2012-08-13 02:37

Цуур

Хүннү гүрний үед үүссэн гэж үздэг энэ хөгжим баруун Монголд үлэмж дэлгэрсэн түүхтэй. Энэ хөгжмийг эрт цагт хөндий хулсаар хийж байсан бол, өдгөө ерийн хөндий модоор хийдэг болжээ. Тохой илүү нарийн хөндий модны дээд оройд нарийн зурвас гаргаж, дээд шүдний аагинд тулгуурлан, сийгүүлэн үлээх маягаар дуу гаргадаг аж.

Эл хөгжмийн их биед цуварсан нүх гаргаж, тэрхүү дөрвөн нүхээр өнгө сольж, өндөр нам эгшиг үүсгэдэг байна. Хэдийгээр цуур нь дуу аялгуулан тоглодоггүй ч хөөмийтэй төстэй өвөрмөц өнгөөр байгалийн дуу чимээ, салхи, шувуудын жиргээг уянгалуулан хөгжимддөг ажээ.

Цуур хөгжим эрт дээр үеэс л хоёр тохой дөрвөн ямх урттай байсан гэдэг. Орчин үед 30-40 см-ээс илүүгүй болсон байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу