2012-04-13 10:32

Д.Цолмон:Баргачууд галаа тойроод зээрэнхийлж бөөрөнхийлж тоглодог

      2009 оноо Өвөр Монголд болсон Монгол бүжгийн тэмцээнд Монгол улс, Оросын Холбооны Буриад, Япон зэрэг улс орнуудын, мөн Өвөр Монгол, Шиньжян, Хөх нуур зэрэг мужуудын бүжигчид оролцсон байна. Хэдий Монгол үндэсний бүжгийн тэмцээн ч хятад бүжигчид ч бүжиглэж байсан байна.
      Энэ тэмцээнээс "Зээрэнхий" гэдэг нэгэн бүжгийн талаар Өвөр Монголчууд ихэд анхаарал тавьсны шалтгаан нь гэвэл, тэр нь монгол уламжлалын буюу жинхэнэ монгол бүжгийн нэг байсантай холбоотой болно. Энэ бүжгийг  сэргээсэн тухай Хөлөнбуйрын  Шинэ Барга Зүүн хошууны Соёлын товчооны дарга Д.Цолмон ӨМӨСХ-ны  сурвалжлагчид  ярилцалга өгсөн байна.
      Сурвалжлагч:-"Зээрэнхий" гэдэг ардын бүжиг хүмүүст мартагдах шахаж байснаа өнөө жил тайзнаа илэрлээ гэж хүмүүс ярьцгаах юм. Та энэ бүжгийнээ талаар ярид өгөхгүй  үү ?
      Д.Цолмон:- Зээр хүрээлнэ гэж байдаг аа. Зээрийг дуурайж хүрээлбэл цаг сайн болно гэж Манай Баргачууд үздэг. Барга ард хурим найр юм уу овоон наадам дээр зээрийг дуурайж  баясалцахдаа  бүгдээрээ бөөрэнхийлж тоглодог.
     Сурвалжлагч:-Энэ бүжгээ та нар тэгээд яаж сэргээж авсан бэ?
Д.Цолмон:- Зээрийг дуурайж бөөрэнхийлж тоглодог "Зээрэнхий бөөрөнхий " хэмээх тоглоом байдаг. Баргачуудын түүхэнд ийм бүжиг байсан гэж настай хүмүүсээс сонссон.
     Сурвалжлагч:- Уучлаарай. Бөөрөнхий гэж юуг хэлээд байна вэ ? "Бөөрөнхий" гэж бас бүжгийн нэр үү ?
     Д.Цолмон:- Үгүй. Уул нь энэ бүжгийг "Зээрэнхий бөөрөнхий" гэдэг юм билээ. Манай Хөлөнбуйрын бүжигчин Линаа багшийг уриад, настай хүмүүсээс "Ямархуу хөдөлгөөнтэй байдаг юм бэ? Ямар айзамтай юм бэ?" гээд наринй асууж байгаад энэ бүжгийг дэглэж авсан. Бүжгийн хөгжмийг Уртнасан багш зохиосон. Манай бүжигчид бас өөрсдөө зарим зүйлийг зассан байсан.
     Сурвалжлагч:-  Бүжгийн онцлог нь юу вэ?
    Д.Цолмон:-Хамгийн гол онцлог нь гэвэл Зээрэнхийлж бөөрөнхийлөхдөө л байна даа. Манай Баргачууд галаа тойроод зээрэнхийлж бөөрөнхийлж тоглодог л.
     Сурвалжлагч:- "Зээрэнхий" бүжиг маань тэмцээнд 3-р байр эзэллээ. Хянагчид энэ бүжгийг хэрхэн үнэлцгээж байсан бэ?
     Д.Цолмон:- Ардын бүжиг байна. Их дээр үеийн, язгуур урлаг байна гэцгээж байсан. "Зээрэнхий" бүжиг маань ардынхаа дундаас ирсэн. Баргачуудын найр цэнгэлийн нэгэн хэлбэр юм. "Зээрэнхий бөөрөнхий" бүжигт Орос бүжгийн хөдөлгөөн байдаг. Яагаад гэвэл манай Баргачууд Байгал нуураас нүүж ирсэн. Гэхдээ үндсэндээ бол Барга ястны бүжгийн онцлогтой юм. Энэ бүжиг тайзнаа гарч байгаад  Баргачууд бид баяартай л байна.
     Сурвалжлагч:-За. Ярилцалга өгсөнд баярлалаа.Танд амжилт хүсье.
     Д.Цолмон:-За.баярлалаа.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.