2013-02-06 03:47

Эхнэрээсээ салсан хүнтэй суух гэж байгаа бол?

 

Хүмүүс, эрчүүд эхнэрээсээ салангуутаа л янаг амрагийн адал явдалд ухаан жолоогүй юм шиг орооцолддог гэж боддог. Гэтэл амьдрал хэрэг дээрээ тийм байдаггүй гэнэ. Гэр бүлтэй байхдаа хуучин найз бүсгүйчүүдээ өөрөөсөө холдуулсан, харин шинийг хаанаас яаж олох нь тодорхойгүй. Хэдийгээр эргэн тойронд өчнөөн төчнөөн хүүхнүүд байгаа ч эхлээд тэдэнтэй танилцах, эргүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ энэ бүхэн нь бие сэтгэлийн хоосон орон зайгаа нөхөх гэсэн оролдлого гэдгээ нуух хэрэгтэй байдаг. Эмэгтэйчүүдийн иймэрхүү салсан эрчүүдэд хандах хандлага нь салаад хэр удаан хугацаа өнгөрснөөс их хамаардаг. Шинэхэн салсан эрээс хүүхнүүд зугатааж, аль болох хол байхыг боддог. Энэ нь хоёр шалтгаантай. Сэтгэлийн хөдөлгөөнтэй хүүхнүүд тухайн гэр бүл салсан шалтгааныг сайн олоогүй байж, эр хүнийг буруутгадаг. Харин дотроо бодолтой зарим нь хэрэв эхнэр нь өөрөө сайн дураараа салж байгааг бодоход ямар л олигтой эр байх билээ дээ гэж төсөөлдөг. Салснаас хойш хэсэг хугацааны дараа эр хүн шинэ танилуудтай болсон үед бүгд л түүнийг гэрлүүлэх гэж мэрийж эхэлдэг. Тэд ганц бие эрийг гэрлүүлэх гэж үнэн сэтгэлээсээ зүтгэх тусам тэр улам л хойшоо суудаг. Яагаад гэвэл ул суурьтай алхам хийхийн тулд түүнд бодох хугацаа хэрэгтэй байдаг. Харин хүүхнүүд саяхан эхнэрээсээ салсан эрийг үзэн ядаж байсан бол одоо түүний төлөө тулалдаж эхэлдэг. Эдгээр нь голдуу шинэ танилууд байдаг. Тэд ихэнхдээ түүний эхнэрийн тухай мэдэхгүй тул элдэв муу зуршлууд нь нүдэн дээр нь ил байсан ч хүүхнүүд өөрсдөө түүнийг зөвтгөн "түүний эхнэр нь түүнийг ойлгодоггүй байсан харин би бол..." гэж боддог. Тэгэхээр хүүхнүүд энэ үед буруу алхам хийх магадлалтай байдаг.
 
Эр хүн эхнэрээсээ салсны дараа гурван үе шат дамждаг байна.
 
Нэг: Салсны дараах орчинд зохицох
Энэ үед өөрийг нь үзэн ядсан эмэгтэйчүүдийн ачаар айж, бухимдсан байх ба энэ үед эрх чөлөөтэй болсон гэж баярлахын оронд ганцаардал, хямралыг туулах болно. Энэ үед түүнд бүсгүй хүний тусламж дэмжлэг онцгой хэрэгтэй байдаг боловч бараг хэн ч түүнтэй орооцолдохыг хүсдэггүй.
 
Хоёр: Хүссэн хүсээгүй сүйт эр болдог
Тэр олны өмнө ганц бие тооцогдох ба түүнтэй суулгах гэсэн оролдлогоос салахыг оролддог. Иймээс түүнийг эргүүлж байсан олон хүүхэн тэвчиж чадалгүй өөр эрчүүд рүү алга болцгоодог.
 
Гурав: Шинээр гэр бүлтэй болохыг эрмэлздэг
Эр хүн одоо л шинэ гэр бүлтэй болох хэрэгцээг ойлгож эхлэх боловч түүнийг эргүүлдэгч хүүхнүүд цөөрсөн байдаг. Учир нь тэд сүйт хархүүг эргүүлдэн хүлээж байх цаг алга болдог.
 
Дөрөв: Хэрэв та салсан эр хүнтэй суухаар шийдсэн бол...
Ийм учраас хэрэв та салсан эртэй суухаар шийдвэл эхлээд түүнийг тайван орхи. Тэр өөрийн зовж олсон эрх чөлөөг хантлаа эдлэг. Хэдийгээр тэр эрх чөлөөтэй мэт харагдавч үнэн хэрэг дээрээ түүнд бүсгүй хүн ямар их хэрэгтэй гэж санана. Харин та түүний нүднээс алга болох хэрэггүй. Найзын нөхөрсөг харьцаатай байх хэрэгтэй. Тэр гуравдугаар үедээ очсон үедээ танд суух санал тавих байх. За тэгээд гоонь эрийг уургалахын тулд асуудлыг яаруулах хэрэггүй. Иймэрхүү тохиолдолд эрчимтэй дайралт бол ялалт байгуулах сайн арга биш шүү.
www.URLAG.mn
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу