2013-01-12 12:49

“УДЭТ”-ын тайзнаа 1 дүгээр сард тоглогдох бүтээлүүд...

Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Парисийн дарь эхийн сүм” сонгодог “Мюзикл”-ыг 2013 оны 01 сарын 14-16-ны өдрүүдэд 13:00, 17:00 цагуудаас 6-хан удаа тоглоно. Тасалбарын үнэ: 10000-45000 төгрөг, Оюутан сурагчдын амралтанд тохиож буйтай холбогдуулан анги хамт олноороо зохион байгуулалттай үзэх бол тасалбарын үнэ хөнглөгдөж  оюутануудад-8000, ЕБС сурагчдад -6000т тоглогдох юм байна.

У.Шекспир “Гамлет” эмгэнэлт драмын жүжиг  2013.01.23-31-ны өдрүүдэд 17:00, 18:00 цагуудаас УДЭТеатрын тайзнаа үзэгчдийн хүсэлтээр дахин  тоглогдож байгаа ажээ. Тасалбарын үнэ: 15000-45000 хооронд. Дэлгэрэнгүй мэдээллийг: 99199794,50117878, Түүнчлэн тоглолтуудын тасалбарын захиалгыг урьдчилж авах юм байна.

Ийнхүү “УДЭТ”-ын тайзнаа 1 дүгээр сард тоглогдох уран бүтээлүүдийн дэлгэрэнгүй танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна.

У.Шекспир “Гамлет” эмгэнэлт драмын жүжиг

  Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон гурван бүтээлд У.Шекспирийн “Гамлет”, Гётегийн “Фауст”, Сервантесийн “Дон Кихот” багтдаг хэмээн судлаачид үздэг. Энэхүү утга зохиолын ноён оргилын нэг болсон уг бүтээл тухайн улс орны театр урлагийн чансааг харуулж, уран бүтээлчдийнх нь шандасыг сорьсоор эдүгээ XXI зуунтай золгожээ. Суут У.Шекспир “Гамлет” хэмээх энэхүү алдарт бүтээлээ 30 настай байхдаа 60 настай хүний ухаанаар бичсэн бөгөөд эдүүгээ ч  “Орших уу, эс орших уу” хэмээх энэ асуулт хүн төрөлхтний мөнхийн асуулт хэвээр байгаа билээ. Алдарт "Гамлет" жүжиг Монголынт айзнаа 33 жилийн өмнө Ч. Чимидийн орчуулгаар 1979 онд урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжав гуай энэ жүжгийг олны хүртээл болгосон юм. “Гамлет”-д Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав, Ардынжүжигчин Г.Гомбосүрэн, З.Цэндээхүү, Т.Хандсүрэн, Б.Лоовой,Д.Дамдинсүрэн,Улсын гавъяат жүжигчин Г.Мижиддорж нарын зэрэг алтан үеийн сор болсон жүжигчдээс гадна Төрийн шагналт Ардын жүжигчин Н.Сувд зэрэг авъяаслаг уран бүтээлчид тоглож байжээ.

Харин өдгөө 33 жилийн дараа энэхүү бүх цаг үеийн мэргэжлийн урлагийн шилдгийн шилдэг оргил болсон бүтээлээ амжилттай нээсэн билээ.

Тус жүжгийн: Ерөнхий найруулагч: Н.Наранбаатар  /МУСТА /, Ерөнхий зураач: Н. Ганхуяг  /МУСТА /, Хөгжмийн зохиолч:  С. Сансаргэрэлтэх

Гол дүр Гамлет-д   С.Болд-Эрдэнэ /СТА/

Дүрүүдэд:

Клавдий /Данийн ван/-   П.Цэрэндагва /АЖ/
Гертруда-  У.Уранчимэг/ УГЖ/
Офелия-    А.Ганчимэг, Д.Ганцэцэг /СТА/
Полоний-  Б.Жаргалсайхан /УГЖ/
Горацио-   Г.Амгаланбаатар/СТА/
Лаэрт-        Г.Эрдэнэбилэг/СТА/
Фортинбрас-  М.Түвшинхүү /СТА/

Хоёр ясчин АЖ Г.Мягмарнаран, СТА Б.Отгонбат болон УДЭТеатрын үе үеийн шилдэг уран бүтээлчид оролцон тоглоно.

В.Хюгогийн  “Парисын дарь эхийн сүм” жүжиг

Францийн алдарт зохиолч Виктор Хюго 1831 онд тэрлэн бичсэн “Парисын эх дагины сүм” хэмээх энэхүү алдарт бүтээл өнөөдөр ч өөрийн үнэ цэнийг алдалгүй амьд хэвээр оршин байж, агуу хайр дурлалын мөнхийн дуулал болсоор байна. Мари Дарь эхийн дурсгалд анхлан зориулан босгосон уран барилгын хосгүй үнэт цогцолбор болох Парисын “Дарь эхийн сүм” өөрийн үнэ цэнээс гадна өөр нэгэн үнэ цэнэтэй урлагийн бүтээлийг хүн төрөлхтөнд өгсөн нь Виктор Хюгогийн туурвин бүтээсэн “Парисын эх дагины сүм” хэмээх алдарт зохиол билээ. “Энэхүү зохиолыг зохиогч өөрийн сод их авъяас билэг, үгийн гайхамшигаар урлан бичиж, хүн төрлөхтөнд өвлүүлсэн байх бөгөөтөл юунд Дарь эхийн сүмд хамаатуулан хэлнэ вэ?” гэж эрхэм та бодож магадгүй юм. Магадгүй эх дагины сүм Парис хотод сүндэрлээгүй байсан бол зохиогч энэхүү бүтээлээ бичихгүй байсан байх.

Тэр сүмийн харанхуй хануудын нэгэн дээр бичсэн “Анаркиабуюу Хувь заяаны эрхшээл” гэсэн тэрхүү сийлбэр бичээс байсныг зохиогч олж хараагүй байсансан бол энэхүү зохиол бас л бичигдэхгүй байсан биз ээ. В.Хюго уг бүтээлийнхээ өмнөтгөлд “Анаркиа” гэсэн үгнээс үндэслэн энэхүү номыг зохиов” хэмээсэн байдаг. Хувь заяа бол ганц хүнийг ч биш бурхадын хэргийг хүртэл захирдаг ялагдашгүй хүч юм гэж эртний хүмүүс биширдэг байжээ. Хэний зовлонт үр нь нарт ертөнцөөс хагацахын өмнө хуучин сүмийн хананд үйлдсэн гэмт хэрэг буюу, зовлонт амьдралынхаа дурсгал болгон дээрх үгийг бичсэн болохыг Зохиогч тайлбарлахыг оролдсон хэмээх домог хууч бий. “Анаркиа” хэмээх энэ үг олон зуун жилийн түүхэнд эх дагины сүмийг дахин дахин засаж будсаны улмаас бүдгэрэн арилсан авч зүрхэнд туссан шарх шиг Дарь эхийн сүмийн цээжинд одоог хүртэл “хөндүүр” оргиулан оршсоор байгаа нь үнэн юм.

Үнэн түүхийг ганцхан өөртөө л авч үлдэн одоо нэгэнт нүднээ харагдахгүй болж “НУУЦ” хэвээр оршсоор байгаа тэр “Анаркиа”-г бадрангуй тууль, домогт хайраар нээн илэрхийлэх гэсэн зохиогчийн хүсэл эрмэлзлэлийг энэ цаг үед монголын драмын урлагийн эрхэм уран бүтээлчид театрын тайзнаа залан авчирч байна. Ийнхүү залан авчрахдаа хүний дотоод гадаад “гоо сайхны” мөн чанарыг Эсмеральда, Квазимода хоёрын дүрээр илэрхийлэн гаргахын зэрэгцээ эрх мэдлийн сөрөг шинж агуулга,  үүнд ташаарсан нийгмийн буурангуй тогтолцооны золиос болсон бүхний эмгэнэлт хувь тавилангийн эцсийн зогсоол хэрхсэн тухай гээд хүний амьдралын өргөн цар хүрээтэй олон асуудлыг хөндөн харуулах гэж байна.

Энэ хорвоогийн хүмүүний амьдралын хамгийн гол утга учир, үнэт баялаг нь  “хайрлахуйн сэтгэл – хайрын хүч” билээ. Зүрхтэй хүн бүхэнд дурлал ирдэг. Харин гагцхүү хүн түүнд хэрхэн яаж хандахаас л “хайрын хүч”-ний үнэ цэнэ тодорхойлогддог билээ. Дэлхийн олон орны том театруудад тайз, дэлгэцийн бүтээл болсон энэхүү алдарт зохиолыг Монголын театрт анх удаа шинэ төрөл жанраар тайзны бүтээл болгон тавьж байсан юм. Энэхүү жүжгийн гол агуулга нь Квазимадогийн Эсмеральдад өгсөн хайраар хүн бүхэн хайр сэтгэлийн сайн сайхан зол жаргалыг эдлэх эрхтэй байдгийн адилаар өөртөө олдсон тэр хайр дурлал, зол жаргалд үнэнч байхын чухалыг  эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг олон түмэнд  тунхаглах юмаа.

Энэхүү уран бүтээл маань 3 хоор болон 10 дуутай бөгөөд дууны шүлгийг “шүлгийн хаан” гэгддэг Яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, жүжгийн хөгжмйиг  “New star” дуу бичлэгийн студийн продюсер С.Гантөр зохион найруулж,  дуу бичлэгийн бүх ажлыг хийсэн бөгөөд Драмын театрын жүжигчид өөрсдөө бүх дуугаа дуулж байгаагаараа онцлогтой юм.

Тус жүжгийн: Орчуулагч: АУЗ Д.Цоодол, Жүжгийн зохиолч: СТА. Р.Батсайхан, Ерөнхий найруулагч: СТА.Н.Наранбаатар, Ерөнхий зураач СТА.Т Ганхуяг, Хөгжмийн зохиолч: С.Гантөр, Бүжиг дэглээч:СТА.Т.Төгсөө, Шүлгийг: СГЗ. Ш.Гүрбазар, СТА. Д.Эрдэнэцэцэг

Дүрүүдэд:

Эсмеральдо- МУГЖ У.Уранчимэг,  Г.Отгонцэцэг
Квазимадо-    СТА. Г.Эрхэмбаяр, СТА. С.Болд-Эрдэнэ
Фроллоламтан- АЖ. П.Цэрэндагва  СТА. Г.Эрдэнэбилэг
Феб-     СТА. Г.Амгаланбаатар, СТА. М.Түвшинхүү      
Гудул- СТА. Б.Нармандах, СТА. Б.Эрдэнэцэцэг    

МУГЖ. Б.Жаргалсайхан зэрэг УДЭТеатрын үе үеийн шилдэг уран бүтээлчид оролцон тоглоно.

В.Хюго  “Хүн бүхэн буянтай, цэвэр, шударга, нэр төртэйгээр эхээс төрдөг. Харин хүмүүс бид л цэвэр ариун сэтгэл рүү нь хүйтэн ус цацаж эвддэг юм”
В.Хюго  “Амьдрал бол цэцэг, хайр дурлал бол түүнээс гарах бал бурам мөн” хэмээсэн байдаг билээ.

УДЭТеатрын маркетенгийн алба: www.DRAMA.mn, 99199794,50117878

           Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...
www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу