2013-02-02 14:14

Энхтайван овогтой Цэнд-Аюуш...

Энхтайван овогтой Цэнд-Аюуш нь 1986 оны 10 дугаар сарын 12- нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт Содномпил овогтой Энхтайваны таван хүүхдийн хамгийн том нь болж мэндэлсэн. 1993-2003 онд Налайх дүүргийн Голомт цогцолбор, 2003-2007 онд Мюзик Холл Театр Кино Хөгжмийн дээд сургуульд Жүжигчин, найруулагчаар суралцаж төгссөн. 2009 оноос эхлэн урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтыг үүсгэн байгуулан тасралтгүй ажиллаж байна. 2012 оноос Нийслэлийн Улаанбаатар чуулгын маркетингийн албаны даргаар сонгогдон ажиллаж байна.

2011 онд "Хонхны дуу" мюкиклын жүжигчдийн сургалтанд 6 сар суралцсан.
2011 онд "Сайтар эргэцүүл" философийн драмын жүжигт менежер.
2012 онд Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатын "Эзлэн" тоглолтын менежер.
2012 онд "Sweetymotion" хамтлагийн 15 жилийн ойн тоглолтонд менежер.
2012 онд "Хүрээ хорвоо" дуулалт жүжигт мененжер.
2012 онд "Янзган хүрээ" хүүхдийн дуулалт жүжигт жүжигчин.
2012 онд "Гоолингоо" дуулалт жүжигт жүжигчин.
2012 онд "Монгол сонгодог" тоглолтын ерөнхий менежер.
Зэрэг тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдэд жүжигчин, дуучин, менежерээр ажиллаж ирсэн. Түүнчлэн 2012 оноос эхлэн “Уран бүтээлчдийг дэмжих” төсөл, “Соёл урлагийн ордон” барьж байгуулах төсөл зэргүүдийг санаачлан хэрэгжүүлж яваа.

Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.
  • “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулнаЭх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.