2012-04-13 10:48

Венийн вальс

Вальсийг тактандаа 3 цохилттой аянд бүжиглэдэг. Энэ нь хэрэв хөгжмийн цохилт бүр дээр алхалт хийнэ гэвэл такт бүрийг өмнөх тактыг эхэлсэн хөлийн эсрэг хөлөөр эхэлнэ гэсэн үг. Энэ байдал нь эхлэн суралцагсдад маш хүнд боловч гаршсаны дараа сэтгэл хөдөлгөсөн сайхан хэмнэл, нугалааг мэдрүүлдэг.

Вальс хэмнэлтэй анхны бүжиг бол 1559 оны Францын Провенс нутгийн тариачны бүжиг юм. Бүжгийн хөгжим нь Вольта гэгддэг байлаа. Зарим хүмүүс Вольтаг энэ үеийн Италийн ардын бүжиг ч гэдэг. Учир нь Италиар "Volta" гэдэг нь "эргэлдэх" гэсэн утгатай үг юм байна. Энэ мэт дээр үед хосоор эргэлдэн бүждэг байснаас энэ бүжиг үүсчээ.
 
16-р зууны турш Вольта нь Баруун Европын хаадын ордонд дэлгэрсэн байна. Арбео энэ бүжгийг Гальярд (3/2 хэмнэлтэй)-тай төстэй боловч удаан 6/4 хэмнэлтэй байсан гэж тодорхойлсон байдаг. Үнэн хэрэг дээрээ энэ хоёр хоёулаа 6 цохилтонд 5 алхалт хийдэг байж. Вольтаг хаалттай барилтаар бүжиглэдэг ч эмэгтэй нь эрэгтэйн зүүн талд явдаг байв! Эрэгтэй бүсгүйг бэлхүүсээр нь барихад бүсгүй зүүн гараараа хормойгоо атгаж, баруун гараа эрэгтэйн мөрөн дээр тавина. Эрэгтэй зүүн ташаагаараа эмэгтэйн баруун ташаан дороос тулж өргөдөг. Глинис Жонес ‘Илд ба сарнай’ кинонд Мари Тюдорын дүрд тоглохдоо энэ бүжгийг хийдгийг та бүхэн санаж байгаа байх. Вольтаг үзүүлсэн алдартай зураглал бол Английн I Елизабет Лейсэстрийн гүнтэй бүжиглэж байхдаа түүнд өргүүлж буйг дүрсэлсэн тэр үеийн зураг юм.
 
Вольта нь өнөө цагийн Норвеги вальс хэмээх ардын бүжигтэй төстэй санагддаг. Аливаа эргэлддэг бүжигт бүжиглэгч партнерийнхаа нэг талаас нөгөө талд гарахын тулд ердийнхөөс том алхалт хийх шаардлагатай байдаг. Норвеги вальсанд эмэгтэйг ийм алхалт хийх үед нь эрэгтэй түүнийг агаарт өргөн тусалдаг онцлогтой.
 
Вольтад партнерууд дээрх хөдөлгөөнийг хийхдээ бие биенээ их ойрхон тэвэрдэг учир олон хүн үүнийг ёс суртахуунгүй зүйл гэж үздэг байв. Энэ шалтгаанаар XIII Луйс Вольтаг ордонд хийхийг хориглож байжээ.
 
1754 онд Германд жинхэнэ Вальзен-д зориулагдсан анхны хөгжим зохиогдлоо. Вальзен болон Вольтагийн хооронд ямар холбоо байсан нь одоо хэр нь тодорхойгүй байгаа бөгөөд зөвхөн Герман хэлний "waltzen" нь мөн "эргэлдэх" гэсэн үг юм байна.
 
Арндт 1799 онд бичихдээ: "Бүжиглэгчид урт хормойгоо гишгэхгүйн тулд дээш өргөн, бие биедээ наалдан бүжиглэж байлаа’ гэжээ.
 
Вальзен мөн л ёс суртахууны шүүмжлэлд өртөж байлаа. 1797 онд Вольфийн бичсэн эмхтгэлд: "Вальзен бол манай үеийнхний бие махбод болон оюун санааны сул талын эх булаг болж байна" гэсэн байдаг.
 
Тийм хэдий ч энэ бүжиг Венад дэлгэрч, 1807 онд Зум Сперл, 1808 онд Аполло (6000 бүжигчин багтдаг байсан) нэртэй бүжгийн том том заалууд нээгдэв. 1812 онд Вальзен нь Англид Герман вальс нэрээр танил болжээ. Энэ нь томоохон дуулиан болж, Лорд Байрон анх түүнийг үзмэгцээ "Биерхүү жентельмен гайхам сайхнаар эргэлдэн бүжих нь чинжаал хутган дээр буусан цох хорхой мэт" хэмээн дуу алдсан байдаг.
 
19-р зууны туршид энэ бүжгийн хэв маяг тогтворжин, цаашдаа Жозеф болон Иохан Штрауссын хөгжмөөр баяжин түгэн дэлгэрчээ.
 
Одоогийн Венийн вальс нь минутад 180 орчим цохилттой, энгийн эргэлт, эсрэг эргэлт, солих алхалт, байрандаа хийх эргэлт, огцом зогсох (контрачек) гэсэн хязгаарлагдмал хүрээний хөдөлгөөнүүдтэй бүжиг болсон байна.
 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу