2012-09-12 02:30

”Мемори поп оркестр”-той завин дээрх үдэшт урья


Сонгодог хөгжимд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг”Мемори поп оркестр”-ын тоглолт энэ есдүгээр сарын 16-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Завь” кафед, задгай тайзан дээр болох гэж байна. Цахилгаан хөгжмийг симфони оркестртой хослон тоглох “Мемори поп оркестр”-ын сонгодог үдэшт үзэгчдийн сэтгэлд хоногшсон, дурсамж үлдээсэн танил аялгуу эгшиглэж, Монголын шилдэг дуурийн дуучид Италийн хөгжмийн зохиолчдын ари, романсаас дуулж, таны сэтгэлийг сэргээж өгөх нь лавтай.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дэргэдэх мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн Мемори поп оркестрыг 2004 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, УДБЭТ-ын хийлч Л.Мөнхцэцэгийн санаачлагаар 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан юм. Урийн сангаа дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлээр баяжуулсаар ирсэн “Мемори поп оркестр”-ын уран бүтээлчид жил бүр тоглолт хийдэг уламжлалтай. Өдгөө “Мемори поп оркестр” нь 34 хүний бүрэлдэхүүнтэй болж мэргэжлийн чадварлаг хөгжимчдөөр бүл нэмж, үзэгчдийн хэдийнэ сонсох дуртай, хүсэн хүлээдэг томоохон тоглолтынх нь нэг болж чадсан юм. “Мемори поп оркестр”-ыг хэвлэлээр ШИНЭ ЗУУНЫ УРСГАЛ хэмээн тодорхойлдог.


Өдгөө найм дахь жилдээ тоглолтоо хийх гэж буй “Мемори поп оркестр”-н уран бүтээлчид энэ удаад Паркийн “Завь” кафед, задгай орчинд тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тоглолтын тасалбар 45,000 төгрөг бөгөөд таныг Италийн хөгжмийн зохиолчдын аялгуунд уяраах гэнэ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Хүрэлээ: Дуучин Хүрэлээ: "Мөрөөдлийн зүг" нэвтрүүлэг Дуучин Хүрэлээ хоёр дах бие даасан тоглолтоо "Мөрөөдлийн зүг" нэртэйгээр тавдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд толилуулахаар болсон билээ. Тэрбээр үзэгч түмэндээ бэлэг бэлдсэн гэнэ шүү. Тухайлбал, тоглолтын азтай үзэгчийг тодруулж Мөрөөдлийн Нөүтбүүк- 1, Мөрөөдлийн Гар утас- 1, Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1, Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна тасалбар худалдан авсан хэн бүхэнд “Санрэй” салонаар 20 хувийн хөнгөлттөй үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдах юм.
  • “The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэй“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэйДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох нь ээ.
  • Дуучин Хүрэлээгийн Дуучин Хүрэлээгийн "Мөрөөдлийн зүг" тоглолтын тасалбар худалдаанд гарлааДуучин Хүрэлээгийн сурагч, сургууль , багшийн алдрыг магтан дуулсан “МӨРӨӨДЛИЙН ЗҮГ” 2 дахь бие даасан тоглолтонд нийт сурагч, багш, үе үеийн төгсөгчид та бүхнийг урьж байна.
  • Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий "Азтай учрал" тоглолтоо толилуулнаДуучин Баярхүүгийн Бат-Өлзий анхны бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Түүний "Азтай учрал" тоглолт тавдугаар сарын 07-нд "Монгол бөхийн өргөө"-нд ганцхан удаа болно. Уг тоглолтод МУГЗ Ш.Гүрбазар, МУСТА Э.Төрмандах, МУСТА М.Отгонгэрэл, МУСТА Энхбат, МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА Б.Буянжаргал, Дуучин Ж.Сүрэнлхам нар оролцох юм. "Азтай учрал" тоглолтын үеэр мөнгөн аяга, мөнгөн домбын эзнээр 9 азтанг тодруулж, мялаах юм байна. Тоглолтын тасалбарыг 8080-4904, 9080-4904 утсаар захиалан хүргүүлээрэй.
  • Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуйХавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.