2012-04-20 07:51

“ДИНЗА ЦОНДООЛОЙГ АВАРСАН НЬ” хүүхдийн жүжгийн тухай

Ирмүүн Агентлагаас эрхлэн гаргадаг “Цондоолой Цүндээлэй” болон “Динза” комиксын баатруудыг тоглосон “Динза Цондоолойг аварсан нь” театрчилсан тоглолт 6-р сарын 1, 2-нд УДЭТ-т тоглогдох гэж байна.

“ДИНЗА ЦОНДООЛОЙГ АВАРСАН НЬ” ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТУХАЙ

 

Жижгээ хүү Цондоолойгийн төрсөн өдрийн баярт оролцохоор явж байх замдаа аварга том өндөг олсноор бүх үйл явдал өрнөнө. Өнөөх том өндөгнөөс нь жинхэнэ динозаврын амь зулзага гарах бөгөөд тэр нь хүний хэлээр ярьдаг аж. Харин энэ үеэр муу ёрын сүнснүүд дэлхий дээр үлдсэн цорын ганц динозаврын үр зулзагыг устгахаар ирнэ. Муу санаат сүнснүүд тэрхүү өндөг

Цондоолойд байгаа хэмээн андуурч охиныг шөнөөр хулгайлан алс хол авч одно. Бүгдийг мэдсэн түүний хайртай ишиг Цүндээлэй болсон бүхнийг Динза Жижгээ хоёрт мэдэгдэж хамтдаа найзыгаа авархаар явцгаана.

Ингээд бяцхан найзууд маань Цондоолойг аврахаар алс холын аянд гарна. Хэдийгээр Цүндээлэй, Динза, Жижгээ гурав жаахан ч гэлээ тэд үнэхээр сэргэлэн бас зоригтой учраас бүх саад бэрхшээлийг даван туулж чаддаг билээ. Энэ бүхний учир зангилаа хэрхэн тайлагдахыг “Динза Цондоолойг аварсан нь” хүүхдийн шинэ жүжгээс үзээрэй.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу