2012-08-01 03:09

Секс бэлгэдэл болсон эрэгтэй одод

Секс символ буюу дур хүслийн бэлгэдэл гэсэн ойлголт анхлан 1911 оны үед үүссэн гэж үздэг. Хүн амынх олонд дур хүсэл төрүүлсэн, дур булаамд тооцогддог хүнд ийм цол өгдөг. Үнэхээр ч сая сая олон тэднийг хүсч, ядаж холоос ч болтугай царайг нь харах юмсан гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байдаг. Секс бэлэг тэмдэгтээ хамгийн их үнэнч хүмүүс бол мэдээж бүсгүйчүүд. Эрэгтэйчүүд тэгэсхийгээд мартагнаад шинэ бэлгэ тэмдэг гарч ирэхэд шинийн араас гүйдэг. Харин бүсгүйчүүд бол үнэхээр жинхэнэ секс бэлгэ тэмдэг мөн гээд нэг л итгэчихсэн бол насан туршдаа үнэнч явж чаддаг. Мэдээж тухайн цаг үе, хүмүүсийн онцлог, сэтгэл зүй гээд янз бүрийн зүйлээс хамаараад үе болгон өөр өөрийн гэсэн секс бэлгэдэлтэй байдаг. Үүний дээр кино урлагт хүч үздэг жүжигчид гол төлөв тухайн үеийнхээ секс бэлгэдэл болдогт гайхах зүйл үгүй. Хэдэн сая хүн үздэг супер хит болсон кинонуудад тоглодог болохоор арга ч үгүй биз. Киноны оддын дотроос хамгийн хамгийн нь Холливуд, Америкийн кино од байдагт ч гайхах зүйлгүй.
Ингээд Холливудын үе үеийн секс бэлгэдлүүдийг танилцуулж байна.

20-р зууны 20-од он
Дэлхийн түүхэн дэх хамгийн анхны секс бэлгэдэл бол Рудольф Валентино нэртэй Америк жүжигчин байлаа. Тухайн үед кино нь дуугүй байсан тийм болохоор үг яриа гэхээсээ үйл хөдлөл, нүүрний хувирал зэрэг жүжиглэх авьяас маш чухал байлаа. Валентино 20-р зууны 20-иод онуудад ид оргил үедээ явж байсан болохоор түүний хойноос дэлхийн сая сая бүсгүйчүүд унаж тусдаг байсан гэдэг.
Рудольфо Валентино нь бодит амьдрал дээр их туранхай, биеийн хөгжил муутай хүн байсан бөгөөд цагтаа үүнээсээ болоод цэргийн академид элсэх гээд бүтэлгүйтэж байсан гэдэг. Гэвч тэрээр үнэхээр гайхалтай бүжигчин болж чаджээ. Бүжиглэж сурахын тулд Парис, Нью-Йорк гэхчилэн бүжгийн урлаг хамгийн сайн хөгжсөн хотуудад бүжигт суралцсаар Аргентин тангогийн жинхэнэ супер мастер болж чадсан байдаг. Тухайн үедээ сая сая хүүхнүүдийн шүтээн байсан болохоор Валентино байсхийгээд л янаг амрагийн адал явдалтай орооцолддог байв. Тэрээр анх тухайн үедээ од байсан Жин Экер гэгч бүсгүйтэй гэрлэсэн байдаг. Гэвч гэрлэсэн өдөртөө Жин түүнийг өрөөндөө оруулаагүй болохоор гэрлэлтээ ердөө 6 цагийн дараа цуцлуулжээ. Үүний дараа Алла Назимова гэдэг жүжигчин хүүхэнтэй суусан ч удалгүй түүнийхээ найз бүсгүй Наташа Рамбова гэгчтэй хамт Мексик руу зугтан давхар гэрлэсэн гээд жинхэнэ дуулианы эзэн болж байсан юм. Хэдийгээр ийм хүүхэмсэг эр байсан ч түүнийг хүүхнүүд бараг л бурхан шиг тахин шүтдэг байсан бөгөөд өөд болсноос нь хойш олон арван жилийн дараа ч гэсэн булшин дээр хэдэн зуугаараа ирж цэцэг өргөдөг байсан юм.
Валентино өөрөө “Хүүхнүүд надад биш харин дэлгэцэн дээр бүтээсэн дүрд минь дурласан байдаг. Би бол эмэгтэйчүүд дээр нь мөрөөдлөө зурдаг цагаан зотон төдий” гэж хэлсэн байдаг.

Кларк Гейбл в фильме "Унесенные ветром"

20-р зууны 30-аад он
Ингээд ахиад арван жил болоход охид бүсгүйчүүд шинэ секс бэлгэдэлтэй болов. Түүнийг нэр Кларк Гейбл. “Салхинд одогсод” хэмээх алдарт кинонд хурандаа Рэтт Баттлерийн дүрийг бүтээсний дараагаар Гэйбл жинхэнэ супер од болж хувирсан. Харин киног нь өнөөдөр ч гэсэн хүмүүс шимтэн үзсэн хэвээр. Бодит амьдрал дээр Кларк онц содон зүйлгүй жирийн л нэг залуу байжээ. Ямар сайндаа л нэгэн кино компаний захирал мань хүнийг “Кларк хэтэрхий дэлдэн чихтэй, сармагчинтай адилхан эр юм” гэж хэлж байсан удаатай. Гэйбл таван ч удаа гэрлэсэн байдаг. Эхний хоёр эхнэр нь мань хүнээс тус бүр 14 ба 17 насаар эгчмэд бүсгүйчүүд байжээ. Энэ хоёр гэрлэлтэнд хайр дурлал бага байсан ч туршлагатай, мэдрэмжтэй олон бүсгүйчүүдийн хувьд тэд Гэйблийн гадаад байдал, бие авч явах донж, яриа, хувцаслалт гээд бүгдийг нь чадварлагаар өөрчлөн заассаар мань хүн яваандаа жинхэнэ супер одын дайтай эр хүн болсон гэж үздэг. Гурав дахь удаагийн эхнэртээ үнэн голоосоо хайртай байсан ч харамсалтай нь онгоцны ослоор амь үрэгдсэн байдаг. Сэтгэлээр унасан Кларк Гэйбл цэргийн албанд элсэн ороод, хэсэг хугацааны дараа бас нэг бүсгүйтэй суусан ч гурван долоо хоногийн дараа гэрлэлтээ цуцлуулжээ. Ингээд 54 настайдаа Кэй Спреклс нэртэй бүсгүйтэй сууж 1960 онд өөд болжээ. Харин түүний анхны хүүхэд нь өөд болсноос нь дөрвөн сарын дараа төрсөн байна.

20-р зууны 40-өөд он
Өөгүй хувцасласан, язгууртан байрын дурлалт хархүү 20-р зууны 40-өөд онд моодноос гарахад хааш яаш хувцасласан, үргэлжийн хэрэг тарьж байдаг үймээний эзэн, харваас харц гаралтай шинэ секс бэлэг тэмдэг гарч ирлээ. Түүнийг Марлон Брандо гэдэг байв. Хэрэгтэй гэж үзвэл хэнтэй ч гар зөрүүлэхэд бэлэн гэдгийг илтгэсэн мурий хамар нь нэгэн үе түүний нэрийн хуудас болж байсан. Гэхдээ огт санаандгүйгээр. Нэгэн удаа тайзны ард найз нартайгаа тоглоомоор нударга зөрүүлж байгаад хамраа хуга цохиулж, нөгөөх нь эдгэхдээ мурий эдгэсэн нь тэр. Марлон Брандо нь соёлтой боловсон байдал гэгчийг тэвчиж чаддаггүй нэгэн байжээ. Элэгдсэн жинс, хуучирсан футболка өмсөж, сэтгүүлчид, продюссерүүдтэй шууд л хэрэлддэг, элдэв үгээр хэлдэг, янз бүрийн одод, элит хүрээнийхнийг огт тоодоггүй.
Ингээд ч зогсохгүй янз бүрийн кино од бүсгүйчүүдийг нэг нүдээрээ хардаггүй нэгэн байжээ. Тэрээр элдэв жүжиглэлт, нүүр хувиргалтаар хуурамч, амьдралгүй дүртэй болсон хоёрын хооронд ододод биш харин латин Америк эсвэл Ази гаралтай, жинхэнэ гал халуун бүсгүйчүүдийг таалдаг байсан гэдэг. Түүний энэ онцлогийг нь олж мэдсэн Анна Кашфи гэгч бүсгүй өөрийгөө индиан гаралтай гэж итгүүлж байгаад нөхрөө болгож чадсан ч удалгүй сэтгүүлчид түүнийг индиан биш харин Уэльсийн жирийн нэг ажилчны охин гэдгийг олж мэдээлснээр гэр бүл салжээ. Дараа нь мексик гаралтай Мовита Кастанеда, вьетнам гаралтай Франас Нгуен, пуэрто-рико гаралтай Рита Морено гээд явна л даа. Марлон Брандо нь хамгийн багаар бодоход өөр өөр эмэгтэйчүүдээс гарсан 11 хүүхэдтэй байсан гэдэг.

20-р зууны 50-иад он
Дөчөөд онуудад тун ч муугүй нэрд гараад байсан Кэри Грант нь 50-иад онуудад жинхэнэ секс бэлгэдэл болсон байдаг. Англи гаралтай ч гэлээ залуудаа хөрслөг бор царайтай, хар үстэй газрын дундад тэнгис орчмын эрчүүдтэй адил харагддаг байж. 1940 онд тэрээр “Филадельфийн түүх” нэртэй кинонд тоглон нэрд гарч дараа нь алдарт Хичкокийн хэд хэдэн кинонд тоглосон байдаг. Жүжигчид нас ахихын хэрээр мартагдаж, дур булаам байдлаа алддаг байтал Кэри Грантын хувьд бүх зүйл эсрэгээрээ байжээ. Нас ахихын хэрээр бүсгүйчүүдийн сэтгэлийн татах чадвар нь улам бүр нэмэгдэж 50-иад онд хамгийн оргил цэгтээ хүрсэн гэж болно. Иймдээ ч нас нэлээн дээр гарсан ч гэлээ тухайн үедээ Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг хэвээр байлаа. “Тагнуул 007” буюу Жеймс Бондыг зохиосон зохиолч Флемминг нь Кэри Грантыг харж байгаад баатрынхаа гадаад байдлыг бичсэн гэдэг. Бондын тухай кинонд тоглохыг урьж байсан ч нас дээр гарсан гээд татгалзаж байжээ.
Кэри Грант таван ч удаа гэрлэсэн байдаг. Харамсалтай нь тухай бүрт эхнэрүүд нь мань хүнийг бүдүүлэг, муухай ааштай, гар хүрдэг, хардах донтой гээд зугтчихсан байдаг. Энэ олон эхнэрүүдийн дотроос ганц нь л түүнд хүүхэд гаргаж өгсөн бөгөөд хүүхдээ мань хүн амьдралдаа хийсэн хамгийн сайн, шилдэг зүйл гэж хэлэх дуртай байжээ.
Тухайн үеийн сонин хэвлэлээс үзвэл Кэри Грант нь Софи Лорен, Грейс Келли, Жоан Кроуфорд, Жинджер Рожерс, Дорис Дьюк, Бетти Хенсел, Гретой Тиссен, Ким Новак гээд тухайн үеийнхээ бүх л супер од бүсгүйчүүдтэй учир ургуулсан байдаг.

Шон Коннери

20-р зууны 60-аад он
20-р зууны 60-аад онд, хүйтэн дайны ид үеэр ялагдашгүй тагнуулч 007, Жеймс Бондын дүрээр сая сая үзэгчдийн танил болсон Шон Коннери охид, бүсгүйчүүдийн жинхэнэ шүтээн болон хувирсан юм. 1962-1971 онуудад Шон Коннери нь Бондын тухай зургаан кинонд тоглосон байдаг. Бусдыг араасаа дагуулж чаддаг, өндөр, шулуун харцтай түүнийг бүсгүйчүүд “Надвартай, өгөөмөр, итгэл даах эр хүн” гэж тодорхойлсон байдаг.
Шон Коннер хоёр удаа гэрлэсэн. Эхний удаад жүжигчин Диана Силентотой гэрлээд салсан бол хоёр дахь удаад Мишелин Роквебрун гэдэг маррокко гаралтай франц бүсгүйтэй сууж одоо хүртэл хамт амьдарч байна.
Шон Коннер өдгөө ч сая сая бүсгүйчүүдийн мөрөөдлийн ханхүү хэвээр байна. 1989 онд алдарт “Peope” сэтгүүлээс явуулсан санал асуулгад хамгийн дур булаам эрэгтэйгээр тодорсон бол 1999 онд явуулсан бас нэг санал асуулгаар бүсгүйчүүд мань хүнийг 20-р зууны хамгийн дур булаам эрэгтэйгээр тодруулсан билээ. 2004 онд ч дэлхийн кино урлагийн түүхэнд гарч байсан хамгийн дур булаам 100 жүжигчдийн нэг гэж тодруулсан юм.
Түүний бүтээсэн Жеймс Бондын дүрийг хамгийн шилдэг, сэтгэлд хоногшсон Бонд гэж үздэг.

20-р зууны 70-аад он
20-р зууны 70-аад он болоход охид бүсгүйчүүдийн дур сонирхол бас л нэлээдгүй өөрчлөгдлөө. Энэ удаад нас бие гүйцсэн, шийдэмгий эрчүүдийн оронд залуухан, сэтгэл гижигдсэн, хүүхдээрээ шахуу эрэгтэй секс бэлэг тэмдэг болов. Түүнийг Жон Траволта гэдэг. Траволта нь итали аав, ирланд ээжтэй.
1977 онд “Хагас сайны оройн үймээн” нэртэй кино гарч гол дүрд нь тоглосон Траволта агшин зуур супер од болон хувирлаа. Сая сая үзэгчдийг байлдан дагуулсан энэ киноны дуулиан дуусаагүй байхад 1978 онд “Бриолин” нэртэй бас нэгэн мюзикл гарахад Траволтагийн нэр алдарт санаанд багтамгүй өндөрт гарч сая сая охид, бүсгүйчүүд түүний араас хөлөө хугалан гүйхэд ч бэлэн байлаа.
Гэвч Жон Траволта 1976 онд зураг авалтын үеэр өөрөөсөө 18 насаар эгч Дайана Хайленд гэдэг бүсгүйд сэтгэл алдарч, насны зөрүүг ч үл хамааран гэрлэсэн байдаг. Харамсалтай нь жилийн дараа Дайана, үүнээс тун удалгүй Траволтагийн ээж хорт хавдраар өөд болцгоосон юм. Шил шилээ дарсан энэ олон хүнд цохилтын улмаас Траволта сэтгэлээр унаж архинд орсноор 1989 он хүртэл бүхэл бүтэн арван жил сураггүй болсон. Харин 1989 онд дэлгэцнээ ахин гарч ирээд удалгүй урьдын адил нэр алдартай, жинхэнэ супер од болсон ч тэр арван жилийг нь өөр секс бэлгэдлүүд эзэгнэж амжсан байлаа.

20-р зууны 80-аад он
Австрали гаралтай Мэл Гибсон 80-аад оны жинхэнэ секс бэлгэ тэмдэг болж чадсан юм. “Галзуу Макс-2” киногоор жинхэнэ ирээдүйтэй од гэдгээ харуулж удалгүй Голливудад нэрээ мандуулж эхэлсэн билээ.
Харин түүнтэй учирч байсан бүсгүйчүүд мань хүний талаар тун ам муутай байдаг. Жишээлэхэд, анхны хайр Деборатайгаа уулзаж байхдаа нэг ч удаа цэцэг бэлэглэж байгаагүй төдийгүй зоогийн газар хоол идсэний тооцоог нэг ч удаа хийж байгаагүй. Бас анх унтах үед онгон байгаагүй гэдэг шалтгаанаар гэрлэхээсээ татгалзсан байдаг. Сексийг нүгэл гэсэн байр сууринаас авч үздэг болохоор тас харанхуйд л секс хийдэг, дараа нь бараг бүтэн цаг шахуу шүршүүрт ороод алга болчихдог байжээ.
Ямартаа ч нэгэн үе мань Гибсон зургаан хүүхдийн үлгэр жишээ аав, хүүхдүүдийнхээ ээжийн үлгэр жишээ нөхөр нь байсан. Гэвч удалгүй Орос гаралтай загвар өмсөгчтэй нэр холбогдон эхнэр хүүхдээ хаяж явсан. Харамсалтай нь Орос бүсгүйтэй ч удаан байж чадсангүй сонин хэвлэлээр бөөн хэрүүл маргаан дэгдээж байгаад хоёр тийш болсон.
Мэл Гибсон сайн жүжигчин, сайн найруулагч ч гэлээ бодит амьдрал дээр бол тун ч ширүүн дориун нэгэн. Гэхдээ секс бэлгэ тэмдэг болсон хүн бодит амьдрал дээр ямаршуу зан араншинтай, биеэ яаж авч явдаг сая сая шүтэн бишрэгчдэд нь огт сонин биш гэдэг нь гарцаагүй.

Сильвестр Сталлоне собирается снова сыграть Рембо

20-р зууны 90-ээд он
Тулгарсан асуудлыг эр зориг, булчин шөрмөсөөрөө нэг даруй будаа болгон шийддэг баатруудын үе бол 90-ээд он. Тийм ч болохоор Сильвестр Сталлоне энэ үеийн жинхэнэ баатар, секс бэлгэ тэмдэг болсонд гайхах зүйлгүй.
Хэдий хачин сонсогдож болох ч төрөх үедээ гэмтэл авч нүүрнийх нь зүүн доод хэсэг мэдээгүй, хөдөлгөөнгүй болсны улмаас ярианы согогтой тэрээр өөрийгөө ихээхэн царай муутай гэж бодож явдаг байсан гэдэг. 16 настайдаа анх гимнастикийн зааланд хөл тавиад биеэ хөгжүүлэх тал дээр уйгагүй ажиллаж эхэлсэн бөгөөд 70 оны үед Швейцарт биеийн тамирын багш, дасгалжуулагчаар ажиллаж байв. 1976 онд “Рокки” нэртэй супер хит киноныхоо зохиолыг бичээд, дараа нь өөрөө гол дүрд нь тоглоно гэсэн болзолтойгоор муугүй үнээр зарсан байдаг.
Кино үнэхээр супер хит болж элдэв эрдэм мэдлэггүй ч хийх ёстой ажлаа тултал нь хийж чаддаг дундаж Америк залуугийн дүрийг сайн бүтээснийхээ төлөө Сталлоне жинхэнэ од болсон. Удалгүй Рембогийн тухай кинонууд дэлгэцнээ гарснаар түүний бүтээсэн дүрүүд нь сексийн төдийгүй Америкийн үндэсний мөрөөдөл, үзэл санааг илтгэсэн бэлгэ тэмдэг болж чадсан гэж үздэг. Тэрээр гурван удаа гэрлэсэн таван ч хүүхдийн эцэг. Түүнийг энэ үеийн өөр нэг супер од Шварценнегртэй харьцуулах нь олонтаа ч жүжиглэх чадвар, гадаад байдлын хувьд охид, бүсгүйчүүдэд илүүтэй таалагддаг нь гарцаагүй.

Брэд Питт сыграет Джона Леннона | Культура | СЕГОДНЯ

Шинэ зууны эхлэл
Хуучин зууны сүүл үе шинэ зууны эхэн үед Брэд Питт сая сая охид, бүсгүйчүүдийн шүтээн, секс бэлгэ тэмдэг болсон.
Итгэхэд бэрх ч гэлээ дэлхийн хамгийн дур булаам залуу жүжигчин эр амжилтанд хүрэх гэж явахдаа нэгэн үе дэгдээхийний хувцас өмсөөд гудамжинд зоогийн газруудыг сурталчилж явсан байдаг.
Брэд Питт 1991 онд “Тельма ба Луиза” кинонд тоглосноор нэр гарах замаа эхэлсэн юм. Үүний дараа хэд хэдэн удаа бүтэлгүйтэж яваад “Намрын домог” кинонд 1994 онд тоглосноор “Цус сорогчтой хийсэн ярилцлага”, “12 сармагчин”, “Төвдөд өнгөрөөсөн долоон жил”, “Танилц Жо Блэк”, “Тулааны клуб” гээд шил шилээ дарсан олон сайн кинонд саян тоглож жинхэнэ секс бэлгэ тэмдэг төдийгүй тун ч муугүй жүжигчин гэдгээ харуулсан.
Брэд Питт нь удаан хугацааны туршид жүжигчин Гвинет Пэлтроутэй амрагийн харьцаатай явж байгаад 2000 онд Женнифер Эннистонтой холбоо тогтоосон. Гэвч хэдэн жилийн дараагаар Эннистоныг хүүхэд гаргахаас татгалзсан, эсвэл гаргах чадваргүй гэдгээс болж Анжелина Жолитой учир ургуулан гэрлэсэн бөгөөд өдгөө өргөмөл ба өөрийн нийлсэн таван хүүхдийн аав болсон байна.

www.urlag.mn Ayu

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу