2012-07-26 11:43

Дамбын Лувсаншарав

ЛУВСАНШАРАВ Дамбын /1918-1995/. Төв аймгийн Баянцогт сум. Ховд аймгийн ХДТ-ын хөгжимчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1968-09-21. №199/.

Орон нутагтаа мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаад 1930-аад оноос урлаг соёлын ажлыг дагнажээ. Дуучин, хөгжимчин, жүжигчнээр ажиллаж байгаад 1933 онд Улсын төв театрын хөгжмийн удирдаач болсноос хойш Дорнод, Ховд аймгийн ХДТ-ыг байгуулахад идэвхтэй оролцож, Ховд аймгийн клуб, театрын хөгжмийн багш, удирдаачаар олон жил ажиллаж, урлагийн сургуульд багшилсан байна. "Шарай голын гурван хаан", "Жаргалыг хүссэн Мөнхөө" зэрэг олон жүжгийн хөгжмийг Улсын төв театрт удирдан тоглуулж, "Шинэ жил", "Ударник", "Саальчин" зэрэг нийтэд түгсэн 100 шахам дууны ая зохиож, зохиолынхоо "Алтайгаас дуулсан дуу" номыг 1985 онд Улаанбаатарт хэвлүүлсэн байна. Баруун монголын олон үндэстэн, ястны дуу хөгжмийг сурвалжлан цуглуулж судлах, сурталчлахад олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж үр дүнд хүрчээ.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу