2012-07-26 11:47

Мондооны Норсонжав

НОРСОНЖАВ Мондооны /1929-1989/. Завхан аймгийн Сантмаргад сум. Говь-Алтай аймгийн "Алтай" чуулгын найрал дууны багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1976-08-04. №178/.

1948-1951 онд цэргийн алба хааж, дараа нь мал маллаж байгаад 1953 онд УХДТ-т дуучнаар орж урлагийн замаа эхэлжээ. Ардын дуу, бүжгийн"Алтай" чуулга, Хилийн ба дотоодын цэргийн дуу, бүжгийн чуулгад дуучин, найрал дууны багш, уран сайхны удирдаачаар ажилласан байна. УХДТ-ын тайзнаа Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой"-н Балган, С.Гончигсумлаагийн "Їнэн"-ий Гонгор, кино дэлгэцнээ Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн" киноны гол баатар Долингорын дүрийг амжилттай бүтээсэн авьяаспаг дуучин, жүжигчин байжээ. "Эх орны өглөє", "Эхийн сэтгэлээр мялаая" зэрэг магтуу, дан найрал, "Дайчин нөхрийн дуу", "Гурван Тамирын уянга", "Харуул Алтай", "Хилчид", "Ийм нэгэн сэтгэл" зэрэг олон арван дуугаараа олны танил болсон хөгжмийн зохиолч. "Торгуудын магтаал", "Борооны бололтой үүл" зэрэгуулж олны хїртээл болгожээ. Зохиолынхоо эмхтгэл "Гурван Тамирын уянга" номыг хэвлүүлсэн. "Алтан гадас" одон, ойн хүндэт медалиудаар шагнагдсан. ардын олон дууг найр

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу