2013-02-08 05:05

"Чиний Валентинаас" хайрын түүх

Жил бүрийн энэ баяраар цэцэг, чихэр болоод онцгой бэлгүүдийг хосууд бие биедээ өгч, ариун хайрын сэтгэлээ илчилдэг. Харин энэ 2-р сарын 14-ний өдрийн Гэгээн Валентины баяр хэмээн нэрийддэг билээ. Тэгвэл Гэгээн Валентин гэж хэн бэ? Түүх сөхөж үзвэл энэ талаар гурван янзын өөр домог, үлгэр байдаг юм байна.

1-р түүх: 3-р зууны үеийн Ром хотноо Валентин хэмээгч нэгэн лам байсан. Гэтэл тэр үеийн захирагч хаан Claudius II ганц бие эрчүүд гэрлэж, эхнэр хүүхэдтэй болсноос цэрэг болсон нь дээр хэмээн тооцжээ. Тиймээс тэрээр энэ талаар хууль гаргаж. Харин сайхан сэтгэлт Валентин лам дурлалт хосуудын нууцаар адисладаг байсан аж. Энэ хэрэг нь илэрч, хаан ч ламыг цаазалсан бөгөөд үүнээс хойш Валентин ламын дурсгалыг хүндэтгэн уг баярыг нас барсан өдрөөр тэмдэглэдэг болжээ. 
 
2-р түүх: Ромын харгис шоронд тамлагдаж, зовсон Христ шашинтнуудад туслаж бай үеэрээ Валентин алагдсан. Иймээс Христ шашинтнууд түүний дурсгалыг хүндэтгэн уг баярыг үндэслэсэн. 
 
3-р түүх: Валентин хамгийн анхны ил захидлыг өөрөө бичсэн гэдэг. Тэрээр шоронд байх үеэрээ өөрийг нь хорисон хүний залуухан охинтой хайр сэтгэлийн холбоотой болсон ажээ. Охин Валентиныг цаазлуулхаас өмнө ирж уулзсан агаад Валентин үхэхээсээ өмнө охинд нэгэн захиа илгээжээ. Захиандаа "Чиний Валентинаас" хэмээн гарын үсгээ зурсан байсан. Энэ үгийг одоо хүртэл ил захидал дээр хэрэглэдэг гэнэ. 
 
Уг гурван түүхээс эхний түүхийг хамгийн бодитой хэмээн хүмүүс итгэдэг юм. Гэгээн Валентины баяр дэлхийн олон оронд өргөн дэлгэр тэмдэглэгддэг бөгөөд 17-р зууны үеэс Америк, Англи улсууд энэ баярыг тэмдэглэж эхэлжээ. Одоогоор Америк, Англи, Франц, Австрали, Канад, Мексик зэрэг улсад маш өргөн тэмдэглэгддэг. Ил захидлын холбооны судлагаагаар жил бүр энэ баяраар нэг тэр бум ил захидал илгээгддэг ажээ.
 
Хайрын түүх зургаар

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

Зүрхэн шоколад хийх арга

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу