2012-04-20 11:49

Цохивор хөгжмийн тоглолт болно

 

“Найруулга-2012” цохивор хөгжимчдийн шинэ уран бүтээлийн тоглолт ирэх гуравдугаар сарын 9, 10-нд болох гэж байна.  Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийн сурагч, оюутнуудаас бүрдсэн цохивор хөгжмийн чуулга нь жил бүр “Найруулга” тоглолтыг хийдэг уламжлалтай. Энэ жил ч гэсэн уламжлал ёсоор зохион байгуулахаар бэлтгэлдээ оржээ.

 Ирэх гуравдугаар сарын 9-нд 8:45 цагт, 10-ны өдөр 17:45 цагт Улсын Филармоний тоглолтын танхимд болох юм. 

Дэлхийн болон Монголын сонгомол бүтээлүүдийг авч зөвхөн цохивор хөгжмийн чуулгад найруулан бичиж хөгжим сонирхогч, судлаач шүүмжлэгчдийн сонорыг мялаасаар ирсэн уламжлалтай. 2010 онд хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Алтан Өргөө” киноны хөгжим, 2011 онд Бизе-Щедриний “Кармен” сюит, Сен-Сансын “Амьтдын багт наадам” цуврал зохиол гэх мэтээр хөгжимдөж ирсэн бол энэ жилийн гол найруулга нь Монголын хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” бүтээл юм. Тус зохиолыг Симфони найрал эсхүл Үндэсний найрал хөгжимд зориулан бичсэнээр та бид сонсч дассан бол энэ удаад сонгодог цохивор чуулга дээр хэрхэн эгшиглэхийг анх удаа сонсох болно.

Тоглолтод орсон бүтээлүүдийг ХБКоллежийн оюутан сурагчид болон, УДБЭТ, Улсын филармони, ҮДБЭЧ болон бусад хамтлагуудад хөгжимддөг цохивор хөгжимчид хамтран тоглох юм. Тоглолтын тасалбарын хувьд 12.000 төгрөгийн үнэтэй байх аж. 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Outlaw хамтлаг бие даасан тоглолтоо хийнэOutlaw хамтлаг бие даасан тоглолтоо хийнэOutlaw хамтлаг нь 2012 онд “Thank you Outlaw” таван жилийн ойн тоглолтоо хийснээс хойш бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй байсан.
  • Улсын филармоний хамт олон France Joseph Haidn ын уран бүтээлээс дээжлэн хүргэнэУлсын филармоний хамт олон France Joseph Haidn ын уран бүтээлээс дээжлэн хүргэнэУлсын филармонийн симфони найрал хөгжим жил болгон дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс дээжлэн хүргэдэг билээ. Монгол улсын филармонийн симфони найрал хөгжим Австрийн нэрт хөгжмийн зохиолч France Joseph Haidn ын уран бүтээлээс дээжлэн хүргэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн тоглолтоороо J.Haidn-ын Симфони №94 /Surprise/ бүтээлийг Улсын филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш/СТА/ удирдан эгшиглүүлэх болно. Тоглолт улсын филармонийн тайзнаа 2016 оны 11-р сарын 25 ны өдөр 19:00 цагаас эхэлнэ.
  • Ухаантай “Делфин”-ы тоглолтын тасалбарыг Их дэлгүүрт худалдаалж эхэллээУхаантай “Делфин”-ы тоглолтын тасалбарыг Их дэлгүүрт худалдаалж эхэллээОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын циркийн тоглолт Үндэсний соёл амралтын хүрээлэнийн “Дельфинарий” нэртэй цэнхэр асарт болж байгаа. Тус тоглолтын тасалбарыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн кассаар худалдааж байсан бол мөн нийт соёл урлагыг дэмжигч үзэгч, хүмүүстээ ойртуулан Улсын Их дэлгүүрийн зүүн хаалган дээр билетийн касс байрлуулан худалдаалж эхэллээ. Харин үзүүлбэр тоглолтыг 12-р сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх болсоныг дуулгахад таатай байна.
  • Болзоо товлох сайхан газар UB хотод минь бийБолзоо товлох сайхан газар UB хотод минь бийБолзоо гэхээр заавал эрэгтэй эмэгтэй хүн болзох биш найз нөхөд, танилууд, хамтран ажиллагсад чөлөөт цагаа сайхан өнгөрөөхийг хэлдэг болохыг сануулах нь илүүц биз. Зуны зугаатай өдрүүд ард үлдэж, налгар намар ч шувтарч өвлийн улирал эхлэн цас будранхан байна. Агаар салхинд гарч, амарч зугаалах цаг дуусч ажил алба, хичээл сургуульдаа жигдэрсэн байгаа билээ. Гэтэл хаяахан нэг найз нөхөд, хамт олноороо чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэн болзох газар хүйтний улидралд Улаанбаатар хотод тун ч ховор юм. Хүйтэн сэрүүний улиралд гадаа цэцэрлэгт удаан саатах тааламжгүй шүү дээ.
  • “Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголноХүн бүхний танил, дэлхий дахинд алдартай "Цасангоо" хэмээх энэхүү үлгэрийг ах дүү Гримм 1812 онд зохиосон бөгөөд дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулагдан тайз, дэлгэцийн олон арван бүтээлүүдийн гол сэдэв болсон гайхалтай бүтээл юм.