2012-04-19 07:08

У.ШЕКСПИРИЙН ЖҮЖГҮҮД МОНГОЛЫН ТЕАТРЫН ТАЙЗНАА

 

 

Сэргэн мандалтын үеийн нэрт төлөөлөгч, Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн бүтээлүүд Монголын драмын урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. УДЭТ хөгжлийнхөө тодорхой үе шатыг туулж, уран бүтээлчдийн багаа бүрдүүлэн, бүтээж туурвих арга туршлага хуримтлуулсан тэр цаг үе буюу 1955 онд У.Шекспирийн “Отелло” жүжгийг тайзнаа амилуулсан юм. “350 гаруй жилийн турш дэлхийн театрын хүчийг сорьсоор ирсэн “Отелло”-той театрын уран бүтээлчид хүчээ үзэхэд хэдийнэ бэлтгэгдсэн байсан” гэж найруулагч С.Гэндэн “Вангантай танилцсан минь” номдоо тэмдэглэжээ. Төрийн шагналт зохиолч Ч.Чимидийн орчуулсан уг жүжгийн найруулагчаар С.Гэндэн, зураачаар Л.Гаваа ажиллаж, авьяас чадвар нь ид жигдэрч явсан Г.Гомбосүрэнг Отеллод тоглуулжээ. Дездемонд Ч.Долгор сүрэн, Ягод Е.Гомбодорж, Брабанциод Б.Пү рэв, бусад дүрүүдэд театрын жүжигчид тоглосон аж.

Найруулагч С.Гэндэн “Отелло”-г тавихдаа бусад орны туршлагыг хуулбарлалгүй, Монгол үндэсний театрын түүхэн онцлогт тохируулан, бие даасан бүтээлч шинж байдлыг хадгалах зарчим баримтлан ажилласан байна. Дайчин, зориг тэвчээртэй, зовлонд хатуужсан, хайр сэтгэлдээ үнэнч, үүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэгч, баясах, гомдох, уурлах, инээх, хөдлөх, аашлах нь ямагт хувиран өөрчлөгдөж байдаг эр хүний сайхан шинж цогцолсон Отеллог жүжигчин Г.Гомбосүрэн бүтээснээр театрын түүхэнд домог болон үлдсэн юм. Тэрбээр 45 жилийн турш энэхүү дүрд тоглон, МҮОНТийн алтан фондод бичүүлж, хойч үедээ өвлүүлсэн гавьяатан билээ. У.Шекспирийн “Отелло” жүжгийг тавьснаас хойш Монголын театрын уран бүтээлчдийн ур чадвар хэрхэн өссөнийг шалгасан дараагийн том бүтээл бол “Лир ван”. 1964 онд Э.Оюун орчуулан найруулж, зураачаар ардын зураач Ц.Доржпалам ажиллаж, Лир ванд ардын жүжигчин Г.Гомбосүрэн, том охин Гонерильяд гавьяат жүжигчин Лха.Долгор, дунд охин Реганад жүжигчин Ж.Жигжиддулам, бага охин Корделд Д.Цээнямбуу, Глостерт ардын жүжигчин Н.Цэгмид, Кентэд ардын жүжигчин Д.Дамдинсүрэн, алиа салбадайд гавьяат жүжигчин Д.Бат-Очир нар тоглосон.

Олон жил хаан ширээнд сууж, жаргалын дээдийг эдэлсэн Лир ван нас ахиснаа ухаарч улс гүрэн, газар нутгаа үр хүүхдүүддээ хуваан өгч, бие амар амгалан байхыг хүссэн ч хар санаатны хорт явуулга, тэдний өрсөлдөөн тэмцэлд өртдөг. Э.Оюун жүжгийг найруулан тавихдаа эрх ямба, эд хөрөнгө бол мөнхөд орших зүйл биш, энэ орчлонд хүний ариун сэтгэлийг орлох үнэт баялаг байхгүй гэдэг санааг илүүтэй гаргахыг зорьжээ. Лир ван насны эцэст төрсөн охид байтугай өөртэйгөө эвлэрч чадахаа болиод сэтгэлийн хүнд цохилтод орж, ухааран гэмшиж байгааг жүжгийн гол нэвтрэн гарах шугам болгон тавьсан юм. “Жүжигчин хүний хувьд хүчтэй, техниктэй байж, дуу хоолой, дотоод хүчээ хөгж үүлэхэд Шекспирийн жүжг үүд надад нөлөөлсөн” гэж ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай нэгэнтээ дурссан нь бий. УДЭТ-ын 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Г.Гомбосүрэн гуай энэ жүжгийн хэсгээр оролцож байсныг миний бие тод санаж байна. Лир вангийн охин Гонерильяд Лха.Долгор жүжиглэх дээ хүнд байж болох муу чанар, муухай ааш, хорон са наа, хоёр нүүрийг дүрдээ шин гээж чадсан юм.

Өөрийн жаргалын төлөө бусдыг яахаас ч буцахгүй зальтай, хуйсаг нуур олон ааштай, омогтой шартай эмийн дүрийг жүжигчний ур чадварын өндөр хэмжээнд бүтээсэн билээ. Э.Оюун найруулагч, “Чи ний энэ дүр бол эмэгтэй Яго юм шүү гэж зөвлөдөг байсан. Тийм ч учраас би дүрийн дотоод мөн чанарыг бүрдүүлэн судалж, зорилгодоо хүрэхээр үйл хөдлөлийг эрэлхийлж ажилласан” гэж Лха. Долгор гуай дурсаж байлаа. Жүжигчин Ж.Жигжиддулам Реганад хувирахдаа эгчээсээ ялгаатай атаач бялдууч, явган зальтай, хар амиа хоохойл сон явуургүй зан чанарыг голчлон бүтээжээ. “Зураачдын хувьд Ц.Доржпалам, Д.Сүхбаатар нар дүрслэлийн реалист аргад тулгуурлан найруулгын тавилт, тайзны зу раг чимэглэлийг шинэлэг шийдлээр гүйцэтгэсэн” гэж Э.Оюун гуай “Дурсамж” номдоо тэмдэглэсэн юм. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1966 онд “Хөдөлмөр” сонины 58 дугаарт урлаг судлаач С.Цэрэндоржийн “Үнэнч дурлалын мөнхөрсөн дуулал” нэртэй шүүмж нийтлүүл сэн нь С.Гэндэнгийн найруулгаар У.Шекспирийн “Ромео Жульетта хоёр” жүжгийн тухай байлаа.

Уг шүүмжид “Жүжгийн үйл явдал жүжигчний үнэн бодитой үйл хөдлөлд тулгуурласан найруулгын тавилт С.Гэндэн урьд ажилласан “Отелло” жүжгийн туршлагад тулгуурлан өнөө үеийн үзэгч залууст Өрнийн соёлын үнэт өвийг таниулсан бүтээл болжээ. Жүжгийн гол дүр Ромеод гавьяат жүжигчин Ц.Готов, жүжигчин Л.Лхасүрэн, Жульеттад гавьяат жүжигчин Л.Энхтуяа, Меркуциод Сумьяа, Тебальтэд А.Очирбат нар уран чадварын өндөр түвшинд дүрээ бүтээжээ” гэсэн байдаг. Монголын жүжигчдийн ур чадварт У.Шекспирийн бүтээлүүд хувь хүнийг, нийт уран бүтээлчийг, театрыг алхам алхмаар ахиулан дээшлүүлж байсны тод жишээ энэхүү бүтээл байлаа. Найруулагч Б.Мөнхдорж 1978 онд “Отелло” жүжгийг шинэчлэн тавьсан юм. Тэрбээр сэргэн мандалтын үеийн нийгэм ахуйн соёл, ёс сур тахууныг өнөөгийн нийгэмд татан авчирч Отелло, Дездемон, Яго гуравт тулгуурласан дурлалын гурвалжинг тойруулан үйл явдлыг зөрчилдүүлж, атгаг са наа, аминч бодол нь ариун үнэнч бүхнийг далдуур устгадгийг сургамж болгон тавьсан юм.

Найруулагч С.Гэндэн 1955 онд “Отелло”-г тавихдаа хүний оршин тогтнох нийгмийн асуудлыг хөнд - сөн бол Б.Мөнхдорж хувь хүнд хандан гол санаа гаа төв лөрүүлэн тавьжээ. Энэ жүж гийг шинэчлэн тавихад Отел лод Ц.Гантөмөр, Ягод Л.Жамс ранжав, Дездемонд Д.Мэндбаяр нар тоглосон. Анхны тавилтаар Г.Гомбосүрэн Отеллогийн дүрийг гаргахдаа биеийн үйлдэл чөлөөтэй, сэтгэлийн үйлдэл эрэмбэтэй, үгийн үйлдэл ойлгомжтойгоор бүтээсэн бол Ц.Гантөмөр сэтгэлийн тэмүүллийг хүчтэй тод харуулан тоглосон юм. Дездемонд тоглосон Ч.Долгорсүрэн хайр сэтгэлийг гүнзгий илэрхийлэхийг хичээсэн бол Д.Мэндбаяр ялдамхан зан ааш, энэрэнгүй үзэл, хүнлэг чанарыг товойлгон харуулсан. Е.Гомбодорж Ягогийн хар муу санааг ил тод харуулж чадсан бол Л.Жамсранжав атаа хорслыг далдлан нууж тоглосон байдаг. “1978 онд тавьсан “Отелло” анхны тавилтыг бодоход тайзны хувьд маш хөнгөвчилсөн байдлаар хийсэн нь сэргэн мандалтын үеийг бүрэн илэрхийлж чадаагүй юм” гэж театр судлаач С.Дашдондог “Жүжиглэхүйн ухаан” номдоо бичжээ. Тухайн үед “Отелло” жүжгийн талаар гадаад, дотоодын хэд хэдэн шүүмж судлал бичигдсэн бөгөөд тэр бүгд Монголын театрын жүжигчдийн ур чадварын өсөлт, бүтээсэн дүрийн ололт амжилт, дутагдлын тухай үнэн зөв дүгнэсэн байдаг.

1979 онд У.Шекспирийн сор болсон эмгэнэлт таван бүтээлийн нэг “Гамлет”-ийг гавьяат жүжигчин С.Галсанжавын найруулгаар тавьсан юм. Гамлетийн дүр дэлхийн шилдэг олон жүжигч ний авьяасыг сорьсон. Английн Гар рик, Эдмунд Кин, Францын Гольма, Италийн Сальвини Росси, Германы Дев риент, Кайнц нарын олон уран бүтээлч Гамлетийн дүрийг тал бүрээс нь дүрслэн гаргасан түүхтэй. 1986 онд ардын жүжигчин Л.Жамсранжав Монголын радиогийн ганц жүжигчний театрт найруулагч Цагаантай хамтран “Гамлет” жүжгийг бичүүлсэн ба 1996 онд мөн л У.Шекспирийн бүтээлийг Азид анх удаа ганцаар бие даасан цомог болгон бүтээснээр дүр, жүжигчин хоёрын нандин шүтэлцээг түүхэнд үлдээсэн гавьяатан билээ. Энэ жүжгийг тавьснаар Улсын драмын театр нь “Эрдмийн театр”-ын болзлыг хангаж, манай жүжигчдийн уран чадвар дэлхийн жишигт хүрснийг илтгэсэн тод жишээ болсон юм. Үүнээс хойш 1991 онд Ц.Майжаргалын орчуулгаар Эстоны найруулагч Э.Кльюк Комисаровын найруулгаар “Макбет” жүжгийг УДЭТ-т тавьсан нь ахмад, дунд, залуу үеийн жүжигчдийн бүрэлдэх үүнээр ажилласан сүүл чийн жүжиг байв. Гол дүрд ардын жүжигчин Г.Мягмар наран, Н.Сувд, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нар тоглосон билээ.

Зах зээлийн нийгэмд хөл тавьсан 1990 оноос хойш өдрөөс өдөрт театрын амьдралд нийгмийн нөлөө тод тусаж, гэрэлтэй, сүүдэртэй он жилүүд урсан одсоор 1996 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” эмгэнэлт жүжгийг найруулагч Ч.Найдандорж дэглэн, зураачаар Я.Санжаасүрэн, хөгжмийн зохиолчоор Х.Булган нар ажилласан юм. Энэ жүжиг нь театраас холдсон үзэгчдийг урлагийн ариун сүмд эргүүлэн авчирч, ХХ зууны сүүлч XXI зууны эхэн үеийн Монголын театрын жүжигчдийн багийг бүрдүүлж, тэдний ур чадварт нөлөөлж чадсан билээ. Энэ удаа 20 жилийн өмнөх тавилтаас өөр орчин, цаг үеийн үзэгчдийг сонгодог зуунд аваачиж, залуусын мөрөөдөл, ариун гэгээн хайр орчлон ертөнцөд байдаг юм гэсэн сонгодог жүжгийн дуурсахуй дуулал болгон баримталж тавьснаараа онцлогтой байлаа. Ромеод О.Гэрэлсүх, Д.Алтанбагана хоёр харилцан адилгүй дүр бүтээсэн билээ.

О.Гэрэлсүх ухаалаг, үзэсгэлэнтэй жинхэнэ ариун хайрын эзэн нь Ромео мөн юм гэж дүрээ бүтээсэн бол, Д.Алтанбагана сэтгэлийн нарийн мэдрэмж, гэнэн, итгэмтгий зангаа гээгээгүй, шударга үнэнд тэмүүлсэн Ромеогийн дүрийг тун чадварлаг бүтээсэн. Гавьяат жүжигчин И.Одончимэг сэтгэлийн уран яруу хөг хэмнэл, гэнэн, дэврүүн, ариун хайрын амтыг мэдэрсэн эмзэгхэн Жульеттаг харуулсан бол гавьяат жүжигчин Г.Урнаа жүжигчин хүний ажиллагаа, хөтөлбөрийг нарийвчлан мөрдөж, дуу хоолой тод чанга, үнэн ариун хайрын эзэн, тууштай шийдвэртэй Жульеттаг бүтээсэн юм. Энэ жүжигт театрын уран бүтээлчид хоёр баг болон ажилласан нь нийт жүжигчний хүчийг сорьж, чанар чансааг шалгасан үйл явдал болсон. Миний бие энэхүү гайхамшигт жү жигт Тибальтын дүрийг бүтээж, орлон тоглогчгүй тоглосоор жүжгийг хааж байснаа эргэн дурсахад сайхан байдаг. “Аливаа жүжигчин сонгодог жүжигт тоглох нь дээд сургууль төгссөнтэй дүйцдэг” хэмээн театрын урлагийн бурхад зүгээр ч нэг хэлээгүй болов уу.

Иймээс У.Шекспирийн сонгодог бүтээлүүд үе үеийн уран бүтээлчдийн ур чадварт ахиц авчирч, шинээр төрөн гарч буй жүжигчдийг шалгадаг том шалгуур болдог гэж болно. 2000 онд нэгэн шинэлэг тайз тавилттай бүтээл үзэгчдийн хүртээл болсон нь их зохиолчийн “Зуны шөнийн зүүд” хэмээх жүжиг байлаа. Х.Мэргэний орчуулгаар Ч.Түвшин найруулж, тайзны зураачаар Н.Ариунболд ажилласан уг жүжгийн гол дүрд ардын жүжигчин П.Цэрэндагва болон жүжигчин Л.Лхам сүрэн, Д.Бямбацогт, Н.Ялалт, М.Баярмагнай, С.Мөнхсайхан нар жүжигчин тоглож дор бүрнээ дүрээ чармайн гаргасан нь ахмад, залуу үеийнхний нэгдмэл ажиллагаанаас залуу жүжигчдийг төрүүлэн гаргасан бүтээл болсон билээ.

Л.ДЭМИДБААТАР (СУИС-ийн найруулагч, жүжигчний урлагийн тэнхмийн багш, докторант)

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Хайрын урь" тоглолт болноХүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн.
  • "Алтан өргөө" симфони чуулбар болон дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ1961 онд “Алтан өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, та бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүхтэй. Эл киног үзээгүй хүн ховор. Тэгвэл "Алтан өргөө" киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим үзэгчдэд сонордуулах гэж байна. Тоглолт 2019 оны гуравдугаар сарын 15-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа болно. Тоглолтын үеэр хөөмий, хуучир, төгөлдөр хуурын дан хөгжмийн бүтээлийг мөн толилуулах ажээ.
  • Хосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХос шаргын Бааска, Хос залуусын Бааска хэмээн түмэн олондоо алдаршсан Ая зохиогч, дуучин МУСТА Н.Баасандорж, дуучин МУСТА Н.Баасандорж нар хамтарсан “VIP” тоглолтоо хийхээр хэдийнээ бэлтгэлдээ оржээ. Тэрээр эцэг эхээс заяасан нэр нь хүртэл адил, ард түмнээс хайрлан хүндэтгэж авгайлж дууддаг алдар нь хүртэл адилхан уран бүтээлчид маань нийтийн дуу болон эстрад дууны урлаг хослон эгшиглэх “VIP” тоглолтоо ирэх 03 дугаар сарын 08-нд “Pyramid Event Hall”-д 19:00 цагаас хийх гэнэ.
  • "Хурд" хамтлагийн "Зураг шиг бүсгүй" тайзнаа амилнаКорпорейт хотел энд конвеншн центр "Хурд" хамтлагтай хамтран 03 дугаар сарын 08-ны өдөр мартын 8-ны баярын цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Та бүхнийг мартын 8-ны үдшийг "Хурд" хамтлагийн дууг сонсон гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо оройн зоог барин нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэхийг урьж байна.
  • "Зая гэгээнтэн" түүхэн дурсгалт жүжиг нийслэлд тоглогдоноШашны нэрт зүтгэлтэн, халхын Зая гэгээний амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг энэ сарын 28-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох юм. Эл бүтээлийн хөгжмийн зохиолчоор төрийн шагналт С.Соронзонболд, найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч Д.Ганболд нар ажиллажээ. Жүжгийн зохиолыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиол, яруу найрагч П.Нямлхагва бичсэн бол түүхийн талаас нь судалсан соёлын гавьяат зүтгэлтэн Гочоогийн Жамц уг жүжгийг санаачилсан байна.