2012-04-19 10:04

“Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийнэ

 

“Цагаандариум” арт галерейд өнөөдөр /2012.03.01/ 18.00 цагт “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлч Г.Амгаланбаатар, М.Ганзул хамтарсан энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь  хүн байгалийн хүйн холбоо болон орчин үеийн хүмүүсийн амьдралын оршил хөдөлгөөнийг харуулах, ялангуяа монголчууд бид эх нутгаараа бахархаж, эв нэгдэлтэй байхыг уриалахад оршжээ.
  Үзэсгэлэнд зураач Г.Амгаланбаатарын нэг талаас байгаль эх, нөгөө талаас их хотын амьдралын хэмнэлийг үзүүлсэн бүтээлүүд, зураач М.Ганзулын монголчуудын эв нэгдэл, зөв гарц олох сэтгэлгээний эрэл хайгуулуудыг үзүүлсэн бүтээлүүд тавигдах юм байна. Эдгээр бүтээлүүд уран зургийн аргаар бүтээгдсэний зэрэгцээ мөн арьсан урлагийн холимог техникээр бүтжээ. Үзэсгэлэн “Цагаандариум” арт галерейд гуравдугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу