2012-09-12 15:55

Дуурийн театр “Евгений Онегин” дуурь, “Спартак” балетаар хөшгөө нээнэ

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид долоодугаар сарын 1-нд А.Аданы “Жизель”-ээр хөшгөө хаасан бол шинэ улирлын тоглолтын сураг өнөөдрөөс чих дэлслээ. Ягаан театр энэ улирлын нээлтээ аравдугаар сарын 6, 7-нд И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь, А.Хачатуряны “Спартак” балетаар хийх гэнэ. Тус театр 1963 онд бие даасан байгууллага болж, нээлтээ П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар хийсэн түүхтэй.

Тэр үед тоглолтыг төрийн шагналт Ж.Чулуун удирдаж, Д.Лхасүрэн найруулсан юм билээ. Үүнээс хойш уг дуурийг хоёр удаа шинэчлэн найруулж байжээ. Өнгөрсөн улиралд ч театрынхан 1988 оны найруулгаараа “Евгений Онегин”-ийг тайзнаа амилуулсан нь амжилттай болж, үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. Сонгодог урлагийн фэнүүдийн мөрөөдөл болсон нэрт зохиолч А.Хачатуряны “Спартак” балетийг тус театрын шинэ улирлын нээлтийн хоёр дахь өдөр үзэх боломжтой.

Энэ оны хоёрдугаар сард “Төгөлдөр” сангийн тэтгэлгээр “Спартак”-ийг тайзнаа дахин амилуулсан. Балетийг Монгол Улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва дэглэн, 1984 онд ДБЭТ-ын тайзнаа тавьж байсан ба гол дүрд Ю.Оюун, О.Ганбаатар, О.Батсайхан, Х.Гэрэлчимэг нар бүжиглэжээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу