2012-04-20 11:20

М.Бямбажав, Л.Болдбаатар нарын уран бүтээлийн тоглолт болно

 

Цэцэг нэхэн шаагих бороо цагаасаа оройтож шиврэх нь энэ. Бүүр шиврэх шиврэхдээ улирал андууран нэгдүгээр сард идэр есийн хүйтнээр шүү... Оройтсон бороо шиврэх цагаар хүрээ байшинд хоёр залуу дурлалт бүсгүйнхээ талаар нутаг нугынхаа талаар аав ээжийнхээ тухай хөөрөлдөнө. Хилийн заставын хар нүдэн бүсгүй, элэг дэвтээх аашт Оюунаа бүсгүй гээд тэдний ярианы сэдэв хайр дурлал. Бас бурхан жолооч аав, холын тэнгэр аав гээд аав ээжүүд нь нэг нутаг усных....

Энэ бүх үйл явдал үлгэрт л гардаг гэмээр. Тэгвэл нэгдүгээр сарын 27, 28-нд Монгол бөхийн өргөөнд соёлын тэргүүний ажилтан  М.Бямбажав, Л.Болдбаатар нарын уран бүтээлийн тоглолт болно. Хоёр дуучин 10 дуугаа сольж дуулсан нь олны анхаарлыг татаж байгаа аж. Сольсон дуунууд ч хэдийнэ фм, радиогоор олны хүртэл болоод эхэлсэн.  1990 болон 2000-аад оны дундуур олныг шуугиулсан уран бүтээлүүдийг нэгэн дор үзэгч түмэнд задлах нь уран бүтээлчдийн сар шинийг бэлэг гэнэ. Гавьяат жүжигчин Н.Чулуунхүүтэй хамтран уран бүтээл туурвихдаа ихэвчлэн ижилсэн шогшдог М.Бямбажав Л.Болдбаатартай хэрхэн хамтрах бол. Тэд бүжиглэх болов уу яах бол. 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу