2012-04-23 07:43

“Эсрэг дурлал” драмын жүжиг Монголын тайзнаа анх удаа

 

Дэлхийн анхны алдарт романаас сэдэвлэсэн “Эсрэг дурлал” драмын жүжиг Монголын тайзнаа анх удаа тоглогдох гэж байна. Энэ сарын 27-ны өдрөөс эхлэн УДЭТ-ын тайзнаа тоглогдох Б.Галааридын “Эсрэг дурлал” драмын жүжгийн найруулагчаар тус театрын ерөнхий найруулагч, МУУГЗ Ч.Найдандорж, зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Д.Түвшинсайхан нар ажиллажээ. Мөн жүжгийн дүрүүдэд МУГЖ Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь, СТА жүжигчин М.Түвшинхүү, Г.Отгонцэцэг, Б.Болормаа, Б.Нармандах, Ц.Баясгалан, Б.Эрдэнэцэцэг,  Д.Ганцэцэг, Б.Одончимэг зэрэг УДЭТ-ын дунд, залуу үеийн чадварлаг авъяаслаг уран бүтээлчид тоглож гол дүр болох Гэрэлт ханхүү Гэнжид залуу жүжигчин А.Баасанжаргал, Б.Тамир нар тогложээ. Ийнхүү УДЭТеатрын хамт олон Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан энэхүү жүжгээр 2012 оны шинэ уран бүтээлээ эхэлж байгаа ажээ.

Хүн төрөлхтөний мөнхийн сэдэв болсон гал халуун дурлал, үнэнч хайр, тэрхүү агуу их хайрыг дагасан баяр баясгалан, зовлон шаналалыг хурцаар өгүүлсэн энэхүү жүжгээ зохиолч Б.Галаарид дэлхийн анхны роман гэж зүй ёсоор тооцогддог “Гэнжийн туульс” романаас сэдэвлэжээ. “Гэнжийн туульс” буюу “Гэнжи моногатари” хэмээх 50 гаруй дэвтэр хөлгөн туульсыг  1008 оны үед Японы зохиолч эмэгтэй Мурасаки Шикүбү (жинхэнэ нэр нь одоо ч тодорхой бус) зохиосон нь өдгөө Японы соёлын үнэт өв гэгдэж байна. Дэлхийн 30-аад оронд орчуулагдсан энэ романы тэргүүн дэвтрийг орчуулагч О.Жаргалсайхан 2009 онд монгол хэлээр хэвлүүлсэн бөгөөд одоо ч үргэлжлүүлэн хөрвүүлсээр байгаа аж. Японы утга зохиолын энэхүү гайхамшигт дурсгалаас сэдэвлэн бичсэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгосноороо Монгол-Японы ард түмний хооронд соёлын бас нэгэн гүүр босгож байгаа юм хэмээжээ.

Хүн байхын эхлэл хайр...

www.urlag.mn Ayu

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Хүрэлээ Дуучин Хүрэлээ "Мөрөөдлийн зүг" тун удахгүй...Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид олон уран бүтээлээр нь илүүтэй сайн таньдаг. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан арвин их бөгөөд үргэлж л хит парадад дээгүүр жагсдаг.
  • ДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • "Учиртай дөрвөн толгой" сюит эгшиглэнэМорин хуурын чуулгын "Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.
  • БНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчид Монгол Улсад ирээд байна. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш “High Feeling” тоглолтод оролцохоор ирсэн нь энэ юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас 2019 оны гадаад харилцааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор шат дараалсан ажлуудыг хийж байгаа билээ. Үүний нэг нь БНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчдийн “High Feeling” тоглолт анх удаа театрын тайзнаа тоглогдох гэж байна.
  • “Найруулга” хөгжмийн тоглолт тайзнаа дахин амилна“Найруулга” хөгжмийн тоглолт тайзнаа дахин амилнаМонгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш, Монгол Улсын гавьяат багш Б.Зоригт гуравдугаар сарын 25, 26-нд шавь нарынхаа хамт шинэ уран бүтээлийн “Найруулга-2019” тоглолтоо сонсогч олондоо өргөн барих гэж байна.