2012-04-19 06:54

Ромео Жульетта(товч)

 

Дүрүүд: - Ромео

              - Жульетта

              -Парис:Жульеттатай сүй тавьсан залуу

 -Лоренци ламтан,Меркуцио, Вивальди, Тибалди                      

 

Нэгдүгээр хэсэг 1 үзэгдэл

Энэхүү явдал Верон хотод болно Монтекийн хүү Ромео найз Розалинатай үүрийн гэгээг угтан бүжиглэж эхлэнэ. Өглөө болоход Копултын охин Жульеттаг Парис хэмээх залуутай сүй тавих болсонг зарлав. Хөөрхий Жульетта үүнийг хүссэн ч хүсээгүй ч сүй тавихыг  зөвшөөрөх ёстой байв. Копултиний гэр бүл  баяр наадмаа эхлэх зуур Монтекийн хүү Ромео нөхдийн хамт тэдний баярыг үймүүлэхээр дүрээ хувирган баярт оролцоно. Копултийн хүү Ромео Жульеттаг харан тэд анхны харцаар бие биеэндээ дурлана. Тэд бие биендээ хайр сэтгэлээ илэрхийлэн танилцацгаав. Гэтэл аюултайг мэдсэн Ромеогийн найзууд түүнийг дагуулан явахыг Тибальди хараад тэднийг элдэн хөөв.

            2үзэгдэл                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хайр дурлалдаа шатсан Ромео  аюул эндэгдлийг сөрөн Жульеттаг дахин харахыг хүсэж түүний цонхон доор очиж түүнд өөрийн хагцашгүй хайр сэтгэлээ илэрхийлэн бүжинэ.

            2-р хэсэг 3 үзэгдэл

Ромео Жульетта 2 Лоренц ламтан дээр гэрлэхээр очино. Лоренц ламтан тэр 2-ын хайр сэтгэл, гэрлэлтээр 2 удам эвлэрч өш хонзон тайлагдана гэж бодоод тэр 2-ыг гэрлүүлэв.

           4 үзэгдэл

Меркуцио Вивальди 2 хотын хүүмүүсийг хөгжөөж  байхад Тибальд хүрж ирж Тибальди Меркуциог тулаанд дуудав. Ромео зогсоохыг оролдсон боловч Меркуцио амь үрэгдэв. Гэтэл Ромео найзынхаа өшөөг Тибальдигаар тайлав. Тибальдиг хөнөөсөн гэж Ромеог хөөн явуулахаар болов.

          5 үзэгдэл

Ромео Жульетта 2-ын анхны шөний дараа аймшигт хар сүүдэр ар араасаа хөврөн гарч ирэв. Жульеттаг Паристай гэрлүүлэхээр болов. Хөөрхий Жульетта Лоренци ламтан дээр уйлан хайлан яах учираа  хайж ядан байхад Лоренц ламтан түүнд  түр хугацаанд нойрсох  эм өгч  түүнд тус болов.

          6 үзэгдэл

Лоренц ламтны таамгалснаар энэ бүхэн яг бүтэх юм шиг сансан ч байдал буруугаар эргэх болно. Өглөө болж Жульетта гэрлэх боллоо. Асрагч эх нь түүний өрөөнд орон түүнийг сэрээх гэтэл Жульетта амиа хороосон байв. Капултинхан уй гашуу болж Жульеттаг бунханд оршуулав. Уй гашуу болж Жульеттаг нас барсанг Ромео дуулаад хайрт гэргий дээрээ очоод  хайр дурлал нь үгүй болсонг хараад ихээр шаналж амиа хороов. Жульетта Ромеог үхэх тэр агшинд  нойрсуулах эмнээс сэргэж оройтсоноо мэдээд Ромеогийн хутгаар өрийн амиа хороов.  Эцэс сүүлд энэ 2 хайр дурлалт хосуудын үхлээр 2 удам эвлэрсэн түүхтэй.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Цэнхэр нүдэн бүсгүй“Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар хөшгөө нээнэУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
  • "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнааУлсын драмын эрдмийн театр 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваариа дэлгэжээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг болон Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулах нь ээ.
  • Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд "Бэст арт" галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.
  • УДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарьУДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • “Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоно“Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоноУлсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.