2012-07-26 12:11

Гомбын Равдан

Гомбын Равдан Монгол улсын гавъяат жүжигчин(2002). Хуучнаар Лүн сумын "Цагаан байшинт" гэдэг газар төрсөн. Багшийн сургууль, УБДС-ийн кино драмын анги төгсгөсөн. 1975 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж К.Гольдоны "Хоёр эзний ганц зарц", А.Вампиловын "Ууган хүү", Ч.Чимэдийн "Маш нууц", В.Шекспирийн "Гамлет", Д.Намда-гийн "Эрдэмтний яриа" Хамзагийн "Баян, борлог хоёр", В.Розовын "Аз жаргалын эрэлд" зэрэг 30 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, "Сахиул уу, сахиус уу", "Адаг шүдний зөрөө", "Сүүдэр", "Би нисэх дуртай", "Алтан шонхор", "Тод магнай", "Удам" зэрэг 20 гаруй уран сайхны кинонд тогложээ. Радио, телевизийн болон тайз дэлгэцийн уран уншлагын олон арван бүтээлтэй, уран уншлагын уралдааны хоёр удаагийн тэргүүн байрын шагналт, Монголын радиогийн нэвтрүүлэгч.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу