2013-02-07 08:06

Хүүхэдтэй болоход нас хэрхэн нөлөөлдөг вэ?

 

Үрийн зулай үнэрлэхэд тохиромжтой нас гэж бий. Гэвч тэр нас чиний бодож байгаагаас ч илүү хурдан өнгөрөөд явчихдаг гэдгийг санаарай. Эх болохыг хүсч байгаа бүсгүйчүүддээ байгалийн хуулийг хэрхэн ашиглах талаар зөвлөе.
 
20-25 нас:Нөхөн үржихүйн чадвар өндөр ч амьдрал тогтворжоогүй байна.
25-30 нас: Үр тогтоц сайн, хувь хүний хувьд төлөвшсөн байна: Хүүхэд хийх 10 жил эхэлнэ.
30 нас: 25-тайдаа 100,000 өндгөн эстэй байсан бол өдийд 50,000 болтлоо буурна.
35 нас: Шанстай 10 жил дуусах болоход чанар муутай өндгөн эсийн тоо өснө.
40 нас: Анх 2 сая байсан өндгөн эснээс 10,000 л үлдэнэ.
40-45 нас: Хүүхэдтэй болох боломжтой ч шанс нь тун бага.
 
Үр тогтох олон шинэ арга, боломж бий болж 40 гарсан одод ар араасаа хүүхэдтэй болсоор байгааг дуулсан 20-той насныхан хүүхэд гэдэг хойшлуулж болох асуудал гэж санах болжээ. Гэвч харамсалтай нь тэдний ихэнх нь буруу мэдээлэлтэй байдаг. Дэлхийн тэргүүлэх нөхөн үржихүйн эмч нар Бүсгүйчүүдийн хувьд холливудын одод 40 гарсныхаа дараа анхны хүүхдээ төрүүлж байгааг сонсоод өөрсдөө ч гэсэн тэгэх боломжтой гэж эндүүрдэг. Гэвч тэр жишээ татах дуртай одод нь удаан хугацаанд эмчилгээ хийлгэж, маш их мөнгө зарж байж үрийн зулай үнэрлэдэгийг ойлгодоггүй. Мэдээж одод энэ тухайгаа мэдээлэхийг хүсдэггүй нь ойлгомжтой. Тэгээд л бүсгүйчүүд төөрөгдөлд орчихдог. Хүнд биологийн цаг гэж байдгийг ухамсарлах хэрэгтэй гэж ярьж байна.
 
Энэ талаар эмэгтэйчүүдийн эмч чинь чамд анхааруулна гэж найдаж байна уу. Харамсалтай нь ихэнх эмч нар тэгдэггүй. Хүүхэдтэй болох эсэх нь хувь хүний шийдвэр учраас тэдэнд энэ талаар ярих шаардлага ч байхгүй. Өөрөө л энэ талаар асууж лавлахгүй бол эмч “Нас чинь ийм болж, хүүхэдтэй болох магадлал төчнөөн хувь байна гэж санаагаараа ярихгүй нь лавтай.
 
Тэгэхээр бүсгүй чиний зайлшгүй мэдэх ёстой мэдээллийг хүргэе. Чамд хүүхэдтэй болох боломжтой арван жил байна. Үр хүүхэд төрүүлэх тодорхой хугацааг байгаль чамд өгсөн. 25-35 нас бол үр тогтох хамгийн тохиромжтой үе. Гэхдээ чи 36 хүрчихсэн ч хүүхэд олоогүй бол шансгүй гэсэн үг биш. 25 хүрсэн бол яг одоо жирэмслэх хэрэгтэй ч гэсэн үг биш. Гэхдээ нөхөн үржихүйн хамгийн сүүлийн судалгаа, ололт, өөрийнхөө боломжийн талаар бодитой мэдээлэлтэй байх хэрэгтэй.
 
Цаг хугацааг зогсоож болохгүй
 
Дахин хэлэхэд 25-35 насанд хүүхэд олох магадлал хамгийн өндөр байдаг. Энэ үед хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орвол сарын эцсээр жирэмсний шинж тэмдэг илрэх магадлал 30 хувьтай. Харин 30-35 насны хооронд ингэх магадлал 20 хувь болтлоо буурдаг. Гэхдээ энэ үед жирэмслэх боломж муу байдаг гэж ойлгож болохгүй. 37-39 насанд сарын мөчлөгийн үеэр хүүхэд олох магадлал 15-хан хувь болдог. Үүнээс цаашлахаар эрчимтэй урууддаг. 40 насанд шанс огцом буурч тавхан хувь болно.
Хүүхэд олоход тааламжтай үе нь өндгөн эсийн тоо, чанараас шалтгаалдаг. Нас ахих тусам өндгөн эсийн тоо цөөрдөг аж. Эмэгтэй хүний өндгөн эс анх төрөхдөө  2 сая байдаг бол, 25 насандаа 100 000, 30-тайдаа 50 000, харин 40 нас гэхэд ердөө 10 000 болдог.
 
Хамгийн эрүүл өндгөн эсүүд нь эхэлж унадаг учраас залуу байх тусмаа сайн гэсэн үг. Ихэнх бүсгүйчүүдийн хувьд 25-35 насны хооронд хангалттай эрүүл өндгөн эстэй байдаг. Бас сар бүр овуляци явагдах боломжтой үе. Мөн энэ насныхан үр тогтоход саад учруулах нөхцөлд бага өртдөг. Өндгөвчний үрэвсэлд ороогүй, савны дотор хана гэмтээгүй, бэлгийн замын өвчнүүдийн нөлөөлөл бага байдаг. Хламид, загхүйтэн зэрэг өвчнүүдийг эмчлэлгүй олон жил болвол үрийн сувгийг гэмтээх аюултай. Гэмтсэн тохиолдолд эр бэлгийн эс хэчнээн хичээгээд нэвтэрч чадахгүй. 25-35 нас биологийн ийм онцлогтойгоос гадна хүүхэдтэй болоход сэтгэлзүйн хувьд илүү бэлтгэгдсэн үе гэж эмч нар зөвлөж байна. Өсвөр насанд өндгөн эсийн чанар илүү сайн байдаг ч амьдрал нь тогтворжоогүй байдаг. Амьдрал нь санаа зовох зүйлгүй, мөнгө санхүүгийн асуудалгүй байлаа ч хариуцлага хүлээхэд бэлэн биш нас. Хүн 25 нас гарч байж асуудлыг наанатай цаанатай шүүн тунгааж бодож эхэлдэг гэсэн судлаачдын баталгаа бий. Магадгүй 25 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсний дараа хуримаа хийсэн хосуудын дунд салалт бага байдгийн гол учир нь энэ байх. Энэ насанд сэтгэлээ өгөх залуугийнхаа зүс царайг чухалчилахаас илүү надад хэр сайн хань байж чадах бол ирээдүйн хүүхдийн минь сайн аав мөн үү гэх зэрэг илүү бодитой шүүлтүүрээр шүүдэг. Ийм учраас энэ насанд сонгосон амьдрал илүү урт удаан, аз жаргалтай үргэлжилдэг.
Хүүхэд олох тохиромжтой арван жил руу ойртох тусам амьдрал илүү тогтворжиж эхэлдэг. Сургуулиа төгсчихсөн, үүр цайтал шоудах хүсэл нь багассан, гэр бүлээ тэжээх мөнгөө цааш нь хийх чадвартай болчихсон байдаг. Ажил мэргэжлийн хувьд ч багагүй туршлага хуримтлуулсан байх учир декретээ авсны дараа ажилдаа эргэн ороход асуудал үүсэх нь бага байна. Декрет олгоход нас чинь ч гэсэн нөлөөлнө. Хэдэн жил тогтвортой ажиллачихсан байвал, ажлын газар чинь ч дэмжинэ.
 
Хүлээвэл яагаад эрсдэлтэй гэж?
35 нас хүрч, амьдралаа хүний дайтай босгочихсон байхад үртэй болох боломж багасдаг нь уг нь бол шударга бус л даа. Мэдээж 30, 40 гарсан сая сая эмэгтэйчүүд хүүхэд төрүүлдэг. Анхны үрийн зулайгаа үнэрлэж байгаа эмэгтэйчүүдийн 20 хувь нь энэ насныхан. Гэхдээ тэд тийм амархан хүүхэд олчихдоггүй. Хүүхэд олох хугацаа нь уртасч, илүү хүндрэлтэй цаг хугацааг туулж байж хүслээ гүйцээдэг. Учир нь цөөн тооны өндгөн эс үлдсэн байдаг. Үр хөврөл тогтох шанс багатай гэсэн үг. Бас чанарын асуудал байна. Энэ насны эмэгтэйчүүдийн өндгөн эсүүд овуляци явагдах үед хариу үйлдэл үзүүлэхдээ муу, эрүүл чийрэг үр хөврөл тогтоход саад учруулах олон асуудал үүссэн байх магадлал өндөртэй. Мөн жирэмсний хүндрэл учруулах чихрийн шижин, даралт ихсэх зэрэг эрүүл мэндийн асуудал ч нуугдаж байдаг. Үргүй болгох аюултай фибройд хавдар, бэлгийн замын өвчний нөлөө удаан хугацаанд байсан байх магадлалтай. Жирэмсний үед хүндрэл гараагүй ч хүүхэд нь генетикийн асуудалтай байж болно. Сүүлийн үед дауны синдром элбэг тохиолдох болсон нь ч үүнтэй зарим талаараа холбоотой.
 
Мэдээж энэ насанд хүүхэдтэй болох нь заавал хүндрэлтэй байна гэсэн үг биш. Гэхдээ биологийн цаг чиний эсрэг явдаг. Өөрөөр хэлбэл байгалийн хууль чиний хүслийн эсрэг үйлчилж эхэлнэ. Тийм учраас хүүхэд олох шанс багасч, жирэмсний хүндрэл гарч,  эрүүл чийрэг хүүхэд төрүүлэх магадлал буурдаг нь жам ёсны үзэгдэл гэж ойлгож болно. 35 наснаас өмнө хүүхэд гаргахаар төлөвлөж байгаа бол эрүүл чийрэг хүүхэд өлгийдөж авах шанс ихтэй гэж хэлэх гээд байна л даа.
Хүүхэд төрүүлэхээ хойш нь тавиад л байвал үрийн зулай үнэрлэх боломжоо бүрмөсөн алдах боломжтой.
 
Дараах шалтгаанууд чухал биш гэдгийг сана:
 
Дараах шалтгаануудыг уншаад өөрийгөө бэлэн, эсвэл бэлэн биш гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа бол шийдвэрээ эргэж хараарай.
Шалтгаан: Шинэхэн ээжүүд хүүхдийнхээ талаар зогсоо зайгүй ярих нь ядаргаатай санагддаг.
Бодит байдал:Хүүхдийнхээ талаар чих дүнгэнэтэл ярихыг нь сонсох тамтай санагдаж болно л доо. Гэвч энэ нь хүүхэд төрүүлээд хэр их баярлахад чинь огт нөлөөлөхгүй.
Шалтгаан: Машинд эсвэл онгоцонд хүүхэд уйлахад дотор чинь арзайдаг.
Бодит байдал: Үүнд эгдүүцэх нь муу ээж болно гэсэн үг биш!
Шалтгаан: Юун хүүхэд гаргах, ямар ч завгүй байхад..
Бодит байдал: Эцэг, эх болсон хүмүүс амьдралаа аваад л явдаг. Болоод л байдаг, эргэн тойрноо хар л даа.
Шалтгаан: Нялх хүүхэд ярьж чадах-гүй учраас уйлахаар нь юу хүсээд байгааг нь ойлгохгүй сандрах байх.
Бодит байдал: Бүх эмэгтэйчүүд анхандаа үүнийг мэддэггүй. Өдөр өнгөрөх тусам сурч, ойлгож, мэдэрдэг.
Шалтгаан: Хүүхэдтэй хосууд атаархмаар дотно харагддаг
Бодит байдал: Асуудалтай хос хүүхэдтэй боллоо ч харилцаагаа дотно болгож чадахгүй нь бий. Ихэнх тохиолдолд  салах нь элбэг байдаг.
Шалтгаан: Чи амьтанд маш хайртай.
Бодит байдал: Амьтан арчлах нь хүүхэд халамжлахаас хамаагүй хялбар байдаг. Үүнтэй харьцуулж болно гэж үү.
Шалтгаан: Хүүхэдтэй найзууд чинь хурдан хүүхэдтэй бол гэж чамайг яаруулдаг
Бодит байдал: Чамайг сайн ээж болоход бэлэн гэдгийг тэд мэдэхгүй. Зүгээр л өөрсдөө ээж болсон учраас хань татаж байж  болох юм.
 
Үргүйдлийн эмчилгээ үнэхээр үр дүнтэй юу?
Үр дүнтэй байж болно. Гэхдээ хувийн эмнэлгүүдийн хэлдэг шиг тийм хурдан биш. Энэ талаар тодорхой мэдээлэл авахыг хүсч байвал дараах бодит байдлуудыг мэдэж авахад илүүдэхгүй.
 
Нас ахих тусам үр дүн нь багасна
Хамгийн түгээмэл арга нь үр суулгах. Энэ нь эмэгтэйн биед биш харин хуруу шилэнд эр эсийг өндгөн эстэй учруулахыг хэлж байгаа юм. Тэгээд түүнийгээ эмэгтэйн саванд суулгадаг арга. Нас явах тусам эмчилгээний үр дүн нь багасдаг. 35-аас доош насныхан нэг мөчлөгийн туршид 50 хувийн шанстай байдаг бол 38 нас хүрэхэд тэр нь 35 хувь болж буурдаг. Цаашлаад 40 нас гэхэд 20-25 хувь, 43 насанд 8-хан хувийн боломжтой үлддэг.
 
Гаж нөлөөтэй
Хиймлээр үр суулгахаас өөр олон арга бий. Овуляцийг дэмждэг эм хэрэглэх, саван дотор үр суулгах /эр эсийг өндгөн эстэй шууд нийлүүлдэг/, мөн донорын өндгөн эсийг ашиглах /залуухан эмэгтэйн эрүүл өндгөн эсийг авах/ зэрэг арга бий. Гэхдээ 35-45 насны хооронд дээрх аргуудын үйлчлэл янз бүр байдгийг санах хэрэгтэй. Сав хөөрөх, сэтгэл санааны байнгын өөрчлөлт өгөх, айдас мэдрүүлэх зэрэг сөрөг нөлөө үзүүлэх талтай байдгийг мартаж болохгүй.
 
Өртөг өндөртэй
Үр тогтоох эмчилгээнүүд биенд чинь хүндрэл  учруулааад зогсохгүй, түрийвчийг чинь багагүй нимгэлдэг. Олон улсын даатгалын системд эдгээр эмчилгээний заримыг оруулсан байдаг ч оролдлогын тоог хязгаарлаж тогтоосон байдаг. Нэг удаагийн үр суулгах ажилбар гэхэд л 12,000-16,000 ам.долларын үнэтэй. Анагаах ухаанд хэчнээн их ололт амжилт гарсан ч бүгдэд нь хязгаар бий гэдгийг санаж, амьдралаа өөрийнхөөрөө төлөвлөөрэй. Тэгэхээр үнэ цэнэтэй зүйлээ, амьдралаа тэр чигт нь шинжлэх ухаанд даатгаад хэрэггүй гэдгийг хэлүүлэх юу байхав
www.URLAG.mn
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу