2012-04-19 07:01

Ромео Жульетта хоёр бүтсэн түүх

 

Ромео, Жульетта хоёрын түүхийг Шекспир бодож олоогүй аж. Түүнээс 70 жилийн өмнө Луижи Да Порто гэгч ийм нэртэй новелл бичсэн нь ихэд алдаршиж, бусад зохиогч цээжээр зохиох эхлэлийн сэдэв даруй болсон байна. Маш олон хувилбар гарсны дотор бүр гэнэтийн гэмээр ч хувилбар байна. Жишээлэхэд, жүжгийн зохиолч Лопе Де Вегийн бичсэн жүжгээр бол Розело, Жулия баатар нь ерөөс амьд үлддэг байна. Тэгэхдээ энэ сэдвийг ямар боловч Шекспир аль нэг байдлаар бичжээ. Монтекки, Капулетти гэдэг бие биеэ дайсагнасан хоёр гэр бүлийн тухай эмгэнэлт жүжиг нь сонирхолтой, урнаар бичихийн үлгэр жишээ болсон юм. Дашрамд дурдахад, «Ромео Жульетта хоёр» жүжиг итали гаралтай ч (Зохиогч баатруудаа Верон хотод суулгаснаар энэ хотод аялал жуулчлалаар байнга орлого олох боломж олгосонд нь хотын оршин суугчид хором тутамд талархаж байх ёстой) Шекспир төрөлх Англиасаа хэзээ ч явж байгаагүй гэж эрдэмтэд үздэг юм. Жүжгийн зохиолчийн хувийн амьдрал ч тийм ч сайн байсангүй. Шекспир 18 настайдаа нутгийн санваартны өөрөөс нь 8 насаар ах байсан охинтой гэрлэжээ. Тэр эмэгтэй жирэмсэлсэн учир Шекспир гэрлэсэн гэдэг. Нэгэн зүйл. Шекспирийг тэр үеийнхэн гол төлөв «Венера Адонис хоёр» шүлгээр нь мэддэг, харин түүнийг мөнхийн болгосон жүжгийн нэрийг цөөн хүн мэддэг байжээ. Харин одоо бүх зүйл өөр болсон. Шекспирийн өвийг нарийвчлан судалсан, номуудыг нь бүгдээрээ мэднэ, гэвч угтаа Шекспир байсан уу, эсвэл энэ бүх зохиолыг өөр хүн бичсэн юм бол уу гэсэн асуудал мэргэжилтнүүдийн сэтгэлийг эзэмдсэн гол асуудал болж байна. Уильям Шекспирийн эхнэрийг Энн Хатауэй гэдэг байсныг нэмж хэлье. Ертөнцийг эргүүлсэн номуудын дотор бас Владимир Набоковын «Лолита», Оскар Уйальдын «Дориан Грейн хөрөг», Толкиены «Бөгжний эзэн» зохиолыг дурдаж болно.

Уильям Шекспир нь 1564 оны 4 сард төрж,1616 оны 4 сарын 23-ны өдөр таалал төгсчээ. 

Тэрээр анх театр үүсэн бий болж байх үед амьдарсан. Зүгээр л ийм үед амьдарсан биш театрыг бий болголцсон хүн нь тэр өөрөө байлаа. Жүжгийн зохиол бичиж эхлэхээсээ өмнөх 10 жил тэр явуулын театрын жүжигчин байсан юм.

Хожмын бүх цаг үеийн турш "төгс төгөлдөр эмгэнэлт жүжиг" гэж үнэлэгдсээр ирсэн "Ромео, Жульетта"-гаа Шекспир 31 насандаа бичжээ. "Гамлет"-ыг 37-тойдоо, "Отелло"-г 40-тэйдөө, "Лир Ван"-г 41-тэйдээ бичсэн байна. Дараа нь агуу их "Макбет", ", Антоний, Клеопатра хоёр" зэрэг олон жүжгээ туурвисан байна. Эдгээр эмгэнэлт жүжгүүдээс гадна "Хайр дурлалын хайран хүч", "Зуны шөнийн зүүд", "Арван хоёр дахь шөнө" зэрэг монголчуудын сайн мэдэх олон шилдэг инээдмийн жүжиг бичсэн юм. Хэдийгээр тэрээр эмгэнэлт, инээдмийн төрлийг хослуулан бүтээж байсан ч оргил гэж хэлж болох бүтээлүүд нь эмгэнэлт зохиолууд нь байв.

Илүү ч үгүй, дутуу ч үгүй 52 жил амьдраад тэрээр 1616 оны яг энэ өдрөө, мөн л Эвон голын эрэг дээрх төрөлх хотдоо насан эцэслэсэн юм. Энэ давтагдашгүй суут хүн илүү ч үгүй, дутуу ч үгүй 37 жүжиг бичсэн бөгөөд бүтээлүүдийнх нь нэлээд нь хүн төрөлхтний аль ч үеийн ямар ч билиг танхай туурвигчид хүрч очоогүй оргил болсон юм.

Уильям Шекспир нь Стретфорд хотноо Жон Шекспирын хүү болон төржээ. Эцэг нь чинээлэг бээлийчин бөгөөд хотынхондоо нэр хүндтэй хүн, янз бүрийн сонгуульт үүрэг хүлээж, хотын даргын ажлыг хийж байсан гэдэг. Шекспир хүү Стретфордын гимназид хэл зүй, уран хэллэг, логик, латин ба грек хэлд суралцаж байхдаа эртний зохиолын хэсгээс орчуулан цээжилж, грек, ромын мифүүдтэй танилцаж байсан. Тэрбээр арван найман насандаа хорин зургаан настай тариачны охин Энн Хэдэуэйтэй гэрлэж, 1587 онд Лондон хотод очиж, өөрийн хувь заяаг театртай нэг мөр холбожээ. Тэд гурван хүүхэдтэй болсон боловч ууган нь эндсэн байна. Анхандаа театрт хар бор ажил хийж, улмаар жүжгийн зохиолчийн авъяасаа шалгаж эхэлжээ.

Шекспир эхэн үедээ хуучин жүжгүүдийг засварлан боловсруулж байснаа өөрийн зохиолуудыг үндсэндээ 30 орчим настайгаасаа эхлэсэн байна. Өөрөөр хэлбэл Лондонд суурьшин амьдрах болсон 1592 оноос гэж тооцсон ч болно. Энэ үед "Венера Адонис хоёр" (1593), "Лукреций" (1592) гэсэн хоёр найраглал бичиж ихээхэн нэр алдар хүртсэн байна.

Зохиол бичихийнхээ хажуугаар тэр жүжигт тоглосон хэвээрээ л байлаа. Гэсэн хэдий ч тэр аль ч театрт харъяалагддаггүй одоогийн бидний ярьдагчлан "чөлөөт уран бүтээлч" байжээ. Харин 1594 онд алдарт жүжигчин Бербежийн удирдсан жүжигчдийн бүлгэмтэй нийлээд "King's men" буюу Хааны албатууд гэдэг уран бүтээлийн хамтлагт гишүүнчлэгддэг байв. Тэр хамтлагийг Анхдугаар Жеймс хаан ивээж байсан аж. Хамтлагийн ажил үйлс маш урагштай байснаар барахгүй 1599 онд Бөмбөрцөг театрыг байгуулж, жүжигчин, найруулагч, жүжгийн зохиолчийн үүргийг гүйцэтгэж байв.

Энэ үедээ түүний уран бүтээл ид цэцэглэж, "III Ричард", "Лир ван", "Макбет", "Отелло", "Гамлет", "Эндүүрлийн тухай инээдэмт жүжиг", "Зөрүүд хүүхнийг номхотгосон нь", "Ромео Жулетта хоёр", "Юли Цезарь", "Зуны шөнийн зүүд" алдарт жүжгүүдээ, мөн гайхамшигт уянгалаг сонетуудаа туурвиад 1612 онд Лондон хотыг бүрмөсөн орхиж, төрөлх Стретфорддоо суурьшаад 1616 оны 4 сарын 23-д таалал төгсжээ. Ийнхүү Шекспир тавин хоёр наслахдаа 37 жүжиг, 154 сонет, 2 найраглал бичсэн байна.

Түүний уран бүтээлээс цусны өшөө хонзон авах феодалын уламжлалт ёсны золиос болсон үнэнч хайр дурлалт хосуудын хувь заяаг яруугаар үзүүлсэн "Ромео Жулетта хоёр", хүнлэг сайхан үзэлтэй хүн, хорон санаа, зусардан бялдуучлахын ертөнцтэй тулгарсан эмгэнэлийг илэрхийлсэн "Гамлет", хувь хүн болон түүнийг хүрээлэн байгаа нийгэм хоёрын тэмцлийг харуулсан "Отелло", цэвэр ариун хүнлэг ёс, цэвдэг хүйтэн сэтгэлтэй хэрхэн зөрчилдсөнийг илэрхийлсэн "Лир ван", дарангуйлагч төр засгийг эсэргүүцэх үзэл гүнзгий илэрсэн "Макбет" хэмээх таван эмгэнэлт жүжиг нь илүүтэйгээр зохиолчийн нэр хүндийг хүн төрөлхтөнд дархалжээ.

У.ШЕКСПИР ӨДӨРТ ХАГАС САЯ ХҮНИЙГ "ТЭЖЭЭДЭГ"

 "Аяа, хайр сэтгэлийг сохор гэх боловч
             Харахгүй атлаа харгуй замаа олох нь адтай" 


 

 Английн “Глобус” буюу бөмбөрцөг театрыг үндэслэгч, дэлхийн сонгодог уран зохиолын нэрт төлөөлөгч У.Шекспир 1564 онд Британи арлын төв хэсэгт мэндэлсэн гэдэг. Жvжгийн агуу зохиолч У.Шекспир 52 наслахдаа 37 жүжиг, 154 сонет, хоёр томоохон найраглал бичжээ. Уильям Шекспирийн уран бүтээлийн оргил үе нь 1598-1608 оны хооронд байсан бөгөөд энэ хугацаанд тэрбээр алдарт “Гамлет” (1605), “Отелло” (1606), “Ромео Жульетта” (1598) жүжгүүдээ бичжээ. Шекспир 13 настайдаа өөд болсон хүүгийнхээ дурсгалд зориулан 37 насандаа алдарт “Гамлет”-аа бичжээ. Тэртээх он жилүүд ард үлдсэн ч Шекспир гэх агуу хүн өнөөдөр ч дэлхий дээр хэдэн зуун мянган хүнийг “тэжээсээр” байна.  Англид Шекспирийн нийгэмлэг гэж байдаг бөгөөд тэндээс гаргасан нэгэн сонирхолтой судалгаагаар Шекспир өдөр бүр дэлхий дээр хагас сая хүнийг тэжээдэг ажээ. У.Шекспирийн зохиолыг орчуулах, найруулах, судлах, жүжигт нь тоглох гээд олон мянган хүн түүний бvтээлээр амьдарч байна. Ромео, Жульетта хоёрын түүхийг Шекспир бодож олоогүй аж. Түүнээс 70 жилийн өмнө Луижи Да Порто гэгч ийм нэртэй новелл бичсэн нь ихэд алдаршиж, бусад зохиогч цээжээр зохиох эхлэлийн сэдэв даруй болсон байна. Маш олон хувилбар гарсны дотор бүр гэнэтийн гэмээр ч хувилбар байна. Жишээлэхэд, жүжгийн зохиолч Лопе Де Вегийн бичсэн жүжгээр бол Розело, Жулия баатар нь ерөөс амьд үлддэг байна. Тэгэхдээ энэ сэдвийг ямар боловч Шекспир аль нэг байдлаар бичжээ. Монтекки, Капулетти гэдэг бие биеэ дайсагнасан хоёр гэр бүлийн тухай эмгэнэлт жүжиг нь сонирхолтой, урнаар бичихийн үлгэр жишээ болсон юм. Дашрамд дурдахад, «Ромео Жульетта хоёр» жүжиг итали гаралтай ч (Зохиогч баатруудаа Верон хотод суулгаснаар энэ хотод аялал жуулчлалаар байнга орлого олох боломж олгосонд нь хотын оршин суугчид хором тутамд талархаж байх ёстой) Шекспир төрөлх Англиасаа хэзээ ч явж байгаагүй гэж эрдэмтэд үздэг юм. Жүжгийн зохиолчийн хувийн амьдрал ч тийм ч сайн байсангүй. Шекспир 18 настайдаа нутгийн санваартны өөрөөс нь 8 насаар ах байсан охинтой гэрлэжээ. Тэр эмэгтэй жирэмсэлсэн учир Шекспир гэрлэсэн гэдэг. Нэгэн зүйл. Шекспирийг тэр үеийнхэн гол төлөв «Венера Адонис хоёр» шүлгээр нь мэддэг, харин түүнийг мөнхийн болгосон жүжгийн нэрийг цөөн хүн мэддэг байжээ. Харин одоо бүх зүйл өөр болсон. Шекспирийн өвийг нарийвчлан судалсан, номуудыг нь бүгдээрээ мэднэ, гэвч угтаа Шекспир байсан уу, эсвэл энэ бүх зохиолыг өөр хүн бичсэн юм бол уу гэсэн асуудал мэргэжилтнүүдийн сэтгэлийг эзэмдсэн гол асуудал болж байна. Уильям Шекспирийн эхнэрийг Энн Хатауэй гэдэг байсныг нэмж хэлье. Ертөнцийг эргүүлсэн номуудын дотор бас Владимир Набоковын «Лолита», Оскар Уйальдын «Дориан Грейн хөрөг», Толкиены «Бөгжний эзэн» зохиолыг дурдаж болно.
 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Хайрын урь" тоглолт болноХүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн.
  • "Алтан өргөө" симфони чуулбар болон дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ1961 онд “Алтан өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, та бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүхтэй. Эл киног үзээгүй хүн ховор. Тэгвэл "Алтан өргөө" киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим үзэгчдэд сонордуулах гэж байна. Тоглолт 2019 оны гуравдугаар сарын 15-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа болно. Тоглолтын үеэр хөөмий, хуучир, төгөлдөр хуурын дан хөгжмийн бүтээлийг мөн толилуулах ажээ.
  • Хосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХос шаргын Бааска, Хос залуусын Бааска хэмээн түмэн олондоо алдаршсан Ая зохиогч, дуучин МУСТА Н.Баасандорж, дуучин МУСТА Н.Баасандорж нар хамтарсан “VIP” тоглолтоо хийхээр хэдийнээ бэлтгэлдээ оржээ. Тэрээр эцэг эхээс заяасан нэр нь хүртэл адил, ард түмнээс хайрлан хүндэтгэж авгайлж дууддаг алдар нь хүртэл адилхан уран бүтээлчид маань нийтийн дуу болон эстрад дууны урлаг хослон эгшиглэх “VIP” тоглолтоо ирэх 03 дугаар сарын 08-нд “Pyramid Event Hall”-д 19:00 цагаас хийх гэнэ.
  • "Хурд" хамтлагийн "Зураг шиг бүсгүй" тайзнаа амилнаКорпорейт хотел энд конвеншн центр "Хурд" хамтлагтай хамтран 03 дугаар сарын 08-ны өдөр мартын 8-ны баярын цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Та бүхнийг мартын 8-ны үдшийг "Хурд" хамтлагийн дууг сонсон гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо оройн зоог барин нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэхийг урьж байна.
  • "Зая гэгээнтэн" түүхэн дурсгалт жүжиг нийслэлд тоглогдоноШашны нэрт зүтгэлтэн, халхын Зая гэгээний амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг энэ сарын 28-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох юм. Эл бүтээлийн хөгжмийн зохиолчоор төрийн шагналт С.Соронзонболд, найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч Д.Ганболд нар ажиллажээ. Жүжгийн зохиолыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиол, яруу найрагч П.Нямлхагва бичсэн бол түүхийн талаас нь судалсан соёлын гавьяат зүтгэлтэн Гочоогийн Жамц уг жүжгийг санаачилсан байна.