2012-07-23 01:00

Томчуудад хүртээлгүй: 2012 оны энимэйшн кинонууд


“Мадагаскар-3 Европт саатуулагдсан нь”

Нээлтээ хийсэн огноо: 2012 зургадугаар сарын 8

Төсөв: 145 сая ам.доллар

Каннын кино наадмын үеэр нээлтээ хийсэн эл киног “Dream works animation” бүтээж, Эрик Парнелл, Том МакГрат, Конрад Вернон нар найруулжээ. Киноны гол дүрд Бен Стиллер, Крис Рок, Саша Боран Коэн нарын одод дуу оруулсан байна. Кино шүүмжлэгчдээс 76 хувь буюу боломжийн үнэлгээ авсан бөгөөд “Инээдмийн жанрын хүүхэлдэйн киноны стандартыг дээшлүүлсэн” хэмээн “Star tribune”-ийн шүүмжлэгч Колин Конверт бичжээ. Харин зарим шүүжлэгч үүнийг хүүхдүүдэд бол хангалттай сайн, харин томчууд үзээд тийм ч сэргэг мэдрэмж авахгүй байх гэсэн байна.

“Brave”

Нээлтээ хийсэн огноо: 2012 зургадугаар сарын 22

Төсөв: 185 сая ам.доллар

“Pixar”-ын бас нэгэн гайхамшиг “Brave” нээлтээ хийхээсээ өмнө л шуугиан дэгдээж чадсан. Марк Эндрюс, Бренда Чапмен нарын эл бүтээл дэлхийд анх удаа “Долби Этмос” дууны форматыг ашигласнаараа онцлог аж. Х зууны үеийн Шотландын эрэлхэг дайчин Мэридагийн түүхийг өгүүлэх эл кино шүүмжлэгчдээс 76 хувийн үнэлгээ авчээ. “Chicago Suntimes”-ийн шүүмжлэгч Рожер Эберт “Сайн мэдээ гэвэл хүүхдүүдэд энэ кино таалагдна, муу мэдээ гэвэл эцэг эхчүүд үүнийг Пиксарын ээлжит шуугиант бүтээл хэмээн найдсан бол энэ нь талаар болсон” хэмээжээ.

“Мөстлөгийн үе-4”

Нээлтээ хийх огноо: 2012 оны долдугаар сарын 13

Төсөв: 118 сая ам.доллар

Стив Мартино, Майк нарын найруулсан эл бүтээл эх газрын хуваагдлын талаар энэ удаа өгүүлэх нь. Күин Латифа, Ники Минаж, Женнифер Лопез нарын одод дуу оруулсан бөгөөд Дижитал 3D технологийг ашигласан байна. Шүүмжлэгчид эл кинонд 52 хувийн үнэлгээ өгсөн нь хүлээж байснаас тааруухан эхлэл. “Визуаль эффектийг гайхалтай ашигласан хэдий ч гэр бүлээрээ үзэх кино яавч биш” хэмээн “Hollywoof reporter”-ийн Меган Леманн бичжээ.

“Франкевиние”

Нээлтээ хийх огноо: 2012 оны аравдугаар сар

Тим Бартон өөрийн 1984 оны богино хэмжээний бүтээл “Франкенвиние”-гээ шинэчилж, бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болгожээ. Хар, цагаан, шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн эл киног 1934 оны “Франкенштэйн” –ээс сэдэвлэн бүтээжээ. Виктор нэртэй жаал өөрийн хайртай нохой Спаркигаа үхсэнд гашуудаж, түүнийг дахин амилуулахаар шийдэж буйгаар кино эхэлдэг байна. Уг кино нээлтийн өдрийн товоо ч гаргаагүй байгаа учраас шүүмжлэгчид хараахан үзгээ хурцалж амжаагүй байна. Гэхдээ автор нь агуу Тим Бартон болохоор бид найдах л үлдлээ.

“Парисын муур”

Нээлтээ хийсэн огноо: 2012 оны зургадугаар сарын 1

Төсөв: 1.2 сая ам.доллар

Францын уран бүтээлчдийн зурмал хүүхэлдэйн кино өнгөрсөн сард нээлтээ хийсэн ч төдийлөн дуулиан тарьж чадсангүй. Учир нь уг кино арилжааны тал руугаа биш, жинхэнэ урлагт зориулан бүтээсэн учраас массыг татаж чадахгүй байна хэмээн шүүмжлэгчид бичиж байна. Энэ бол сайн хэрэг. “Парисын муур” өнгөрсөн жилийн “Оскар”-ын шилдэг хүүхэлдэйн кино төрөлд нэр дэвшсэн бөгөөд гадаад хэл дээрх кино эл төрөлд нэр дэвшсэн хоёр дахь тохиолдол болсон юм.

 

Г.Хүслэн


 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу