2012-07-30 00:33

Ургамал хамгааллын бодисын үйлдвэртэй болно

Манай улсын Ургамал хамгааллын хүрээлэн өнөөдөр ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээнд гарын үсэг зурснаар манай хоёр улс ойрын таван жилд ургамал хамгааллын чиглэлд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Монгол Улс ОХУ-ын Новосибирск хотын “Сиббиофарм”, “Сибхолдинг”, Санкт-Петербург хотын Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Эрхүү хотын хөдөө аж ахуйн академи, “Август” ферм, Буриад улсын хөдөө аж ахуйн төв зэрэг шинжлэх ухаан үйлдвэрлэлийн байгууллагуудтай хамтран 2008 оноос гэрээ хэлцэл байгуулан ажиллаж байна. Цаашдын хамтын ажиллагааны үр дүнд тариа, төмс хүнсний ногооноос арвин ургац авах шинэ технологийг өөрийн орны нөхцөлд нэвтрүүлэх боломж бүрдэж байна. Мөн 20 гаруй шинэ төрлийн ургамал хамгааллын бодисыг хэрэглэж болох технологи боловсруулж, улаан буудай, ургамлын өвчинтэй тэмцэх, жижиг оврын үйлдвэр барих юм. Ингэснээр гаднаас авдаг хор, ургамал хамгааллын бодисыг багасгах аж. Мөн ОХУ-ын хил орчмын нутгийн тархалт хүрээ нь ихсэж байгаа мэрэгч амьтан, нугын бор эрвээхэй, царцааны тархалтын судалгааг  хамтран явуулах аж.

Энэ тухай Ургамал хамгааллын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Амаржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвтэй хамтран ажиллах хугацаанд ямар ажил хийх вэ?

- ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвийн удирдлагууд ХХААХҮЯ-ны Ургамал хамгааллын хүрээлэнтэй ойрын таван жилд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Бид 2008 оноос Сибирийн салбартай хамтран ажилласан. Өнгөрсөн жил ой хээрээр тархсан хог ургамал, мэрэгч амьтны тархалттай хэрхэн тэмцэх талаар ажиллаж тариалангийн чанартай бүтээгдэхүүн хурааж авсан. Цаашдаа энэ салбарт ажиллах залуу боловсон хүчин бэлтгэх ажилд туслалцаа үзүүлнэ. Оросын нутаг болон манай хил орчимд оготно, царцаа, мэрэгч амьтан  хэр тархсан байгааг судална. Жил бүр үр тариа, төмс тарьж байна. Тиймээс манай улс аль болох гаднаас химийн бодис авахаас татгалзаж, ургамлын өвчин болон мэрэгчдээс хамгаалах бодис гаргах шаардлагатай байна. Мөн энэ салбарт ажиллах ажлын хэсэг өнөөдөр байгуулагдлаа. Цаашдаа ургамал хамгааллын бодисыг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэр байгуулна.

-Ургамал хамгааллын хүрээлэн жилд хэдэн га газрыг хамгаалж байна вэ?  
-Манай улс 50-60 мянган га газарт зөвхөн байцаа тарьж байна. Үүнд маш их хор хэрэглэж байгаа. Тиймээс хүнсний аюулгүй байдал, ногооны өвчнөөс хамгаалахаар 10-20 мянган тонн биологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тиймээс хортон шавьж устгах хорыг гаднаас авахгүй дотооддоо үйлдвэрлэх боломж байгаа юм. Эхний ээлжинд Буриадын Хиагт, Байгаль нуурын орчмоор мэрэгч болон ургамал устгагчийн судалгаа явуулна.

-Бэлчээрийн мэрэгчтэй хэрхэн тэмцэж байна вэ?
-Үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд  жилд 150-250 тонн биологийн бэлдмэл үйлдвэрлэж байна. ХХААХҮЯ-тай хамтран 550-650 га газар бэлчээрийг хамгаалдаг.  Мөн бэлчээр хөнөөж байгаа царцаатай тэмцэх ажлыг хийдэг. Хүнсний үр тариаг өнөөдөр тарьчихаад маргааш хураачихдаг ажил биш. Улаан буудай, төмс хүнсний ногоонд янз бүрийн бодис хэрэглэж байна. Энэ бодисын хэрэглээ их байна уу, хүний биед сөрөг нөлөө байна уу гэдгийг сайтар хянах хэрэгтэй. 

-Ургамал хамгааллын чиглэлд багаж, техникийн туслалцааг ОХУ-аас үзүүлнэ гэсэн үү?
- ОХУ-ын техникийг лизингийн журмаар худалдан авах боломж байгаа. ОХУ-ын санхүүгийн байгууллагын хүмүүстэй ярилцана. 

Б.Ариунаа

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу