2012-07-26 11:30

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаа

Жүжигчин, дуучин, найруулагч. 1924-06-15 нд Төв аймгийн Угтаал цайдам сумын Улаан хад хэмээх газар төрсөн. 1957-1961 онд МУИС-ийн найруулагчийн ангийг А.Д.Никитиний удирдлага дор суралцаж төгссөн. Монголын дээд боловсролтой анхны найруулагчдын нэг юм. 1938-1940 онд Залуучуудын соёлын ордонд шанз, мандолин хөгжимчин, 1940-1944 онд Улсын циркт жааз хөгжимчин, 1944-1957 онд УТТ-т хөгжимчин, дуучин, 1961-1967 онд ҮДБЭЧ-д уран сайхны удирдагч, 1967-1983 онд соёлын яаманд мэргэжилтэн, 1989 оноос одоог “Эртний сайхан” ахмад уран бүтээлчдийн чуулгад уран сайхны удирдагчаар ажиллаж байна. 1945 онд УГЖ цол, 1951 онд Төрийн шагнал, 1997 онд Ардын жүжигчин , 2007 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

Урын сангийн бүтээлүүд:

Амарсанаа /1944 УДЭТ. Гэрэлгуан дүрд, Миний баясгалан /1945. УДЭТ. Дулмаагийн дүрд/, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд 1950. “Жаргалын зам” дуурийн Халиуны дүрд 1951. УДБЭТ.

Найруулагчаар:
Шог үзэгдэл /1961. УДЭТ. Ө.Рэнцэнноровтой хамтарсан/

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу