2012-07-30 12:09

Asian shop хамтлага \jazz boy group\

Хамтлаг нь 2005 онд СУИС-аас үүсэн байгуулагдсан бөгөөд 2009 онд “Аавдаа” , “Урт наслаарай ээжээ” зэрэг дуунууд орсон “Hot pizza” нэртэй цомог гаргасан. Түүнээс хойш урлагийн мэргэжилээрээ суралцаж, ажиллаж байгаад 2011 онд “Asian Shop the jazz album” цомог дээр ажиллаж 2012 оны 4-сар дуусгаж цомгийнхоо нээлийг амжилттай хийсэн. Энэ цомогт дэлхийн жазз урлагийн домог болсон Louis Armstrong, Frank Sinatra, Ray Charles зэрэг дуучдын сор болсон дуунуудаас бүрдсэн. Тус уран бүтээлүүдийн хөгжмийн найруулгын хувьд сонгодог хэлбэрээр нь хийгдсэн харин дуулалтын хувьд өөрсдийн сэтгэмж найруулгаар хийгдсэн нь өвөрмөц онцлогтой болсон.

 Жазз урлаг, жазз дуу бол дуучдаас өндөр ур чадвар, мэдрэмж, туршлага шаарддаг тиймээс ч тус хамтлагын гишүүд бүгд СУИС төгссөн мэргэжлийн дуучид бөгөөд олон жил дуулж байгаа туршлагатай.

       Шагнал: 2010 оны Бээжинд болсон Пан азийн шинэ залуу хамтлаг дуучдын фестивалд Монгол улсаа төлөөлөн оролцож Азийн шилдэг хамтлагаар тодорч шагнал гардсан.

      Гишүүдийн товч намтар , танилцуулга:

  1. П.Бат-Ундрах: Хамтлагын ахлагч 33 настай СУИС-н эстрад дуулаачийн ангийг 2003 онд төгссөн.

-2001 онд жазз Трио хамтлаг “цаг агаарын мэдээ” жазз цомог

-2010онд “Хязгааргүй” моно оперт шөнийн хүний дүрд тоглож “Гэгээн муза” шилдэг гол дүрийн шагнал

        2. Р.Батболд : Хамтлагын гишүүн 28 настай СУИС- н эстрад дуулаачийг 2006 онд төгссөн .

               -2010онд “Хязгааргүй” мюзикл Сүнсний дүрд тоглосон.

        3.Ч.Анхтөр: Хамтлагын гишүүн 28 настай 2006 онд СУИС –н  эстрад анги төгссөн

        4. Б.Баатаржав: Хамтлагын гишүүн 31 настай ЭМШУИС-н их эмч мэргэжлээр 2005 онд төгссөн.      

            ГССҮТөвийн мэс засалч эмч.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу