2012-04-25 06:33

National Geographic-ийн Зургаадугаар сарын Аялагчдын шилдэг зургуудаас...

 

National Geographic Аялагчдын шилдэг зургуудаас хамгийн шилдэгийг нь “Өдрийн шилдэг зураг” нэртэйгээр шалгаруулдаг билээ. Дэлхийн өнцөг булан бүрт аялж байгаа олон зуун хүмүүс сонирхолтой, гайхамшигтай зургуудыг илгээдэг ажээ. Ингээд зургаадугаар сарын шилдэг зургуудаас хүргэж байна. 2011.06.30 – Хойд Африкийн “Кругер” Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Жабулани хэмээн зааныг Эрик Ланглэй зургийн хальснаа буулгасан байгаа нь

 

2011.06.01 – Мөргөлийн дараа завсарлага авч буй лам нар, Пунака, Бутан. Гэрэл зургийг Гастон Лакомбэ.

2011.06.02 – Тайландын Чианг Май дахь барын зургийг авсан Патрис Карлтон “Би хэзээ ч энэ аз завшааныг мартахгүй. Энэ зургандаа үнэхээр их хайртай. Учир нь хэн бүхэнд бартай ийм ойр байх боломж олдохгүй шүү дээ.  Үнэхээр гайхалтай” хэмээсэн байна.

2011.06.03 – Кубын Сентро Хабанагийн шөнө үнэхээр илбийн мэт ажээ. Гэрэл зургийг Дайв Родден.

2011.06.04 – Италийн Сийнна дахь Палио морин уралдаан. Андриа Гуарнери бүтэн жил хүлээгээд 90 секундэд мөрөөдөл нь биелэдэг энэхүү тэмцээний барианд орохын өмнөх мөчийг гэрэл зургийн хальснаа мөнхөлжээ.

2011.06.05 – Дугуй цамхаг, Роберт Флоэркэ. Данийн Копенгагенд байх энэхүү цамхаг 17-р зуунд баригдсан юм байна.

2011.06.06 – Хойд Африкийн цоохор ирвэс. Гэрэл зургийг Мэдисон Халл

2011.06.07 – Будда ба шувуу, Шри Ланка, Гастон Лакомбэ

2011.06.08 – Өглөөний манан, Шри Ланкагийн Кнүклесийн цогцолбор газар, Лори Саттертвайте

2011.06.09 – Жаалууд галт тэрэг харж байгаа энэхүү өхөөрдөм зургийг Вишал Сонижи Эденбургийн цамхаг үзэхээр явж байх замдаа авчээ.

2011.06.10 - Мяанмарын эртний дурсгалт хот болох Барчедийн газар буюу Баганд Зул сарын баяраар агаарын бөмбөлөг хөөргөж байна. Гэрэл зургийг Герд Воде.

2011.06.11 – Германы Хамелны намрын моддын үзэсгэлэнтэй зургийг Жонаттан Маншак гэрэл зургийн хальснаа буулгасан байна.

2011.06.12 – Мяанмарын эртний дурсгалт хот болох Барчедийн газар буюу Баганд нар мандаж буй тэнгэрийн хаяа, гэрэл зургийг Синтиа Диал.

2011.06.13 – Гаванагийн халуун өдөр залуу эр агаар амьсгалангаа завгүй хөлхөлдөх гудамжны дүр зургийг харж байгаа нь. Гэрэл зургийг Дэйв Родден

2011.06.14 – Хятад Пакистаныг залган байх үзэсгэлэнт Каракул /Хар нуур/ нуураас ус зөөж буй Киргиз эмэгтэйн зургийг Одед Вагенштейн гэрэл зургийн дурандаа буулгажээ.

2011.06.15 – Кристиан Визл Мексикийн Юкатан Пенинсулны байгалийн сайхныг зургийн хальснаа буулгажээ.

2011.06.16 – Споканы манан, гэрэл зургийг Жасон Зито

2011.06.17 – Джибүтигийн ямаа хариулагч охид, гэрэл зургийг Лесли Пратт

2011.06.18 – Гэгээн Томасын сэлэгч, гэрэл зургийг Майкл Прокнал

2011.06.19 – Билл Кэатон АНУ-ын Арчес дархан цаазат газар дахь модны зургийг тун сайхан авчээ.

2011.06.20 – Энэтхэгийн Нагаур дахь үзэсгэлэнд тэмээгээ зарах гэж буй худалдаачин эр үүр цайхыг хүлээн ганцаараа түүдэг галын дэргэд дулаацаж байгаа нь. Гэрэл зургийг Алисон Харбаух

2011.06.21 – Шотландын зэрлэг үхэр, гэрэл зургийг Патрик Келли

2011.06.22 – Солонгосын Хвачион дахь загас агнуурын бүс нутагт салхигүй, тунгалаг, манантайгаар гэгээ орж буй дүр зургийг Сүнгжин Ким дурандаа буулгасан байгаа нь

2011.06.23 - Зайрмагны мухлагийн эзэн, Грек, гэрэл зургийг Лиор Пател

2011.06.24 – Капе Алава, Вашингтон, гэрэл зургийг Макс Вилберт

2011.06.25 – Александр Шинков Норвегийн Шпицбэгэнийн ноходын чаргаа татан тэмүүлэх, ноход бүр чаргаа үнэн сэтгэлээсээ чирэн давхиж буй энэ дүр зургийг чадварлагаар зургийн хальснаа буулгажээ.

2011.06.27 – Травис Тио “Токиогийн такси” – Дэлхийн хамгийн том хотуудын тоонд зүй ёсоор орох Японы нийслэл Токио хот үнэхээр хөл хөдөлгөөн ихтэй бөгөөд бороотой үдшийн Шинжикү гарц зурагчны дуранд өртсөн байна.

2011.06.28 – Истанбулын галт тэрэг. Одед Вагенштейн лалын шашны хуучинсаг байдлыг эвдэн орчин үеийн байдлыг харуулсан энэхүү зургийг галт тэрэг Истанбулын Галта гүүрэн дээр зогсож

байх үед нь авчээ. 

2011.06.29 – Калифорны Гламисийн элсэн манханы парапланыг Canon EOS 7D-р Глэнн Түппер авсан байна.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу