2012-04-19 09:56

«Спартак» монголын тайзнаа дахин амилна

 

Ард түмнийг гэрэл гэгээ рүү хөтөлж байгаа баатар эрийн тухай өгүүлдэг алдарт «Спартак» балетыг Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх хоёрдугаар сарын 18, 19-нд тоглож үзэгч олон түмэндээ толилуулахаар болсон байна. Оросын хөгжмийн зохиолч А.И.Хачатурянаар овоглодог «Аз жаргал», «Гаянэ», «Спартак» гэсэн гурван балет байдаг. Үүнээс «Спартак»-ийг түүний нэрийн хуудас хэмээдэг билээ.

ЗХУ-ын «Большой театр» -ын захиалгаар 1941 онд буюу дэлхийн II дайны үед туурвиж эхэлсэн уг бүтээлээ А.И.Хачатурян 1954 онд бүрэн дуусгасан гэдэг. Дөрвөн бүлэг, есөн үзэгдэлтэй уг бүжгэн жүжгийн цомнолыг Н.Д.Волков, И.А.Моисеев нар бичсэн бөгөөд Ленинградын Кировын нэрэмжит дуурь, бүжгийн театр /одоогийн «Марийнский» театр/-т 1956 онд анх тавьжээ. «Спартак» -ийг монголын тайзнаа 1984 онд анх тавьсан түүхтэй. Тэр үед Төрийн шагналт, ардын жүжигчин,  балетмейстер Б.Жамъяндагва найруулан тавьсан бол ерөнхий зураачаар АЗ Ч.Гунгаасүх ажиллаж, Төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулуун агсан удирдан тоглуулж байсан юм. Ирэх сард тоглох «Спартак»-т балетын жүжигчин СТА Х.Мөнгөнхөлөг, СТА О.Ганцоож, М.Од нар гоцлон бүжиглэх юм.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу