаа нөхөр Жонни Лий Миллерээс салсны дараа загвар өмсөгч Женни Шимизүг харж явах болсон гэдэг. 1997 онд охидын сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Жоли, хэрвээ нөхөртэйгээ гэрлээгүй байсан бол загвар өмсөгч Женнитэй гэрлэх байсан. Би түүнд анхны харцаар дурласан гэсэн ярилцлага өгч байжээ.

4. Эмбер Рөүз / Amber Rose

“Бисексуал”-ын тухай бодол: Би сексийн хувьд эрэгтэй эмэгтэй алинтай нь ч холбоо тогтоож чадна. Эрэгтэйг ч эмэгтэйг ч хайрлах чадвартай, сексийн хувьд нилээд нээлттэй хүн шүү дээ хэмээн 2009 онд нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.


Хатагтай Виз Калифа Рөүз нэгэнтээ Тре нэртэй эмэгтэйтэй учиртай байсан ба хүйсийн хамааралгүйгээр тэрээр нэг л удаа, нэг л хүнтэй гэр бүл болно гэж үздэг нэгэн байжээ.

5. Линдси Лохан / Lindsay Lohan

“Бисексуал”-ын тухай бодол - “Harper’s Bazaar” 2008 он: Магадгүй л юм. Би өөрийгөө яг тэр энэ чиг хандлагын хүн гэж ялгаж үзмээргүй байна. Өнөөдөр, маргааш, магадгүй нэг сар, жилийн дотор хүний амьдралд юу эс тохиолдохыг бид урьдаас хэлж мэдэхгүй шүү дээ. Би хэн ч байсан, ямар ч хүн байсан тэднийг чин сэтгэлээсээ хүндэтгэж явдаг гэдгээ хэлсэн байна.


Тэрээр Парис Хилтон, Кортенэй Семэл, Ванесса Миннило нартай болзож байсан гэсэн яриа байдаг ч албан ёсоор бол Лохан DJ Саманта Ронсонтой удаан хугацаанд хамт байсны эцэст 2009 онд салж байжээ.

6. Эван Рэйшл Вүүд / Evan Rachel Wood

“Бисексуал”-ын тухай бодол - “Marie Claire” 2011 он: Тиймээ, энэ асуудал бол миний хэн байхын хамгийн гол хүчин зүйлсийн нэг байсаар ирсэн сэдэв юм. Би өөрийгөө тэр энэ гэж ялгахыг хүсэхгүй байна. Үнэнийг хэлэхэд би эрэгтэй ч эмэгтэй ч аль алиныг нь хайрласаар ирсэн. Хүмүүсийн хэрхэн дүгнэхийг хэлж мэдэхгүй ч энэ бол байгаагаараа байгаа би гэжээ.


Рок од Мерилин Мэнсонтой болзож байсан тэрээр хувийн амьдрал болон ажил бизнесийн тал дээр өөрөөрөө байх зарчмыг баримталдаг нэгэн бөгөөд дэлгэцийн “True Blood” бүтээлд ижил хүйстэн цус сорогчийн дүрийг бүтээсэн билээ.

7. Обри O’Дэй / Aubrey O’Day

“Бисексуал”-ын тухай бодол - “MTV News” 2009 он: Үнэндээ энэ тал дээр хүн болгон хошуу дүрж жиг жуг хийдэг нь надад инээдтэй санагддаг. Миний хувьд өөрийгөө аль хүйсийн хүнд илүү татагддаг эсэхдээ одоо ч эргэлзсээр явдаг гэсэн байна.


Обри Лидиа Хөрсттэй нилээд учир ургуулаад авсан цуу яриа нэг хэсэг багагүй шуугиан тарьж байснаас гадна тэрээр DJ Саманта Ронсоныг битүүхэн харж явдагаа, түүнийг харангуутаа л шууд очоод ярилцмаар санагддаг, үнэхээр халуухан эмэгтэй хэмээн ам алдаж байсан гэдэг. 

8. Кристанна Лөүкень / Kristanna Loken

“Бисексуал”-ын тухай бодол: Миний хувьд эрэгтэй эмэгтэй аль алинтай нь дотно харилцаанд орж байсан ч бие сэтгэлийн хувьд эрчүүдээс илүү эмэгтэй хүнтэй хамт байх нь илүү санагдсан. Би тэдэнтэй ихэвчлэн аурагаараа холбогддог. Хэрвээ миний амьдралын замнал эмэгтэй хүнтэй амьдрах явдал бол надад тийм ч ноцтой асуудал үүсэхгүй. Энэ бол миний амьдралын зураг төөрөг л гэж бодно. (2006 он)


Түүний хувьд адил тэгш эрхийг дээдэлдэг нэгэн ба салсан нөхөр Ноа Дэнбитэйгээ гэр бүл болохоос өмнө эмэгтэй хүнтэй байснаа хүлээн зөвшөөрдөг, нөхрөөсөө салсныхаа дараа ч мөн тэрээр эмэгтэй хүнтэй учиртай байгаа гэнэ.

9. Поршеде Росси / Portia de Rossi

“Бисексуал”-ын тухай бодол - “Oprah Show” 2010 он: Мэдсээр байж өөрөөсөө болоод өрөөлөөс ямар нэг юм нууна гэдэг хамгийн утгагүй зүйл гэж боддог. Амьдрал дээр ч энэ нь надад маш муу үр дагаврыг авчирсан туршлага байдаг. Би эрэгтэй хүнийг хайрласаар, шохоорхсоор ирсэн ч сайн найзуудтайгаа уулзахаараа тэднээс маш хүчтэй мэдрэмжийг авдаг.


Нэгэн үе хоол идэх дуршлаа алдаад байсан тэрээр “Unbearable Lightness: A Story of Loss & Gain” дурдатгалдаа өөрийн секс хандлагыг нийтэд дэлгэжээ. Тэрээр 2008 онд Эллен ДеЖенерэстэй гэр бүл болсон бөгөөд тэд ижил хүйстнүүдийн эрхийг идэвхитэй дэмжигчид юм.

10. Анна Пакүин / Anna Paquin

“Бисексуал”-ын тухай бодол: Өөрсдийгөө “бисексуал” гэж мэдэрдэг зарим хүмүүс ижил хүйстэн гэхээсээ илүү “бисексуал” гэдгээ хүлээн зөвшөөрөхдөө арай сэтгэл амар, айдас бага тээдэг юм шиг санагддаг. Миний хувьд сексийн ямар чиг хандлагатай байх нь асуудал биш, “бисексуал” байх нь шийдвэр гаргах мухардалд хүргэхгүй, бас хэт шунамхайраад байх зүйлгүй энгийн бас жинхэнэ мэдрэц гэж боддог. “Бисексуал” байхад хүйс ямар ч хамаагүй, ямар хүнд татагдах эсэх нь тийм шийдэж ядаад байх зүйл биш хэмээн тэрээр 2012 оны “Zooey” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.


Тэрээр хувийн амьдралынхаа тухай ихэд нууцалдаг бөгөөд 2010 онд нөхөр болох Стефэн Мойертой учирчээ. Эцэст нь тэрээр өөрийн сексийн чиг хандлага болон хувийн амьдралынхаа тухай нийтэд мэдээлэл хийсэн нь энэ ажээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу