2013-01-26 06:34

Театрт биеэ хэрхэн авч явах вэ?

Дуурь, драмын театрууд 2013 оны хөтөлбөрөө эхлүүлсэн эдгээр завгүй өдрүүдэд үзвэр үзэхээр зэхэж буй бүсгүй танд хэрхэн биеэ зөв, боловсон авч явах талаар хүргэж байна. Саяхан драмын театрт хажууд утасныхаа гэрлийг анивчуулан, зогсоо зайгүй мессэж нисгээд байсан бүсгүйд ч гэсэн уншаад үзээрэй гэж зөвлөх байна шүү.

1. Бага насны хүүхдээ авчрахгүй байх
Халамжит ээж таныг хүүхдээ сонгодог урлагт эртнээс ээлтэй болгохыг зорьж байгааг чинь ойлгож байна л даа. Гэхдээ хүүхдийн жүжиг биш л бол бага насны хүүхэдтэйгээ театрт очно гэдэг тийм ч сайхан санаа биш. Эмгэнэлт, драмын жүжгийн үеэр хажууд “Гэртээ хурдан хария л даа ээжээ” гээд чангаагаад байвал сонгодог урлагт зориулсан үдшийг чинь баллачихна шүү дээ. Тиймээс хүүхдээ тогтвортой, удаан суудаг, үзэж байгаа тоглолтынхоо утгыг ойлгох гэж хичээдэг болсных нь дараа театрт авч очоорой.

2. Тоглолтноос хоцрохгүй байх
Цагаа барих гэдгийг мэддэг мөртлөө л ямар нэгэн шалтгаанаар хоцорчихдог гэдгийг чи ч, би ч мэдэж байгаа. Тиймээс тоглолт үзнэ гэдгээ эртнээс төлөвлөж, тэр өдрөө ажил, ар гэрийн асуудлаа бүгдийг нь жин тан болгох хэрэгтэй. Үзвэр эхлэхээс 15 минутын өмнө очсон байхаар тооцож гэрээсээ гараарай. Мэдээж замын бөглөрөл, таксины олдохгүй байх зэрэг гэнэтийн “аюул”-ыг ч мартаж болохгүй.

3. Утсаа унтрааж орох
Чи утастайгаа хоногийн 24 цаг хамт байдаг. Ердөө хоёрхон цагийг л өөрөөсөө “өөр” би-д очиход зориул. Зөвхөн хувь хүний соёлтой холбоотой ч биш, энд тэнд ассан гэнэтийн гэрэл тайзан дээр тоглож байгаа жүжигчдэд гялбаж харагдаад, санамсаргүй осол гарах үндэс нь болдог.

4. Чанга ярьж, инээхгүй байх
Театрт оччихоод “Би хаана ч чанга ярьж, хөхөрч чадна” гэж зарлах хэрэг байна уу даа. Тоглолт ид өрнөж байхад хоорондоо чанга ярьцгааж, жүжигчид рүү заан инээлддэг ямар ч хүмүүс маш бүдүүлэг харагддаг.

5. Суудалд суухдаа хүмүүсийг хүндэтгэх
Хоцорч ирсэн бол нэгэнт суудлаа эзэлсэн хүмүүсээс соёлтойгоор уучлалт хүсээд, нүүрээ харуулан инээмсэглэж суудлаа эзлээрэй. Ихэнх хүмүүс тайз руу гөлөрч байгаад л ард нь хүмүүс яаж дургүйцэж байгааг ч анзаарах сөхөөгүй сууж орхидог шүү дээ.

Зайлшгүй нөхцөл бүрэлдсэн үед хэрхэн бусад үзэгчдийн тийм ч их дургүйцлийг төрүүлэхгүйгээр асуудлаа шийдэх хоёрхон “муу” аргыг Гоолингоо нь хэлж өгье. Хэрвээ мессэжээр “Би энд байна шүү” гэж хэн нэгэнд хэлэх шаардлагатай бол утсаа суудлынхаа түвшинд доор аваачаад, гэрлийг нь хааж бичих хэрэгтэй. Харин дуудлага авах ёстой үед маш нам дуугаар ярих юм уу эсвэл хамгийн ойрхон хаалгаар гарч ярьчихаад орж ирэх нь зөв шийдэл юм. Гайхалтай үдшийг өнгөрөөхөд чинь бусад хүмүүс, гол нь чи өөртөө битгий саад болоорой.

Эх сурвалж: www.goolingoo.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу