2012-07-26 11:52

Дамбийнямын Жанчив

ЖАНЧИВ Дамбийнямын /1940/ Төв аймгийн Баян-Өнжүүл сум. МУАХ-ны хорооны нарийн бичгийн дарга байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1995-06-29. №133/.

Дундговь аймаг, тэр дундаас Адаацаг сум байгуулагдаагүй байхад тєрсєн учир тэр үеийн харьяаллаараа явдгаас бус Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул энэ хүн 1962 оноос хєдєлмөрийн гараагаа эхэлж, Улаанбаатарын Багшийн сургуульд олон жил багшилж, орчин цагийн Монголын хєгжмийн нэрт зохиолч, тєрийн хошой шагналт Н.Жанцанноров, тєрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, төрийн шагналт Ц.Нацагдорж. Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж, З.Батсүх зэрэг хєгжмийн зохиолчид, нэрт найруулагч Ё.Цэрэндолгор гээд олон зүтгэлтнийг урлагийн замд хєтөлсєн сурган хүмүүжүүлэгч ажээ.
Соёлын яаманд хэлтсийн дарга, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн холбооны нарийн бичгийн дарга зэрэг алба ажлыг хашиж явсан. "Хєх торгон дээл" дуурь, "Тамирын охин", "Мартагдашгүй намар", "Шинэ хотын гэрэл", "Зуслангийн найзууд", "Тэнгэрийн муухай арилдаг", “Газрын үнэр", "Эргэж бодох бодол", “Говийн зэрэглээ", "Ирэх хаврын цэцэг", "Мандах нарны туяа", "Алтан шонхор" уран сайхны киноны хөгжим, дан хөгжмийн зохиол олныг туурвин бүтээжээ. "Дуурьсахуй ухаан" хоёр боть ном бичсэн нь дуулаач, хөгжимчдийн мэргэжлийн чухал бүтээл болсон юм. 1983 онд МХЗЭ-ийн нэрэмжит, 1995 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал хүртжээ.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу