2012-07-23 02:50

Жоржио Армани: Хүн өөрийн зан чанар, оюун ухааныг хувцасаараа ил гаргаж өмсч байна гэсэн үг

Жоржио Армани: Хүн өөрийн зан чанар, оюун ухааныг хувцасаараа ил гаргаж өмсч байна гэсэн үгАрманигийн вант улс. Энэ нэрийг сонсохоор олон хүний ой тойнд үнэтэй, чамин брэндийн хувцас орж ирдэг. Тэгвэл энэ нэрний ард хувцаснаас илүү зүйл бий. Зочид буудал, зоогийн газрууд, цаг, үнэртэн гээд л.


Энэ бүхний цаана Жоржио Армани хэмээх загвар, бас брэндийн мастер бий. Анх эрэгтэй хослолоороо энэ салбарт хүч үзэхээр орж ирсэн Арманигийн бүтээлүүдийг 1980-аад онд залуу жүжигчин Ричард Гир “American Gigolo” киногоороо олны танил болгож байсан гэдэг.

Түүнээс хойш залуус Гирийн өмссөн чамин гоёмсог хүрэм, хослолын араас хошуурцгаах болсон байна. Өнөөдөр дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн нэгийг “төрүүлсэн” Жоржио Армани “CNN”-ийн “Talk Asia” ярилцлагын шоуны зочноор уригджээ.

-Хэн нэгэн юу өмсч, хэрхэн хувцаславал сайхан харагдахыг та хараад л шууд төсөөлдөг үү. Жишээ болгож нэг санаа хэлээч?
-Тухайн хүн биеэрээ, эсвэл зураг нь миний нүдний өмнө байхгүй үед нэг үгээр хэлбэл хийсвэр нөхцөлд загварын талаар ярихад хэцүү л дээ. Таны асуултад бий боломжоороо хариулахыг хичээе. Би ой тойндоо хэзээд өөрт ямар загвар зохих, ямар хувцас огт өмсч болохгүй мэдэрдэг эмэгтэй, бас эрэгтэй хүнийг төсөөлдөг. Дахин хэлэхэд хэн нэгэн өөрийгөө толинд хараад “Би ийм төрлийн хүн. Миний байгаа байдлаас хэтэрхий хол тасархай, өөр болохоор би ингэж хувцаслаж огт болохгүй” гэж төсөөлж, сонголт хийж чаддаг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл та өөрийн хувь хүний зан чанар, оюун ухаанаа хувцасаараа ил гаргаж өмсч байна гэсэн үг.
 
-Та бага залуу насны амьдрал, загварын салбарт хэрхэн хөл тавьсан талаар яриач?
-Өө, тэгэлгүй яахав. Би хүүхэд байхдаа загварт тэгтлээ их дурладаг байгаагүй. Багадаа загвар зохион бүтээгч болно гэж хэзээ ч бодож байгаагүй. Бараг л тохиолдлоор би нэгэн танилаараа дамжуулаад “La Rinascente”-гийн их дэлгүүрт ажиллах болсон юм. Тэр цагаас хойш хувцас, ялангуяа эрэгтэйчүүдийн хувцастай их ойр ажилладаг болсон. Хүмүүстэй, бас хувцастай харьцаад эхлэхээр их сонирхолтой санагдаж байсан. Тухайн үед цаасан дээрх зураг, нүдээрээ харж, гараараа барьж байгаа бодит бүтээгдэхүүн хоёрын хооронд ямар их ялгаа байгааг, хүмүүс яг юуг, ямрыг хүсч байгааг анзаарч эхэлсэн. Ингээд л загварт өөрийн эрхгүй татагдаж, орж эхэлсэн дээ.

-Таны намтарыг уншиж байхад хүүхэд нас тань их амаргүй өнгөрсөн гэсэн. Тухайн үед танай улсад үймээн самуун, дайн болж байсан болохоор арга ч үгүй байх л даа. Таны өөрийн дурсамжаас хуваалцаач. Тэр бүгдээс юу суралцсан бэ?
-Өөрийн имижээр өөрийн эргэн тойрон дахь дэлхийг хэрхэн бүтээхийг суралцсан даа. Бүх зүйл гэрэл гэгээтэй байдаггүй гэдгийг дайн надад зааж сургасан. Бас хэцүү бэрхтэй хэрхэн зохицож, тэмцэж амьдрахыг заасан. Дараа нь миний ажил мэргэжил хүмүүст хэрхэн хүндэтгэл үзүүлэхийг сургасан. Олон сайн сайхан зүйл сурсны дээр бас нэг биш удаа алдаа хийж байснаа хүлээн зөвшөөрч байна. Би хааяа өөрийн бодож сэтгэж буйг буруу илэрхийлээд, замаасаа гарчихаад байдаг юм. Гэхдээ би чинь хүн шүү дээ. Өндөг шиг өөгүй байна гэж байхгүй.

-Таны эцэг эхийн талаар сонсмоор байна. Миний уншиж, сонсч байснаар та аавтайгаа тэр болгон хамт байж чаддаггүй, аав тань их завгүй, цаг үргэлж ажилладаг байсан гэсэн. Харин ээж тань загварын нэлээд сайн мэдрэмжтэй хүн байсан гэсэн. Та ээжээсээ авьяасаа өвлөсөн юм болов уу?
-Тийм ээ. Миний ээж загварын агуу их мэдрэмжтэй нэгэн байсан. Харамсалтай нь дайны дөнгөж дараах үе байсан болохоор тийм ч олон янзаар хувцаслах боломжгүй байлаа. Бараг л хувцас олддоггүй байсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс ээж минь нөхцөл байдалдаа тохируулаад хүүхдүүдээ хувцаслах шинэ арга зам хүртэл олдог байсан. Түүний гайхалтай няхуур нямбай, чанга хатуу байдал, дээр нь гоо зүйн асар өндөр мэдрэмж бүгд миний ДНК-д үйлдсэн байх гэж боддог. Дээр нь, огт шаардлагагүй, илүү дутуу зүйл байдал ундууцаж, илүү гарсан томдсон хэтэрсэн байхыг тэвчдэггүй байсан. Би ч бас яг адил.
 
-Гэхдээ загвар таны амьдралдаа шүүрч авсан анхны сонголт байгаагүй гэсэн. Та эхлээд эмч болох гэж суралцаж байгаад хаячихаад армид явсан гэсэн. Та өөрийгөө эмч болсноор төсөөлж байсан уу?
-Анагаахын оюутан Жоржио Армани, загвар зохион бүтээгч Жоржио Армани хоёрыг адил төстэй болгож байгаа нэг чухал зүйл бий шүү. Энэ бол хүний бие. Эхэндээ би хүний биеийг нэг өнцгөөс нь сонирхож байсан бол хожим өөр нэг өнцгөөс нь сонирхох болсон гэсэн үг.

-Тэгвэл анагаахын оюутан байхдаа загвар зохион бүтээх талаар бодож байсан уу?
-Тухайн үедээ бол би чин сэтгэлээсээ эмч болохыг хүсч, түүндээ бат итгэдэг байсан. Бүх хөдөөний эмч болно гэж боддог байлаа. Их мөнгө олохын төлөө биш хүнд хэрэгтэй зүйл хийхийн тулд. Чухал хэрэгтэй байгаа газарт нь хаана ч байсан хамаагүй очно гэж боддог байсан. Их романтик төсөөлөлтэй байж билээ.

-Гэхдээ л сургуулиа орхичихсон. Ингэхэд та ямар ч загварын сургуульд суралцаагүй мөртлөө яаж энэ том вант улсыг байгуулчихав аа?
-Маш их зүтгэл гаргасан. Би бүр яаж зурахыг ч мэддэггүй байсан хүн шүү дээ. Бага багаар суралцсан. Хэрхэн зурахыг, материал, даавууны чанарыг хэрхэн ялгахыг. Эрэгтэйчүүдийн хувцаснаас гараагаа эхэлснийг минь хүмүүс мэдэж байгаа байх. Тийм болоод ч тэр үү эмэгтэй хувцасны анхны коллекцынхаа санааг эрэгтэй хувцаснаас олж авсан. Ихэвчлэн бизнес эрхлэгч, уулзалтад оролцож буй эмэгтэйчүүдэд зориулсан.

Учир нь, эрэгтэйчүүдийн хувцасны шүүгээнээс “хулгайлаад” эмэгтэйчүүдэд тохируулчихаж байсан болохоор надад илүү ойр, хялбар байсан юм. Яваандаа залхууралгүйгээр жинхэнэ эмэгтэйлэг хувцас урлаж, өөртөө хувьсгал хийсэн дээ.

-Дэлхий ертөнц ийм хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед та хэрхэн үргэлж тэдний өмнө алхаж, загварын чиг хандлагыг нь тодорхойлж чадаж байна вэ. Маш олон өрсөлдөгчтэй болсон. Технологи асар хурдтай өөрчлөгдөж байна. Энэ бүхэн танай компанийн амжилт, цаашдын ирээдүйд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Энэ чинь байдаг үзэгдэл шүү дээ. Техник, технологитой их найзалдаг. Технологийн дэвшлийг давуу тал болгон ашигладаг. Асар их цаг хугацаа хэмнэхэд тус болдог юм шүү. Гэхдээ технологид хэмжээ хязгаар гэж байх ёстой. Хүний гар компьютерын гар хоёр хоорондоо асар их ялгаатай гэж би итгэдэг. Би өөрийн гар, харандаа дэвтэртээ илүү их итгэдэг, хайрладаг. Мэдээж шаардлагатай үед дэвшилтэт техник, технологи ашиглалгүй л яахав.

-Лэди Гагагийн талаар та юу гэж боддог вэ. Таны өөрийнхөөрөө бол түүний хэрхэн хувцаслах байсан бэ?
-Лэди Гага бол залуу үеийнхний сонирхож дурладаг төрлийн хэв маягтай нэгэн. Хэтэрхий этгээд, хурц загварыг сонгодог болохоор бодит байдал дээр хэн ч түүн шиг хувцаслахгүй. Гэхдээ Лэди Гагагийн хувцасны урладаг хэн нэгний зохиосон жийнсэн өмдийг бол өмсөх л байх л даа.
 
-Таны хамтрагч Сержио Галеоттигийн талаар асуумаар байна. Тэр таны амьдралд хэр чухал хүн байсан бэ?
-Сержео архитекторын студийн залуухан туслах байсан. Би найзуудынхаа ачаар танилцаж байсан юм. Тэр намайг чадвартай гэдэгт бат итгэдэг нэгэн байсан. Намайг хурцалж өгсөн хүн л дээ. Жишээ нь, эмэгтэй коллекц хийхэд түүний дэмжлэг их байсан. Тэр намайг зөвхөн эрэгтэйчүүдийн хувцас хийгээд ганцхан газраа зогсоод байхыг хүсээгүй. Зоригжуулж, хурцалж, түлхэж өгснийх нь ачаар би шинэ амьдралд хөл тавьж, өнөөдрийн энэ амжилтад хүрсэн.
 
-Мэдээж түүний үхэл танд хүнд цохилж болсон байх?

-Тэгэлгүй яахав. Тэр миний хувьд хамгийн сайн найз минь, маш чухал хүн байсан. Би бүр энэ бизнесээсээ зодог тайлж, орхихыг хүртэл хүсч байсан. Эцэст нь, түүний төлөө цаашид үргэлжлүүлэн тэмцэх хэрэгтэй гэж шийдсэн.

-Таны эрүүл мэнд бас сайнгүй байсан?
-Эмч нар маань намайг урьдынх шигээ зав чөлөөгүй ажиллахгүй байхыг зөвлөсөн. Амрах хэрэгтэй гэсэн. Би зөвлөгөөг нь хүлээж авсан. Гэхдээ тун удахгүй эргээд урьдынх шинэ ажиллаж, хүмүүстэйгээ эрүүл, инээмсэглэн уулзах болно. Ажлаа багасгаж, амралтаа ихэсгэнэ гэдэг амаргүй л байна.

-Нэг зүйл зориглоод асууя. Хэн таныг залгамжлах вэ?
-Их хэцүү асуулт байна. Би энэ асуултад үргэлж тодорхой хариулт өгөх гэж хичээдэг. Гэвч чадахгүй л байна. Ямар ч байсан би бүрэн эдгэрч байсан. Цаашид энэ талбартаа ажиллана. Тэгээд Арманигийн дараа манай компаниас цаашид зөндөө л Армани төрөх байх.

Б.Тамир

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу