2012-04-13 10:52

Танго

Тангог Испаниас гаралтай хөнгөн, цог жавхаатай Фламенко бүжгээс гаралтай гэдэг. Испанийн булаан эзлэгчид Өмнөд Америкт ирэх үед Танго нь бусад Испани ардын бүжгүүдийн адил суурьшигчидтай цагаачлан очжээ. Гэвч энэ нь орчин үеийн Танготой холбоотой эсэх нь эргэлзээтэй байдаг. Харин негр боолуудын хамт импортлогдон очсон Африкийн Тангано бүжиг нь Тангоны анхдагч болох нь илүү нийцтэй. Он жил өнгөрөхөд дээрх бүжгүүдийн аль нэг нь ч юмуу, хоёулаа ч юмуу бусад бүжгүүдтэй нийлсэн байна. Ялангуяа 19-р зууны эцсээр Аргентины нийслэл Буэнос-Айресийн ядуусын хороололд Хабанера (Кубын Гаваны ардын бүжиг)-тай нэгдэн Милонга хэмээх бүжгийг үүсгэв.

Эхэндээ Аргентины борчуулын дунд, улмаар 20-р зуун гарах үед дээд зиндааныхны дунд дэлгэрчээ. 1910 онд Францын мюзик-холлын нэгэн алдарт од Мистингюэт Парист тоглосноор Баруун Европын дээд ангийнхны дунд нэвтэрч оров.

Энэ бүжгийн нэг болох Тангоманиа Парист, дараа нь Лондон, Нью-Иоркт хурдан түглээ. Дэлхийн 1-р дайн эхэлсэн ч хүмүүсийн Тангонд татагдах сэтгэлийг хөргөж чадаагүй юм. 1921 онд Рудольф Валентино ‘Судрын 4 морьтон’ кинондоо танго бүжиглэв. Дашрамд нь тангоны өнөө цагийн кинон дээрхи үзүүлбэрээс дурдвал, ‘Эмэгтэй хүний үнэр’ (1992) кинонд Аль Пачнно, Габриэл Анвар нар, ‘Үнэн худал’ (1994) кинонд Арнольд Шварценеггер, Тиа Каррер нарын бүжиглэсэн танго г.м дурдаж болно.

Милонга нь хөлийн хөдөлгөөнийг чухалчилдаг, маш зөөлөн бүжиг юм. 1930-аад онд Парис хотноо бусад цэнгээнт бүжгүүдийн их биеийн ихэмсэг хөдөлгөөн, хөгжмийн огцом хүчтэй хэмнэлийг авснаар дээрхи онцлог шинж нь өөрчлөгджээ. Толгой, их биеийн хөдөлгөөнийг чухалчилдаг болсон нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байна.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу