2012-04-13 10:45

Вальс

Вальс   нь эргэлдэх гэсэн утгатай бөгөөд зугаа цэнгэл баяр баяслын үед хос хосоороо бүжиглэдэг бүжиг юм. Хөгжмийн хэмжээ нь 3/4, тогтуун дөлгөөн, аажмаар эргэлдэж бүжиглэхэд энэ хэмжээ их тохирсон байдаг бөгөөд хурдан ба дунд зэргийн хурдавтар байдаг.

Вальс 300 гаруй жилийн өмнө Герман, Австри, Чехгэсэн гурван улсын зааг дээр ардын бүжиг болон үүссэн юм. Түүнийг хүнд хэцүү амьдралтай энгийн хүмүүс цугларч цэнгэн зугаацдаг ердийн нэг байдалд, хот тосгонд, газар сайгүй бүжиглэдэг байлаа. Вальсыг гурав дөрөвхөн хөгжимчинтэй ардын жижигхэн найрал хөгжимд бүжиглэдэг байв. Вальсын хөгжим ийм цөөхөн хөгжмөөр тоглоход ч гэсэн тун эвлэгхэн эгшиглэдэг байжээ.

XVIIIзууны хавьд вальс хотын хамгийн баян чинээлэг орон байшин, язгууртан дээдсийн орд харш, хаад ноёдын ордонд хүртэл нэвтрэн оржээ. Вальсыг хөгжмийг оо тавьсан хиймэл үс, торгон оймс бүчтэй шаахай өмсөж гоёмсог хувцасласан хөгжимчид тоглох болов. Бүжгийн “мэдлэгтэнгүүд” бүжиг дэглэгчид бий болж, тэднээр бүжиг заалгасан баячууд, ихэмсэг язгууртнууд бүжиглэж гарчээ. Тэр үеийн нэг түүхч “Европт вальс ханиадны халдвар шиг түргэн тархлаа” гэж ёжлон хэлсэн байдаг.

19-р зууны эхээр Вена хотноо бүжгийн анхны гоё тансаг танхимууд нээгдэж язгууртнууд уудам цэлгэр, тансаг орд харшдаа цэнгэн зугаацаж суух хүсэлтэй аж. 1805 онд Жан Бокузен хэмээгч Франц хүн Парисын хамгийн гоёмсог “Сарны туяа” хэмээх бүжгийн танхим нээв. Энэ нь үнэндээ өнгө бүрийн өчнөөн төчнөөн гэрэлтүүлэгтэй шил толь болсон тансаг ордон байв. Түүнтэй өрсөлдөж чадах нэг ордон байсан нь тэр үеийн нэрт хөгжимчин Памерийн удирдсан алдарт найрал хөгжмийн аялгуунд бүжиглэдэг Шперлийн
бүжгийн танхим аж. Гэвч тэдгээрийн аль нь ч “ертөнцийн найм дахь гайхамшиг” гэж бардам Венчүүд нэрлэсэн “Аполло”хэмээх бүжгийн ордтой эгнэхгүй ажээ. “Аполло” 28 танхим, 6 усан сан, гал тогооны13 өрөөтэй, түүнд нь олон орны тогооч нар ирж түмэн зүйлийн амттан хийдэг байв. Тус ордны нээлтэд зүүдэнд баймаар өндөр үнэтэй билетий нь өвөртөлсөн 4000 хүн оролцож Венийн алдарт вальс бүжиж байлаа. 1809 онд немцийн нэг сурвалжлагч “Венийн алдарт “Аполло”-оос адгийн гуанз хүртэл бүжгийн бүх газруудад үдэш болгон 50 мянган хүн ордог” гэж тооцоолон гаргажээ. Энэ нь 200 мянган хүнтэй хот гэхэд аймар тоо юм.

хүү Иохан Штраус

Ардын ахуй амьдралаас бий болсон энэ бүжиг язгууртнуудын дунд орохдоо ийм байдалтай байв. Яваандаа хүмүүс үнэхээр ихэд дэлгэрсэн энэ бүжгийн хөгжмийг бүжиглэхийн зэрэгцээ бас сонсох болов. Энэ үед вальс концертын тавцнаа гарч ирлээ. Вальс нь найрал хөгжимд сүрлэг сайхан эгшиглэхдээ, бүжгийн том танхимд найр наадмын үеэр буюу тосгонд тариачдын даруухан цэнгээн дээр бүжиглэж байгаа хүмүүсийг даган тоглож байснаасаа ер дутахгүй байлаа. Дэвшилт хөгжмийн зохиолчид үүнийг хөгжмийн зохиолын нэгэн төрөл, хүн төрөлхтний сайхан урлагийн нэг болгож хөгжүүлсэн билээ.
Их Гайдн, Моцарт, Бетховен өвөрмөцөөр хөгжүүлж романтикууд тухайлбал Шуберт, Вебер, Шуман, Шопен, Лист, Берлиоз нарын бүтээлд шинэчлэл олсон билээ. Европын олон үндэстний хөгжмийн зохиолчид “Венийн” гэж алдаршсан вальсийн түүхийг бүтээв. Харин тэдний дотроос Иозеф Ланнер, эцэг, хүү 2 Штраус нар тэргүүнд ордог юм.

Эцэг И.Штраусс, И.Ланнер

Үүний зэрэгцээ үй олон вальсын аялгуу зохиогдож хэвлэгдэж ёстой л үер буух нь тэр. Хэвлэлийн эзэд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа больж эрээ цээргүй тоглоом ч гаргаж байлаа. Тэр үед уянгын алдарт вальсуудаа бичсэн суут Франц Шуберт нэгэн өдөр хилэгнэн уурсахад хүрэв. Тэрээр хэвлэмэл нэгэн вальс авч үзэхэд “Эмгэнэлийн вальс” гэж нүүрэн дээр нь бичсэн байжээ. Их хөгжимчин “Ямар илжиг нь эмгэнэлийн вальс зохиож зүрхлээ вэ” гэж уурсжээ. Гэвч энэ вальс Шубертийн өөрийнх нь зохиол байж, гагцхүү хэвлэлийн эзэд хатуухан шоглож амжсаныг мэдээд бүүр ч хилэгнэсэн гэдэг.

Нэг мэдэхэд вальсыг хааяагүй бүжиглээд, хөгжмий нь сонсоод зогсохгүй бас дуулдаг болчихсон байв. Дуулахад зориулсан вальсыг нэр нь үл мэдэгдэх ардын хөгжмийн авьяастнуудаас эхлээд хамгийн алдартай хөгжмийн зохиолчид хүртэл бүгд зохиох боллоо. Дуу - бүжгийн хөгжмийн олон төрөл дунд онцгой байр эзэлдэг нэг хэлбэр нь вальс дуу юм. Польк-дуу, гопак-дуу, фокстрот –дуу, блюз дуу, твист-дуу зэрэг олон дуу төрүүлсэн бүжиг байдаг ч вальс шиг олон дуу төрүүлсэн бүжиг ганц ч үгүй билээ.

Удалгүй вальс дуурьт оров. Вальсын хөдөлгөөнд тохируулан бичсэн ари түргэн тархаж хөгжим сонирхогчид түүнийг тун тааламжтай хүлээн авчээ.

Вальс дууг гитар, аккордеон, баян хуураар тоглон дуулах болж, мөн эстрад хөгжим дагшаа жазз хөгжмөөр дагалдан тоглох болов. Сургуулийн жирийн нэг үдэшлэгээс авахуулаад, дипломат хүлээн авалт дээр хүртэл бүжиглэх тохиолдол гардаг бүх газар, орчин үеийн бүжгүүдийн зэрэгцээ заавал вальс бүжиглэдэг.

Түүнчлэн Дуу-вальс, романс-вальс нь оросын сонгодог хөгжим ба орчин үеийн оросын хөгжимд маш их дэлгэрчээ. Глинкийн “Зүрхэнд хүслийн гал бадарч байна”, Даргомыжский “Арван зургаан нас минь өнгөрлөө”, Чайковскийн “Би цонхоо онгойлголоо, тун ч бүгчиж байна”, “Шуугиант найрын дунд санамсаргүй...” зэрэг романсууд, түүнчлэн Блантерийн “Миний хайр”, Дунаевскийн “Сургуулийн вальс”, “Сарны вальс” зэрэг маш олон вальс дуу бий.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу