2012-08-03 03:58

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа 8 сард...

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын урилгаар Үндэсний хөгжмийн Их Найрал байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан БНСУ-ын Үндэсний Театрын 12 алдартай уран бүтээлчид 8-р сарын 6-наас 11-ний өдрүүдэд хүрэлцэн ирж байгаа бөгөөд 2012 оны 8-р сарын 10-ны 15:00 цагаас ТАЛ НУТГИЙН АРИРАН нэртэй хамтарсан тоглолтоо хийх гэж байна.

Энэ тоглолтонд Ариран уран сэтгэмжит аялгуу, Усан цэргийн аялгуу, Намду Ариран, Монголын сайхан орон, Шинэ мудим, Салхит шувуу зэрэг аялгууг Монгол Солонгосын Үндэсний хөгжмийн Их найрал харилцан хамтран тоглож, БНСУ-ын Үндэсний театрын ерөнхий удирдаач Вон-Ил, Монголын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран сайхны удирдаач Н.Буянбаатар нар удирдана.

БНСУ-ын Үндэсний театртай хамтран зохион байгуулж буй энэхүү тоглолт нь цаашдын хамтын ажиллагааны эхлэл бөгөөд 8-р сарын сүүлээр манай чуулгын уран бүтээлчид БНСУ-ын Үндэсний Их театрт очиж, тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Энэ нь манай чуулгын гадаад орнуудтай хийх хамтын ажиллагаа, гадаад харилцаа өргөжин тэлж буй томоохон ажлуудын нэг юм. Энэ тоглолт маань ердөө ганцхан удаа тоглох учраас захиалгаа яаравчлаарай!!!: Дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolianensemble.com сайтаас авах боломжтой бөгөөд 8-р сарын 8-ны 14:00 цагт Хэвлэлийн бага хуралд Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

 

РОК ПОПЫН ОДДЫН ИХ ХУРАЛДАЙ: Үндэсний хөгжмийн Их Найрал байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан “Рок попын оддын Их Хуралдай” тоглолтыг 2012 оны 08-р сарын 25-ны 19:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион явуулна. Энэ тоглолтонд Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал рок поп оддын дуулсан дууны аяз, хөгжмийг тоглож, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, Чингис хаан хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Алтанцэцэг, Төрийн соёрхолт Д.Болд, Харанга хамтлаг, дуучин Х.Лхагвасүрэн, Номин талс хамтлагийн Т.Дэлгэрмөрөн, Хар сарнай хамтлагийн С.Амармандах, Никитон хамтлагийн Ц.Батчулуун, хөгжмийн зохиолч А.Чинбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцох бөгөөд урлагийн оддууд нэг дор чуулж, монгол үндэсний хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх сайхан тоглолт болох юм. Эрхэм та дотны хайртай хүмүүстэйгээ хамтдаа ирж, энэ гайхамшгийг мэдэр..... Утас: 88088868, 98557676, 88083116, 99052944 ­Еmail: www.mongolianensemble.com

 

МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ:  Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын 150 гаруй уран бүтээлчид оролцон тоглосон Монголын түмний олон ястны уламжлалт урлагийн төрлийг орчин цагийн хөг аясаар баяжуулан монгол зан заншил, ёс жаягийг харуулсан МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ тоглолтоо  бүтэн зуны турш өдөр бүр 18:00 цагаас үзэгч түмэндээ өргөн барьж байна. Энэхүү тоглолтонд Монгол төрийн их найрал, монгол бүжгийн чуулбар, ардын бүжиг, багт цамын бүжиг, морин хуур, хөөмий, уран нугаралт зэрэг үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүд багтсан бөгөөд гадаад дотоодын үзэгчдийнхээ мэлмийг баясган сонорыг мялааж, тэдний ташаалыг ямагт хүртсээр байна. Та ч гэсэн үзэж амжаагүй бол гэр бүл, үр хүүхэд найз нөхдөдөө бэлэг болгож, дэлхийд гайхагдсан монгол урлагийн амтыг мэдрээрэй!!! Утас: 88088868, 98557676, 88083116, 99052944 ­Еmail: www.mongolianensemble.com

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу