2012-08-09 08:36

Порно киноноос саятны эгнээнд шилжсэн одод

Порно киноны жүжигчид гэдэг алт хайгчидтай нэг талаараа нэн төстэй. Тэд хүнд, хэцүү хөдөлмөр хийдэг ч гэсэн тун цөөхөн нь л жинхэнээсээ саятан болж чаддаг юм. Одоогоор порно киноноос саятны эгнээнд шилжсэн тавхан хүний л нэр байдаг. Гэхдээ энэ нь хэн нэгэн тэрбумтантай гэрлэх юмуу эсвэл баян авгайгийн толгойг эргүүлж баяжсан бус өөрийнхөө хөдөлмөрөөр саятан болсон хүмүүс юм.
Айргийн тавд ази бүсгүй Мария Такаги бичигддэг.

Түүний жинхэнэ нэрийг Рика Иноуэ гэдгийг олон нийт аль хэдийнэ мартаа биз. Энэ япон бүсгүй бараг өдөр бүр зураг авалттай байдаг гэдэг. Японы порно киноны гол нүүр царай болсон Такаги жилдээ 2.6 сая ам.долларын гэрээг MAX A компанитай байгуулсан юм билээ. Тэгэхээр хөдөлмөрлөөд байхаас биш яахав.
Порно кинонд дийлэнх үзэгчдийн анхаарал эмэгтэй дээр нь тусдаг. Гэхдээ яалт ч үгүй том “зэмсэг”-тэй эрийг хэн ч харахгүй өнгөрч чаддаггүй. Тиймээс л Рон Жереми жинхэнэ од болон гялалзсан юм. Рон Жереми хэдийгээр нас ахиж, тэтгэвэртээ гарсан ч одоо хүртэл салбартаа хаан нь хэвээрээ. Тэрээр 2000 гаруй кинонд зураг авахуулж, аймшигтай эрхтнээрээ олны нүдэнд хоногшин үлджээ. Ронд эрхтэн нь алдар нэр авчирснаас гадна 10 сая ам.долларын хөрөнгө хураахад нь дэм өгсөн байна.
Харин порно од Жессика Жейн зөвхөн бие галбираараа мөнгө олдоггүй. Тэрээр Australian mag сэтгүүлд булан хөтөлж, сексийн зөвлөгөө авахыг хүсэгчдэд тусалдаг гэнэ. Ингэснээр Жейн орлогоо үлэмж нэмэгдүүлж чаддаг ажээ. Одоогоор Жессика жилдээ 8 сая ам.долларын ашигтай ажилладаг.
Түүний өмнө Тера Патрик ордог. “Би порно кинонд анх тоглож эхлэхдээ бусдад сая сая ам.доллар олоход нь тусалсан. Харин одоо би өөрөө сая сая доллар олж чаддаг болсон” гэж Тера бардам өгүүлдэг. Түүний байгуулсан Teravision компани жилдээ 30 саяын ашигтай ажиллаж байхад тэгж хэлэлгүй ч яахав.
Саятнуудын жагсаалтыг Женна Жеймсон тэргүүлж байна. “Порно хатан хаан” хэмээн өргөмжилөгдсөн Женна нас ахисан ч гэсэн өөрөө кино зураг авалтад орсоор байгаа ажээ. Түүний байгуулсан компани порно ертөнцийн толгойд гарсан бөгөөд жилдээ 30 саяын ашиг олдог юм байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу