2012-04-13 11:37

“Хунт нуур”-аар хөглөгдсөн амьдрал буюу П.И.Чайковский

Дэлхийн сонгодог бүжигт маш том өөрчлөлт хийсэн Оросын хөгжмийн мастер П.И.Чайковскийн цагаахан хун охид өдгөө 136 дахь жилдээ бүжиглэж байна.

 

Хүн төрөлхтний сонгодог бүжгийн санд өч төчнөөн бүжгэн жүжиг байдаг ч ертөнц дээрх бүх балетчид “Цагаан хун” болохыг мөрөөддөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ цагаан хун чухам юугаараа бүжигчин охидын зүрх сэтгэлийг соронздон татаж байдаг юм бол оо. Үүний учрыг олон хүн П.И.Чайковскийн хөгжмийн өнгө будаг, сэтгэлийн хурц хөдөлгөөн, өгүүлшгүй тансаг аялгуутай холбон тайлбарласаар байна.

 

Тэгвэл түүхээс нь харж байхад П.И.Чайковский “Хунт нуур”-ынхаа хунгуудыг урлагт төгс төгөлдөр эмэгтэй хүний бэлгэтэмдгийг бий болгох зорилгоор бүтээн туурвисан байх юм. Анх тайзнаа тавигдахдаа энэ бүжгэн жүжиг тун ч амжилт муутай, урагшгүй эхэлсэн гэдэг. Учир нь, П.И.Чайковскийн хөгжим удирдаачид, бүжигчид, үзэгчдэд ч маш хүнд, ихээхэн төвөгтэй байснаас тэр гэнэ. “Хунт нуур”-ыг анх хаант Орос улсад ажиллаж байсан Германы балетмейстр Юлий Райсингер дэглэн тавьсан ч тэр нь маш уйтгартай, сонирхолгүй болсон гэж судлаачид тэмдэглэн үлдээжээ. Ийнхүү Германы бүжиг дэглээчтэй хамтран Оросын эзэн хааны театрын уран бүтээлчид хоёр жил гаруй чармайн зүтгэсэн ч амжилт олоогүй гэдэг. Харин одоогийн бидний мэдэх “Хунт нуур”-ыг алдарт бүжиг дэглээчид болох Петипа, Иванов нар анхны эхийг нь өөрчлөн эмэгтэй хүний бүрэн дүүрэн илэрхийлэл болгон сэргээж тавьснаар дэлхийн балетын урлагийн шилдэг бүтээл болж чаджээ.

 

Маш хэцүү хөдөлгөөн, нарийн нягт техник, сэтгэлийн их хөдөлгөөнийг илэрхийлдэг энэ балет П.И.Чайковскийн өөрийнх нь мөрөөдөж байсанчлан балетад амьдралаа зориулсан олон бүжигчин бүсгүйчүүдийн мөрөөдлийн жүжиг, мөрөөдлийн дүр нь болж үлдсэн нь тун ч сонин. Бүжигчин бүсгүйчүүдийн энэхүү мөрөөдлийн дүр, цагаан хунд Монголын балетчдаас хамгийн анх зууны манлай балетын бүжигчин Ю.Оюун бүжиглэж үзэгчдийн хүртээл болгож байсан юм. Тэр үед манайд ажиллахаар ирсэн Оросын мэргэжилтэн Ю.Оюуныг хараад “Жинхэнэ цагаан хунд зориулагдсан бүжигчин энэ байна даа” гэж дуу алдаж байсан гэдэг. Ю.Оюуны гарыг тэрээр “Хунгийн гар яг мөн” гэж мэргэжлийн хүний хувьд ихэд олзуурхаж байсан гэсэн. Ингээд Ю.Оюун гуай ч цагаан хунд олон жил бүжиглэж Монголын үзэгчид түүнийг П.И.Чайковскийн цагаан хунгүйгээр төсөөлөхөө байсан гэж болно. Монголын урлагт бурхнаас заяасан энэ эмэгтэй цагаан хунгийнхаа бүжгээр хойч үеийнхэндээ бүхэл бүтэн лаборатори үлдээсэн гэж үздэг.

 

“Хунт нуур”-ыг манайх дэлхийд анх тавигдсанаас нь зуугаад жилийн дараа буюу 1970-аад оны дундуур тайзнаа тавьсан юм. Хүн төрөлхтний хөгжмийн гайхамшигтай туурвилчдын нэг П.И.Чайковскийн хувийн амьдралд ч сонин хачин зүйл их байдаг ажээ. Тэрээр уул уурхайн инженер Чайковскийн гурав дахь эхнэр Александрагаас төрсөн гэдэг. Ээж нь франц гаралтай орос эмэгтэй. Дүү Модест Ильич нь драмын зохиолч, либретист, орчуулагч, бас л Оросын оюун санааны амьдралд өөрийн гэсэн ул мөртэй нэгэн аж. П.И.Чайковский таван настайдаа төгөлдөр хуураар хичээллэснээр хөгжмийн ертөнцөд хөл тавьсан гэх боловч 1850 оны үед хуулийн сургуульд сурч хуульч болсон байдаг. Ээж нь түүнийг 14-хөн настай байхад нь булчин задрах тахал буюу холероор нас барсан байна. Энэ нь ирээдүйн хөгжмийн суутанд асар хүнд цохилт болсон гэж намтарт нь бий. Тэрээр ээжийгээ нас бараад сар ч болоогүй байхад тїїндзориулж вальс бичиж, үүнээс хойш хөгжимд жинхэнэ ёсоор амьдралаа зориулахаар шийдсэн гэдэг.

 

1859 онд Оросын хаант улсын Хууль зүйн сайд П.И.Чайковскийг дэргэдээ авч тэнхмийнхээ туслах ажилтнаар ажиллуулж байсан мэдээ бий. Гэсэн ч тэрээр 1861 онд тухайн үеийн Оросын хөгжмийн нийгэмлэгт орж суралцсан байна. Зарим судлаачдын нотолж байгаагаар энэ суут хүний амьдрал маш ээдрээтэй, хачирхалтай явдлаар дүүрэн байсан гэх ч үнэн худлыг бүү мэд. Түүнийг ижил хүйстэн байсан гэж нотолсон ном хүртэл гарч, түүнийг нь Орост хэвлүүлэхийг хорьж байсан түүхтэй. П.И.Чайковскийг гей гэж нотолдог судлаачид түүний хэд хэдэн нууцлаг нөхөрлөлийг баримт болгон ашигласан байдаг. Тухайлбал, их зохиолчийг өөрийн зарц Алексей Софронов үеэл Владимир Давидов нартай янаг амрагийн холбоотой байсан гэж нотолдог ажээ. И.М.Фостер гэдэг хүн 1913-1914 онд Чайковский, Давидов нарын хайр дурлалын түүхийг бичиж энэ тухайгаа нийтэд зарлаж байсан ч уг номыг хэвлэхийг 1971 оныг хүртэл хорьж байсан байна. Фостер номынхоо 32 дугаар хэсэгт “Чайковский өөрийн үеэлд гүнзгий дурласан. Тэр алдарт симфониудаа түүнд зориулж бичсэн юм” гэжээ. Түүнийг алдарт “Дөрөвдүгээр симфони”, “Манфредийн симфони”, “Гилбэрийн хатан” дуурь гэх мэт хэд хэдэн бүтээлийг нь гомосексуалистын сэтгэлийн хөдөлгөөнөөс төрсөн гэж үздэг судлаачид бий.

Тэд П.И.Чайковскийн бүтэлгүй гэрлэлтийг ч үүнийхээ нотолгоо болгон ашигладаг байж. Их зохиолч маань 1877 оны зун хөгжмийн сургуулийн оюутан Антонина Миликова гэгч бүсгүйтэй машид яаран гэрлэсэн гэдэг. Харамсалтай нь, тэрээр бал сар нь дуусаа ч үгүй байхад энэ гэрлэлтдээ ихээхэн харамсч, үүнээсээ болж сэтгэл санааны гүн хямралд орж байжээ. Хурим хийснээсээдөнгөж 14 хоногийн дараа П.И.Чайковский амиа хорлохыг завдаж Москва голд үйж үхэхээр оролдож байжээ. Энэ үедээ тэрээр сэтгэлзүйн хувьд сүйрлийн ирмэгт тулж ирээд байсан гэдэг. Тэгээд ч “Ямар нэг зүйлийг хүсэхэд юу ч үгүй хоосон, ямар ч үр дүнгүй. Байгаль намайг ямраар бүтээчихсэн юм бэ” гэж дүү Анатолийдоо бичиж байсан байна. Утгагүй гэрлэлтээс үүдсэн сэтгэл санааны гүн хямрал, ядаргаа нь түүний уран бүтээлд ч хор хөнөөл учруулж байсан гэж үздэг. Судлаачид Чайковский, Антонина хоёрын гэрлэлт, хамтын амьдралын зургаан сарыг “цуврал эмчилгээний үе” гэж нэрлээд энэ үе нь түүнийг “Дөрөвдүгээр симфони”, “Евгений Онегин”-оо бичихэд хүргэсэн гэж тэмдэглэсэн байх юм.

 

П.И.Чайковскийн амьдралд Надежда фон Мек гэдэг нэгэн эмэгтэй маш сонин байдлаар холбогддог. Энэ эмэгтэй Оросын төмөр замын нөлөө бүхий хөрөнгөтөн, маш баян чинээлэг эмэгтэй байж. Тэрээр их зохиолчийг ивээлдээ авч түүнд маш их мөнгө зарцуулдаг байсан гэдэг. 1877-1890 оны хооронд тэдний бие биедээ бичсэн захидлын тоо 1200-д хүрсэн байна. Хамгийн сонирхолтой нь, Чайковский, Надежда хоёр ганц ч удаа биечлэн уулзаж байгаагүй, зөвхөн захидлаар л бүх харилцаагаа зохицуулдаг байсан гэдэг. 1890 онд Надежда түүнээс гэнэт харилцаагаа тасалсан байдаг. Зарим түүхч түүнийг санхүүгийн хувьд дампуурснаасаа болж Чайковскийтой харилцахаа больсон гэдэг бол зарим нь Чайковскийг ижил хүйстэн гэдгийг мэдсэн учраас холбоогоо тасалсан гэж тайлбарладаг.

 

Гэвч Петр Чайковский, Надежда фон Мек хоёрын харилцаа үүгээр бүрмөсөн тасраагүй юм. Намтар түүхэнд нь тэмдэглэснээр Надеждагийн хөвгүүдийн нэг Николья Чайковскийн зээ охин Анна Давидоватай гэрлэсэн байна. Надеждагийн санхүүгийн сүйрлийн үе, Чайковский тэр хоёрын харилцаанд цэг тавьсан тэр үед буюу 1890 онд их зохиолч Европ болон Америк даяар алдаршиж байв. Ингээд 1891 онд Чайковский Америкт цагаачлан гарсан байдаг. Тэрээр Америкийн театрууд, хөгжмийн нийгэмлэгүүдэд бүтээлээ тоглуулдаг байсан. 1893 онд Кэмбрижийн их сургууль Чайковскийг хүндэт доктороор өргөмжилсөн. Харамсалтай нь, түүний амьдрал Америкт удаан үргэлжлээгүй ажээ. Цагаачилж очсон жилээ “Зургадугаар симфони”-ообичээд үүнээс ес хоногийн дараа нас баржээ. Түүнийг бас холероор өөд болсон гэдэг ч амиа хорлосон гэж үзэх хүн цөөнгүй байдаг юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.