2013-01-23 01:40

Эрдмийн чуулгын 2 дугаар сарын үзвэрийн хуваарь

  Ази тивийн цээжинд Анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойд зориулан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон “Салхины дууль” шинэ уран бүтээлээ ирэх сарын 1-3-нд 19:00 цагт үзэгч түмэндээ толилуулах гэж байна. Энэхүү ”Салхины дууль” уран бүтээл өнөө үеийн монголчууд бидэнд дөнгөж судлагдаж оньс мэт сонин, таавар мэт хүчирхэг гүрэн улсыг байгуулж байсан өвөг дээдэс “Хүн” улсын дуу хуур, бүжиг магтаал, туульс, уртын дууг бидэнд олдсон биет өвийн үндэс сууринаас ургуулан бүтээхэд оршино. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ард түмэндээ хандаж хэлсэн мэндчилгээндээ онцгойлон тэмдэглэснээр 2013 он Төрт улс- Хүннү гүрэн байгуулагдсан дөрвөн хоёр давхцсан тэгш тоотой тэмдэглэлт баярыг өргөн дэлгэр тэмдэглэх явдал хэмээсэн байдаг. 
Тоглолтод:
-НТӨ 209-НТ 1-р зууны хооронд амьдарч байсан өвөг дээдэс Хүн гүрний урлагийн бүтээлийг туурвиснаар монголчуудын соёл урлагийн түүхийг даруй 2200-3000 жилээр урагшлуулах боломжтой. Их монгол улсын 800 жилийн үеийн урлагийн бүтээлийг /уртын дуу, бүжиг, хөгжим/ сэргээж чадсан шиг үйл явдал болно.
-НТӨ-х 3-р зуунд зохиогдон өнөө үеийн бидэнд хадгалагдан ирсэн нь үл мэдэгдэх хүн гүрний яруу найрагчдын “Хүйтэн салхи” “Ахын дуу ”, “Умрын чоно” шүлгүүдээр дуу зохиогдоно.
-НТ 1-р зууны үед амьдарч байсан яруу найрагчийн бичиж үлдээсэн эсгий туургатан өвөг дээдсийн амьдран байсан гэрийг гайхалтайгаар магтан дуулсан “Гэрийн магтаал ” шүлэг магтаал болгон амьдарна.
-Монголчуудын үеийн үед тахиж ирсэн шувууны бүжиг хийгдснээр бид уг шувууг 3000 жилийн өмнөөс шүтэн билэгдлээ болгож ирснийг үзүүлэх болно.
- Хан гүрний шаштир түүх, хаадын сурвалж бичигт олонтоо тэмдэглэгдэн үлдсэн хүн гүрний үеийн гиншил /уртын дуу/, магтаал туульс, цоор, ятга, хуур,чулуун болон модон төрлийн цохиурын зэмсгүүдийг ашиглан хөгжмийн болон бүжгийн хөгжмийн бүтээлүүд хийгдэнэ.
-Ноён уулын булшнаас олдсон хивсийг анх удаа /9м*11м/ хэмжээтэйгээр тайзны хөшгөн бүтээл болгох, Хүннү гүрний бусад эд зүйлийг өргөн ашигласан тайзны чимэглэлтэй.

Уг бүтээлд ҮДБЭЧуулгын 150 уран бүтээлч оролцоно.
Тоглолтын Ерөнхий найруулагчаар ҮДБЭЧ-ын дэд захирал, найруулагч Н.Болд, 
Ерөнхий зураач МУСТА Д.Ганболд, 
Ерөнхий удирдаач МУСТА Р.Ганбат, 
Ерөнхий бүжиг дэглээч МУСТА Д.Баярбаатар, 
Хөгжмийн зохиолчид: МУУГЗ Б.Буянбаатар, МУСТА Д.Алтантуул, МУСТА Х.Алтангэрэл, МУСТА Д.Ариунболд, МУСТА В.Батзориг, И.Лхамрагчаа, 
Бүжиг дэглээчид: МУГЖ А.Даваахүү, Х.Хашхүү, Д.Энхгэрэл, 
Яруу найрагчид: И.Бавуудорж, МУСТА А.Шартолгой, 
Гүйцэтгэх зураачид: Т.Түмэн-Өлзий, Б.Батболд нар ажиллаж байна. 

2-р сард тоглох тоглолтын хуваарь:
II/01-ны 19:00 цагт Салхины дууль 
II/02-ны 19:00 цагт Салхины дууль
II/03-ны 19:00 цагт Салхины дууль
II/04-ны 19:00 цагт Монгол бүжгийн гайхамшиг
II/05-ны 19:00 цагт Монгол бүжгийн гайхамшиг

Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, хамт олон та бүхнийг  өөрийн орондоо төдийгүй Дэлхийд гайхагдаж байгаа Монгол үндэсний урлагаа дэмжиж, ҮДБЭЧ-ын урын сангийн бүтээлүүдээс сонголт хийж, багш сурагчдынхаа оюуны мэлмийг мялааж хамтран ажиллахыг уриалж байна. Тоглолтуудын үндсэн үнэ 20,000 бөгөөд ЕБСургуулийн багш сурагчид, албан байгуулын хамт олонд хөнгөлөлттэй үнээр буюу тасалбарын үнэ 10.000т-өөр захиалга авч байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА

Утас: 113239548 89110107, ­Еmail: www.mongolianensemble.com, www.uyanga1909@yahoo.com

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.
  • “Урлагийн амьдрал” хамтарсан үзэсгэлэн тун удахгүй дэлгэгдэнэ“Урлагийн амьдрал” хамтарсан үзэсгэлэн тун удахгүй дэлгэгдэнэМонголын зураач урчууд Ардын Их баяр наадамдаа онцгой сайхан уран бүтээлийн бэлэг барьдаг уламжлал ёсоор Бадамжавын Чогсом /Монгол улсын Ардын зураач, МУЭ-ийн шагналт/ Долгоржавын Болд /Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт/ нар хамтран “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ 2019 оны 07 сарын 01-28-ны өдрүүдэд “МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙ”-н танхимд дэлгэн толилуулах гэж байна.
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.