2012-07-29 13:03

Бидний бахархал

Xүн төрлөхтний эв нэгдлийн бэлэгдэл зуны олимпийн XXX наадам энэ өдрүүдэд тохиож байна. Энэ удаагийн олимпод Монгол улсаа төлөөлж 29 тамирчин спортын долоон төрөлд оролцож байна. Тэдний араас Монгол хүн бүр дээлийнх нь захыг мушгин суугаа билээ. Энэ цаг мөчид монголчууд бидний бахархал болсон, үе үеийн олимпийн наадмын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж явсан олимпийн медальтнууд баатруудаа толилуулж байна. Монгол улс 1964 оноос олимпийн наадамд оролцож эхэлсэнээс хойш чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо бөхийн төрлүүдээр хоёр алт, долоон мөнгө, 10 хүрэл медаль хүртээд байна. Тэд монголын нэрийг дэлхийд өргөж явсан, өргөж яваа, өргөсөөр ч явах болно. Дэлхийд алдар суугаа гайхуулсан монголын тамирчдын гайхамшиг үргэлжилсээр...

Жигжидийн Мөнхбат

“Мехико-68″  XIX олимпийн МӨНГӨН МЕДАЛЬ. Төв аймгийн  Эрдэнэсант суманд 1941 онд төрсөн. “Мехико-1968”  зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 87 кг-ын жингийн мөнгөн медальт. 1967 оны бөхийн чөлөөт барилдааны  хүрэл медальт, 1973 оны Ази тивийн аварга. Үндэсний их баяр наадамд 6 удаа түрүүлсэн /1963,1964, 1965,1966, 1967, 1974/.  Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, дархан аварга.

Чимэдбазарын Дамдиншарав

“Мехико-68″  XIX олимпийн ХҮРЭЛ МЕДАЛЬ. Өвөрхангай аймгийн Гучин- Ус суманд 1945 онд төрсөн. “Мехико-1968”  зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 52 кг-ын жингийн хүрэл медальт. Монгол улсын гавъяат тамирчин.

Төмөрийн Артаг

“Мехико-68″  XIX олимпийн ХҮРЭЛ МЕДАЛЬ. Увс аймгийн Тэс суманд 1943 онд төрсөн. “Мехико-1968”  зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 78 кг-ын жингийн хүрэл медальт, Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин. 1993 онд таалал төгссөн.








Данзадаржаагийн Сэрээтэр

“Мехико-68″  XIX олимпийн ХҮРЭЛ МЕДАЛЬ. Төв аймгийн Лүн суманд 1943 онд төрсөн. 1968 оны Мехикогийн олимпийн наадмын  чөлөөт бөхийн 70 кг-ын жинд хүрэл медаль авсан. 1970 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт,
Шерманы олон улсын тэмцээний алт, Ираны олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртсэн. 1968 онд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн. Үндэсний бөхийн улсын харцага цолтой.

Хорлоогийн Баянмөнх
 
“Мюнхен-72″  XX олимпийн МӨНГӨН  МЕДАЛЬ. Увс аймгийн Хяргас суманд 1944 онд төрсөн. “Мюнхен-1972” зуны XX олимпийн наадмын чөлөөт бөхийн  100 кг-ын жингийн мөнгөн медальт. Бөхийн чөлөөт, самбо барилдааны дэлхийн аварга, 1973 оны Ази тивийн аварга, “Тегран-1974 “Азийн наадмын аварга, Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгөн медальт.
Үндэсний их баяр наадамд 10 удаа түрүүлсэн. /1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1980, 1981, 1987/. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улс, ЗХУ-ын спортын гавъяат тамирчин,  сурган хүмүүжүүлэх ухааны доктор, үндэсний бөхийн дархан аварга.

Зэвэгийн Ойдов

“Монреаль-76″  XXI олимпийн ХҮРЭЛ МЕДАЛЬ. Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1949 оны зуны дунд сард төрсөн.
1993 онд Энэтхэг улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1996-1996 онд улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, 1997-2002 онд “НИК” спорт клубын дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2002 оноос БТДС-д багшаар ажиллаж байна.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин. 1999 онд зохиогдсон “OLYMPIC GALA” ёслолоос Монгол улсын зууны манлай бөхөөр өргөмжлөгдсөн. Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга,олимпийн мөнгөн медальт. Азийн наадмын мөнгө.

Жамцын Даваажав

“Москва-80″  XXII олимпийн МӨНГӨН  МЕДАЛЬ. Булган аймгийн Тэшиг суманд 1952 онд   төрсөн. “Москва-1980” зуны олимпийн XXII наадмын чөлөөт бөхийн 74 кг-ын жингийн мөнгөн медальт, Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин. 2000 онд таалал төгссөн.

Цэндийн Дамдин
 
“Москва-80″  XXII олимпийн МӨНГӨН  МЕДАЛЬ. Хэнтий аймгийн  суманд 1957 онд төрсөн. Уул уурхайн инженер, Биеийн тамирын багш дасгалжуулагч. 2000-2004 онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.  2004 оноос дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байна. “Москва-1980”  зуны олимпийн XXII наадмын жүдо бөхийн төрлийн 65 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн. Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин. Самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга.



Дугарсүрэнгийн Оюунболд

“Москва-80″  XXII олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 1957  онд төрсөн. “Москва-1980”  зуны олимпийн XXII наадмын чөлөөт  бөхийн төрлийн 57 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. 2002 онд таалал төгссөн.
 

Равдангийн Даваадалай

“Москва-80″  XXII олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ. Ховд аймгийн Дарви суманд 1950 онд төрсөн. “Москва-1980”  зуны олимпийн XXII наадмын жүдо бөхийн төрлийн 71 кг-ийн жинд  хүрэл медаль хүртсэн. Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн  улсын начин. Самбо бөхийн дэлхийн аварга.

Нэргүйн Энхбат

“Сөүл-88″  XXIV олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ. Улаанбаатар хотод 1962 оны 3 дугаар сарын 19-нд төрсөн. Гавъяат дасгалжуулагч, Ардын багш Д. Бандийн удирдлагад боксын спортоор хичээллэсэн. 1979-1989 онд үндэсний шигшээ багийн тамирчин, 1989-1993 онд спорт сургалтын төв, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, 1999-2001 онд МҮОХ-ний ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Нийт  312 тулаанд оролцож 240 ялалт байгуулсан.
1989 онд БНХАУ- ын Бээжинд хотод болсон тэмцээнд  63.5 кг-ын жинд  Ази тивийн аварга болсон. 1987 онд Кувейт улсын Эль Кувейт хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан. 1989 оны 2 дугаар сарын 6 нд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн. Дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд жингийнхээ 3-7 дугаар байрт нийтдээ 7 удаа бичигдсэн.

Намжилын Баярсайхан

“Барселона–92″  XXV олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ. Завхан аймагт 1965 онд төрсөн.
1992 оны Барселоны Олимпийн наадмын  боксын 60 кг-ын жинд Хүрэл медаль хүртсэн.
1987 онд  Кувейт, 1989 онд БНХАУ-д зохиогдсон  Азий тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд 2 удаа үлдсэн. /1989, Москва, 1991, Сидней/ Монгол улсын 2 удаагийн аварга,
Улаанбаатар хотноо зохиогддог олон улсын Интернациналь  тэмцээний 5 удаагийн аварга, 1989, 1990 онд Чехийн  Мустина Лабе олон улсын тэмцээний  мөнгө, БНАСАУ-д зохиогддог олон улсын тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, ОХУ-ын олон улсын тэмцээнээс 2 мөнгө,  Филиппин улсад зохиогдсон олимпийн наадамд эрх олгох тэмцээнээс мөнгөн  медаль  тус тус хүртсэн. Дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд 3 удаа бичигдсэн /1989, 1991, 1992/. 1992 онд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн. Азийн боксын холбооны шүүгчийн зэрэгтэй.

Доржсүрэнгийн Мөнхбаяр

“Барселона–92″  XXV олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ. Улаанбаатар хотод 1969 онд төрсөн. “Барселона-1992” Зуны олимпийн XXV наадмын буудлагын спорт гар бууны дасгалд  хүрэл медаль хүртсэн. 1997 онд  Испани улсын Барселона хотод зохиогдсон буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хувийн дүнгээр АЛТ, багаараа хүрэл медаль авсан.


Доржпаламын Нармандах

“Атланта–96″  XXVI олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ. Дархан хотод 1975 онд төрсөн. “Атланта -1996” Зуны олимпийн XXVI наадмын жүдо бөхийн 60 кг-ын жинд  хүрэл медаль авсан. 1999 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5 дугаар байрын шагналт. Ази тивийн аварга, Монгол  улсын гавъяат тамирчин.


Хашбаатарын Цагаанбаатар

“Афин–2004″  XXVIII олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ. Увс аймгийн Баруунтуруун суманд 1984 онд төрсөн.  1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн.  2004 оны Афины олимпийн наадмын 60 кг ийн жинд хүрэл медаль хүртсэн. Олимпийн наадмын дараагаас 66 кг жинд барилддаг болсон. Монгол улсын гавъяат дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтохын удирдлагад хичээллэдэг.  2003 онд 60 кг, 2005 онд 66 кг-ийн жинд Ази тивийн аварга болсон. 2002 оны  Оюутны универсиадын хvрэл медальт
2005 оны самбо барилдааны дэлхийн аварга, 2004 оны Монгол улсын манлай тамирчин.
2006 онд  Азийн XV наадмын аварга, Оюутны дэлхийн аварга, Зүүн Азийн аварга “Korea Open” тэмцээний аварга цолыг тус тус хүртсэн. 2009 оны Дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ний хүрэл медальт. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин.

Найдангийн Түвшинбаяр

“Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын АЛТАН МЕДАЛЬ. Булган аймгийн Сайхан суманд 1984 онд төрсөн. Бөхийн спортоор 2002 оноос эхлэн хичээллэсэн. Тэмцээнд -100 кг-ын жинд барилддаг. “Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ын жингийн аварга. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Парисийн дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт, улсын аварга. Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин. Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах

Энхбатын Бадар-Ууган

“Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын АЛТАН МЕДАЛЬ. Улаанбаатар хотод 1985 онд төрсөн. “Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын боксын 54 кг-ын жингийн аварга, 2008 оны дэлхийн шилдэг боксчин. Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн.  2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2007 оны Ази тивийн аварга, 2007 оны улсын аварга, 2006 оны Оюутны дэлхийн аварга, ДОХА-2006 Азийн наадмын хүрэл медальт, Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга, Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга, Чехийн Устина Лабе хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт. Монгол улсын гавьяат тамирчин, Ардын багш, Д. Банди, Д.Батсүрэн нарын удирдлагад хичээллэдэг. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин.

Отрядийн Гүндэгмаа

“Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын МӨНГӨН МЕДАЛЬ. Улаанбаатар хотод 1978 онд төрсөн. Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн. Үндэсний шигшээ багийн тамирчин. Хийн гар бууны 10м, спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг. Бээжин -2008 олимпийн наадамд Буудлагын  спорт гар бууны дасгалд мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  багийн /1998/ болон хувийн /2006/ хүрэл медальтай. Азийн наадмын хувийн /2002/ болон багийн 2006/ хүрэл медальтай. Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай.  Зүүн Азийн наадмын мөнгө/2005/, Ази-Африкийн наадмын хүрэл медальтай/2005/. Олимпийн наадамд 3 удаа 1996, 2000, 2004, оролцож шагналт байрт шалгарч байсан. Дасгалжуулагч нь ОУХМ Л. Ундралбат. Монгол
улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин.

Пүрэвдоржийн Сэрдамба

“Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын МӨНГӨН МЕДАЛЬ. Улаанбаатар хотод 1985 онд төрсөн. Боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн. Тэмцээнд 48кг, 51 кг-ын жингүүдэд тоглодог, үндэсний шигшээ багийн тамирчин. “Бээжин-2008” зуны XXIX олимпийн Боксын 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. 2007 оны Ази тивийн аварга, Германы Халле хотод болдог “Химийн цом” тэмцээн, БНАСАУ-ын Пхеньян хотод болдог олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальтай, 2009 онд Италийн Милан хотод болсон ДАШТ-д түрүүлсэн. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин. Монгол улсын гавьяат тамирчин, Ардын багш, Д. Банди, Д.Батсүрэн нарын удирдлагад хичээллэдэг.

Н.БУДСҮРЭН

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.
  • "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр УДЭТ үзвэрийн жилийн нээлтээ хийнэ Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ 11 дүгээр сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчиддээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.
  • Чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг хөглөх “Сity swing”Чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг хөглөх “Сity swing”Улсын филармонийн “Баян Монгол” биг бэнд хамтлаг арваннэгдүгээр сарын 23-нд Улсын филармонийн концертын танхимд “City Swing” классик жазз тоглолтоо хийнэ. Тав дахь удаагаа зохион байгуулж буй тус тоглолт дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн шилмэл бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн үзэгч сонсогчдод хүргэдгээрээ онцлогтой юм.
  • Гамлет “моно драм” дахин тайзнаа амилнаГамлет “моно драм” дахин тайзнаа амилнаУ.Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг энэ сарын 30-ны 20.00 цагт УДБЭТ-ын тайзнаа дахин тоглохоор болов. Дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил болох дээрх жүжгийг нэг хүний тоглолт буюу “Моно драм” болгон "Black box" театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир тайзнаа амилуулах юм. Тэрбээр хэлэхдээ,“Зохиолыг би 6 жилийн өмнөөс сонирхож уншиж эхэлсэн.30 гаруй дүрийг хамарсан том хэмжээний жүжгийг нэг хүний жүжиг болох хүртэл тархиа багагүй чилээсэн. Дэлхийн хэд хэдэн оронд эмэгтэй жүжигчин “Гамлет”-ыг моно драм хэлбэрээр тавьж байсан ч 5-аас дээш дүрд хувирч байсан Моно жүжигчин өмнө байгаагүй. Харин Монголд би анх удаа тавих гэж байна.
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.