2012-09-11 01:13

“Хоёр ертөнцийн буудал” жүжиг эргэлт хийлээ

“ТВ Коктейль” хамтлагийнхан өчигдөр УДБЭТ-ын алтан тайзнаа анхны драмын жүжгээ өлгийдөн авлаа. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг нэрнээсээ эхлээд л үзэгчдийн сонирхолыг татсаар байсан билээ.

Жүжиг эхлэлээсээ л үзэгчдийг байлдан дагуулсан. Тайзны голд асар хүний том уураг тархийг байрлуулсан байсан бөгөөд эд эсээрээ хэлхээтэй өнөөх уураг тархийг цасан цагаан хувцастай залуус сэтгэл сэрдхийлгэм аянд тойрон бүжихэд уураг тархи улаанаар гэрэлтэн дээш хөөрөн агаарт тогтоно. Өнөөх түгшүүрт бүжгийн дараа тайзнаа шидтэн, ерөнхийлөгч хоёр гарч ирэв. Ерөнхийлөгч / “ТВ Коктэйль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр/ их л захирангуй, зандрангуй өнгөөр шидтэнтэй /жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг/ ярилцах элдвийг асуух боловч өөрөө л тэдгээр асуултандаа хариулсаар. Шидтэн энэ бүхнийг дуулгавартай сонсох хэдий ч эцэст нь “миний хариултууд танд таалагдав уу” хэмээн ундууцангуй хариулна. Үнэндээ тэрбээр ерөнхийлөгчийн нэг ч асуултанд хариулах боломжийг олгоогүйд ийнхүү ундууцсан хэрэг. Харин тэднийг ийн ярилцах зуур насаараа үйлчлэгч /жүжигчин Б.Навчаа/ хийсэн бүсгүй “Хийх юм олдохгүй хэцүү юм аа. Өрөөндөө ороо дөрвөн ч удаа хурааж, заслаа” гэсээр гарч ирнэ. Ерөнхийлөгч “энэ “Cи” эмч /жүжигчин Л.Эрдэнэ-Очир/ бидэнтэй харьцахгүй юм аа. Юун төлөө ерөнхийлөгч үйлчлэгч гээд зааг байдаг билээ. Чи энэ хоёр хүн хоорондоо ямар ялгаатайг хэл дээ” хэмээн асууна. Түүний асуултад итгэл туутайгаар үйлчлэгч  хариулж эхлэхэд хажуугаас нь шидтэн түүний хариултад улам хүч нэмнэ. Үйлчлэгч “Ерөнхийлөгч хог тарьдаг, харин үйлчлэгч түүнийг нь цэвэрлэдэг, ерөнхийлөгч нэрнийхээ өмнө олон янзын цол гуншинтай, харин үйлчлэгчид зөвхөн нэг л нэр л бий” хэмээн өөрийнхөө хэмжээнд хөгжилтэйгээр инээмсэглэн хариултуудаа урсгана. Гэтэл энэ үед өрөөний голд байрлах цахилгаан шатны гэрэл асан нэгэн шинэ зочин тэдэн дээр нэмэгдэнэ. Тэр бол баян гэр бүлд төрж, өссөн залуу / “ТВ Коктэйль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал / байлаа. Дөнгөж цахилгаан шатнаас буусан залуу нөгөө гурваас чухам хаана ирсэнээ лавлан “би буудалд өрөө захиалаагүй, Энэ аль хотын ямар нэртэй газар вэ?” хэмээн их л ундууцангүй нааш цааш холхино. Харин тэр гурав түүнийг доогтойгоор хаана харан инээх бөгөөд аль өрөөнд байрласныг нь асуун өөр хоорондоо ярилцана. Тэгээд залууд өөр өөрийн түүхийг ярина. Чухам хаана байгааг нь залууд ойлгуулахаар үйлчлэгч эхлээд өөрийн түүхийг өгүүлнэ. Тэрбээр насаараа үйлчлэгч хийсэн тухайгаа мөн аавыгаа, түүн шиг нөхөртэй болсон ч хоёр охин гаргаж өгсөний дараа нэг л өдөр түцнээс тамхи аваад ирье хэмээн гараад тэр чигтээ явсан ажлынхаа хамгийн сүүлийн өдөр ажиллаж байсан айлынхаа өнөөх үнэтэй хивсэн дээр “пан” хийн унасан тэгээд л энд ирсэн хэмээн ярина. Харин ерөнхийлөгч өглөө гэрээсээ гарч явтал замаар унадаг дугуйтай залуу хурдлан ирж яваа харагдсан ч би еөрнхийлөгч учраас яагаад ч зам тавьж өгч чадаагүй тэр надад зам тавьж өгөх байсан ч “түс” хийн энд ирсэн гэнэ. Шидтэн бол энд хамгийн удаан буюу зургаан сар болж байгаа бөгөөд “сахарын өвчин” хэмээн өөрийнхөө энд саатах болсон шалтгаанаа хэлнэ. Шидтэн залууд “пан”, “түс”, “сахарын өвчин” одоо хаана байгаагаа ойлгов уу хэмээн асуудаг ч залуу “эмнэлэг” хэмээн ташаа хариулт өгнө.

Жүжгийн үйл явдал энэ бүхнээс цааш өрнөн өнөөх залуугийн тааш ядаад байсан газар бол үхэл амьдралын заагт байрлах хүлээлгийн өрөө болон хувирна. Тэд энд цахилгаан шатанд сууж ирсэн шигээ цахилгаан шатанд сууж явна. Тэр цахилгаан шат хоёрхон точлуураар гэрэлтэнэ. Хэрвээ дээшээ сум заасан улаан гэрэл асвал үхэл рүү явсан гэсэн үг. Харин ногоон гэрэл асан доош явдал эргэн хүний ертөнцөд буцаж буйн дохио. Гэхдээ энэ газар огт эзэнгүй биш. “Си” эмч хэмээх цасан цагаан хувцастай эзэн хоёр харуулын хамт байна.Тэрбээр энд түр буудалсан эрхмүүдэд хаана ямар учраас ирсэнийг нь тайлбарлан  цаг нь болохоор өнөөх цахилгаан шатанд үдэж өгнө. Түүнд эрх мэдэл үгүй. Үйлчлэгч удаан хүлээсэн цахилгаан шатандаа суудаг ч улаан гэрэл асан үхэл рүү одно. Харин түүний дараа цахилгаан шатны гэрэл асан нэгэн бүсгүй /“ТВ Коктэйль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш / ирнэ. Тэрбээр баяр хөөрт умбан дүүлэн бүжиглэн аз жаргалтай инээмсэглэнэ. Тэр энэ газарт хоёр дахь удаагаа саатаж байгаа нь энэ аж. Энгийн амьдрал дээр тэргэнцэртэй тахир дутуу тэрбээр энд ямар ч өвчин шаналалыг мэдрэхгүй хүсэн мөрөөддөг бүхнээ хийх боломж олддог учраас ийнхүү баясан цэнгэн энд удаан байхыг хүснэ. Гэвч хоёр ертөнцийн буудалд саатсан зочид үхэл, амьдрал руу зочсоор.

Хүний амьдрал ямар үнэтэй их цэнэтэй ч,  ямар богинохон юм бэ хэмээн уулга алдуулах энэ жүжгийг авьяаслаг найруулагч Ж.Сэнгэдорж тайзнаа амилуулсан. Жүжгийн үйл явдал бүрт алга ташин уулга алдах үзэгчид түүнийг бүтээлийг өөр хоорндоо ярилцсаар тайзнаа хөшиг хаагдан дуусахад дуурийн ягаан театраас дурамжхан гарч байгаа харагдсан шүү. Тэд энэ жүжгээрээ үзэгчдийг байлдан дагуулаад зогсохгүй тэдэнд өөр өөрийн өнцгөөс үргэлжлүүлэн бодох боломжийг нээлттэй үлдээсэн.

Амьдрал бол чамд өгсөн бэлэг...Хэн, хаанаас өгдгийг, талархаж түүнийг таашаахгүй хайнга явбаас хэрхэн буцааж авч болдог тухай та энэ жүжгээс үзээрэй. Үхэл, амьдралын заагт нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах “Хоёр ертөнцийн буудал” драмын эмгэнэлт жүжиг энэ сарын 18-н хүртэл үзэгчдийн хүртээл болох тул та яараарай.

Г.ДАША



Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу