2012-04-20 11:43

“Хүрээ хорвоо” дуулалт жүжиг тоглогдоно

 

Тэртээ 1912 онд Дотоод Хэргийг Бүгд Захиран Шиитгэгч Яамнаас Богд хаанд өргөх бичиг барьсан байна. Үүнд Их хүрээ болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх чухамхүү үндэс охь манлай газар мөн. Олон улсын хаадын суугаа хотыг цөм, Нийслэл хэмээх нэр өргөмжлөх ёсон бүхийн тулд, үүнээс урагш элдэв албаны бичиг зэрэгт Нийслэл хүрээ хэмээн бичиж явбаас нийлэлцэх, үл нийлэлцэх явдлыг хуудас хавчуулж хичээнгүйлэн айлтгав.

Ийнхүү зарлиг хичээнгүйлэн гуймуй хэмээсэнд, Богд хаан зарлиг гуйсан ёсоор болгогтун үүнийг хичээнгүйлэн дагаж Сангийн зэрэг дөрвөн яамнаа мэдтүгэй   хэмээжээ. Чухамхүү олноор өргөгдсөний  тэргүүн он өвлийн сүүл сарын хорин хоёронд Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээжээ. Ийнхүү Нийслэл хүрээ гэж нэрлэсний 100 жилийн ойд зориулсан “Хүрээ хорвоо” хэмээх Ардын дуунаас үүдэлсэн аялгуут жүжигийг Улаанбаатар чуулгын уран бүтээлчид энэ сарын 18нд 17 цагаас өөрийн тайзнаа тоглохоор болжээ.  Тус жүжигт хүрээний гангацуул, лам нар,  иргэд болоод 1030-аад оны аж байдал, үйл явдлыг харуулсан ардын дуунууд эгшиглэх ажээ. Жүжигийн уран бүтээлчдээр

Зохиолчид :   Д.Төрбат        Төрийн шагналт,Соёлын гавьяат зүтгэлтэн  

                        Т.Зөнбилэг    Г.Сэр-Одын нэрэмжит шагналт,яруу найрагч

                                 Зөвлөх    Л.Эрдэнэбулган /МУУГЗ/

Ерөнхий найруулагч     Г.Эрдэнэбаатар /МУСТА/

Ерөнхий удирдаач        Р.Ганбат /МУСТА/

Ерөнхий зураач                     Л.Баярхүү

                               Туслах найруулагч                П.Урнаа /МУСТА/

 

                               Уран сайхны удирдагч           Ц.Төвшинтөгс /МУГЖ/


                                            Гол дүрүүдэд

 Д.Баасанжав /МУСТА/

Б.Батболд /МУСТА                                                 

Б.Эрдэнэсаруул

Д.Ширмэнтуяа /МУГЖ/

О.Анхчимэг

М.Анхтуяа /МУСТА/

А.Давааням /СУИС-ийн оюутан/

Д.Ариунбаатар /МУСТА/

Ч.Дорж                                                         

Т.Баяраа /МУГЖ/

Б.Эрдэнэсаруул

С.Отгонбаатар                   

   Оролцон тоглогчид:

Олны хэсэгт: СУИС-ийн уртын дууны 4-р курсын оюутнууд.

НУБЧ-ын “Хангарьд” үндэсний найрал хөгжим.

НУБЧ-ын бүжигчид.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70118411, 91991440,89004147

Нийслэлийн Улаанбаатар чуулгын маркетенгийн алба

 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу