2012-08-14 03:40

Түүхэн дэх хамгийн олон эмэгтэйтэй унтсан эрчүүд

1. Фидель Кастро (1926)

Кубын удирдагч асан Фидель Кастрогийн тухай баримтат киног одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2008 онд Ян Халперин эрхлэн гаргасан тэр цагаас түүний “хувийн” гэх амьдрал нийтэд ил болсон юм. Түүнийг амьдралдаа 35.000 “халуухан” Латин эмэгтэйчүүдтэй загас наадуулж байсан үзүүлэлтээр жагсаалтын №1 дугаарт жагсаажээ.


Тэрээр 40 жилийн турш өдөрт хамгийн багадаа хоёр эмэгтэйтэй үүлэн борооны ажил хийдэг байсан бөгөөд тэр нь өдрийн болон оройн зоогны дараа өрнөдөг байжээ. Заримдаа өглөөний цайныхаа дараа хэмээн урьдчилсан “захиалга” хүртэл өгдөг байсан гэнэ. Фидель Кастро 1959 оноос хойш 2010 оныг хүртэл хүчирхэг удирдагч байсан бөгөөд Ян Халперины бичсэнээр түүнийг өдий олон мянган эмэгтэйчүүдээр хүрээлүүлээгүйсэн бол ийм эрүүл саруул, урт удаан наслахгүй байсан гэжээ. Түүнчлэн ор дэрний ажил бол эрчүүдийн ажлын бүтээмжид хамгийн нөлөө бүхий амралт, сэргээш байдаг гэжээ.

2. Уилт Чэмберлэйн (1936 - 1999)

Нэрт сагсан бөмбөгчин Уилт Чэмберлэйний 1991 оны намтарт түүний “секс” амьдралын тухай сонирхолтой сонин хачин мэдээллүүд орсон байх агаад тэрээр 20.000 эмэгтэйтэй “унтжээ.” Сэймур Гөүлдбергийн бичсэнээр, “Зарим хүмүүс марк цуглуулдаг байхад харин Уилт “охид, хүүхнүүдийг” цуглуулдаг байлаа.” хэмээсэн байна.


Уилт гэрлэсэн эмэгтэйтэй хэзээ ч энгэр зөрүүлж байгаагүй бөгөөд нүдэнд нь дулаахан харагдаж, хаана ч хэзээд бэлэн байх хэнтэй ч хамаагүй хурьцдаг тухайгаа ярьсан байна. Түүний нандин зэвсгийн уртыг 11 инч буюу 27 см байсан гэдэг.

3. Уаррен Бэйти (1937)

Хамгийн олон эмэгтэйтэй учир ургуулж явсан “Холливудын” алдартнуудын тухай өчигдөрхөн хүргэсэн мэдээллийн жагсаалтыг тэргүүлж байсан Америкийн жүжигчин, найруулагч, кино зохиолч Уарреныг хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдтэй буюу 12.775 гоо үзэсгэлэнг амталсан эрээр нэрлэжээ.


Энэ тухай Петер Бискинд Уаррены намтар бүтээлд бичсэн байсан бөгөөд түүний эл үзүүлэлтийг харсан Элизабет Тэйлор түүнд зүгээр ч нэг 10 бус бүр 15 гэсэн үнэлгээ өгсөн байна.

4.  Умберто Билло

Түүнийг үнэндээ ямар хүн байсан тухай зураг, нийтлэл онлайнаар хараахан байхгүй бөгөөд гагцхүү 8000 ба түүнээс илүү эмэгтэйтэй энгэр зөрүүлж түүхэн дэх хамгийн шалиг 10 эрийн нэгээр нэрлэгдсэн тухай л мэдээлэл байх ажээ. Тэрээр тийм ч баян, бас алдартай байгаагүйн зэрэгцээ Лас Вегасын “The Venetian” зочид буудлын ачигч байсан гэдэг.


Америкийн нэгэн бизнесмэн эмэгтэй Умбертогоос болж тэрхүү буудлд мянгантаа буудалласан тухайгаа бичсэн байдаг бөгөөд Умберто ханаж цадахаа үл мэддэг “тачаангуй” эхнэртэй ч нэгэн байжээ.

5. Чарли Шийн (1965)

Холливудын ертөнцийн зартай “биеэ үнэлэгч” Хайди Флэйсийн байнгын үйлчлүүлэгч байсан нэрт жүжигчин Чарли Шийн 5000 эмэгтэйтэй энгэр зөрүүлсэн гэсэн статистик байх агаад порнонд нугасгүй тэрээр хуучин гэргий Денис Ричардсыг амьдралдаа унтаж байсан хамгийн халуухан 1000 эмэгтэйн нэгээр нэрлэж байсан удаа бий гэнэ.


Тэрээр 2011 онд халуухан бүсгүйчүүд болох порно од Рэйшл Оберлин ба график дизайнер Натали Кенли нартай амьдарч байсан ч тэдний хамтын цэнгэл төд удсангүй тэрээр хоёуланд нь дараалан хаягджээ.

6. Жиэнь Симмонс (1949)

Энгэр зөрүүлсэн 4600 эмэгтэйчүүдийнхээ нэгнээс нь ч гомдлын дусал үг сонсож байгаагүй гэдгээрээ сайрхдаг нэрт хөгжимчин, "KISS" хамтлагийн дуучин Жиэнь өдгөө дэлхий дахинаа 100 сая гаран уран бүтээлийн цомгоо арилжаад байгаа нэгэн бөгөөд тэрээр унтсан эмэгтэйчүүдийнхээ бүр ураг төрлийн хамаатан садан, найз нөхдийг нь хүртэл “гүйцээхээ” дөхжээ.

7. Рон Жереми (1953)

Америкийн порно од, жүжигчин Рон 4000 - 5000 эмэгтэйтэй энгэр зөрүүлсэн бөгөөд дэлхийн хамгийн алдартай порно од юм. Тэрээр 4 цагийн дотор 14 эмэгтэйтэй үүлэн борооны ажилд умбаж байсан нэгэн бөгөөд эрхтнийхээ хэмжээг 10 инч буюу 25 см гэжээ.

8. Жульо Иглесиас (1943)

Хараа булаасан “романтик” төрхөөрөө алдартай гэгддэг Испаний дуучин Иглесиас 1976 он хүртэл 3000 эмэгтэйтэй хурьцжээ. Харин түүнээс хойшхи он жилүүдийнхийг хараахан тоолоогүй гэсэн бөгөөд “секс”-ийг амтлах дуртай улаан дарс лугаа зүйрлэж, хүсэл тачаал, хэрэгцээ шаардлага, баяр баясал аль алины нь үүднээс секс хийдэг. Хайрлуулж байгаагаа мэдрэх хамгаас сайхан хэмээн тэрээр нэгэнтээ ярьжээ.

9. Хью Хэфнер (1926)

Дэлхийд зартай “Playboy” сэтгүүлийн энэ эрхмийг дурьдахгүй бол энэхүү жагсаалт утгаа алдах байлгүй. Тэрээр дэлхийн хамгийн алдартай “шалиг” эрийн нэг бөгөөд 2000 - 5000 “энхрий туулайхан”-уудыг амталжээ. 22 настайдаа зандан биеэ үдсэн Хью эргэлт цуцалтгүйгээр энэ бизнест хөл тавьсан агаад ижил хүйстэнтэйгээ хурьцах зан үйлийг дэмждэг нэгэн юм.


Тэрээр өдгөө ч “садар наргиа” цэнгэлийг амталсаар яваа бөгөөд орныхоо хажууд байнга “Виагра” байлгадаг гэнэ. Өдийг хүртэл жаргаасан мянга мянган эмэгтэй нь түүнд одоо ч дуртай байдаг гэнэлээ.

10. Жэк Николсон (1937)

Нэмээд ганц ч гэсэн жаргалтай өдрийг амсахын төлөө байнга “Виагра” хэрэглэдэг түүнийг Ким Бэзингер нэгэнтээ, би хэзээ ч Жэк шиг “секс”-т тэгтлээ донтсон галзуу эртэй уулзаж байгаагүй гэсэн байна.


Жэк нэгэн ярилцлагадаа сэтгүүлчийн асуусан, хэдэн хүүхдийн эцэг болсон тухай асуултад 9000 хэмээн хариулаад, би эрх чөлөөтэй байх дуртай хүн. Эмэгтэйчүүд надад хэзээ ч хангалттай ханамж таашаал өгдөггүй, би улам л шунадаг. Өдөрт 4 ба түүнээс дээш эмэгтэйтэй энгэр зөрүүлэх өдрүүд олон байсан. Тэдний хэн нь ч миний дураараа дүүлэх эрх чөлөөг боомилж чадаагүй билээ гэжээ.

11. Чингис хаан (1162 - 1227)

Энэ төрлийн мэдээлэл цуглуулж явахдаа  их түүхийн хамгийн шалиг эрчүүдийн нэгээр Чингис хааныг нэрлэсэн нэгэн мэдээлэлтэй таарснаа дуулгая.


Тэрхүү мэдээлэлд Чингис хааныг бүх Монголын хамаг эмэгтэйчүүдийг “гүйцээсэн” тухай бичсэнээс гадна дэлхийг байлдан эзэлж, их гүрнийг байгуулсан эрэлхэг баатар төдийгүй тэр хэрээрээ “секс”-ийн түрэмгийлэгч байсан тухай бичсэн байсан юм. Түүнтэй холбоотой “секс” сонин хачин эдүгээ ч олны сонирхлыг татсан хэвээр... Харин удаах эрчүүдээр, Пабло Пикассо, Жон Кеннеди нарын тэргүүтэй хүмүүс орсон байлаа.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу