2012-10-23 12:37

Улсын филармони өвөл цагийн нээлтээ хийнэ

Ирэх арваннэгдүгээр сарын 5-нд Улсын филармони өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ “Баян Монгол” чуулгын “Уран сэтгэмж” нэртэй шинэ уран бүтээлийн тоглолтоор хийхэд бэлэн болжээ. Мөн арваннэгдүгээр сарын 6-нд симфони найрал хөгжмийн хамтлагийн 55 жилийн ойн тоглолт, 7-нд Морин хуурын чуулга 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж өөрийн орны төдийгүй гадаадын шилдэг бүтээлүүдээс түүвэрлэн толилуулах бол 9-нд дээрх гурван хамтлаг хамтарсан тоглолтоо хийх нь ээ. Ирэх сарын 9–нд болох Улсын филармонийн нэгдсэн тоглолтод филармонийн бүх уран бүтээлчдээс гадна тэдний дэргэдэх “Voice”, “Шуранхай” хамтлаг, ардын дууч Д.Бурмаа нарын арав гаруй дуучин оролцох юм байна.

Улсын филармони өнгөрсөн саруудад уран бүтээлийн ургац арвин байгаа. Монголд симфони найрал хөгжим үүсэж, хөгжсөний 55, филармонийг үүсгэн байгуулагч, Төрийн шагналт Ц.Намсрайжавын мэндэлсний 85 жилийн ойг өнгөрсөн зургадугаар сард тэмдэглэсэн бол саяхан Морин хуур чуулгын 20 жилийн ойд зориулан гурван том тоглолтыг үзэгчдэд өргөн барьсан билээ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...

www.urlag.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу