2013-02-08 07:47

Залуу бүсгүйчүүдэд өгөх дурлалын 18 зөвлөгөө

Цаг нь болохоор амьдрал бидэнд бүхнийг заагаад өгчихдөг. Гэвч цаг хугацааны эрхээр сурсныхаа дараа, “Үүний талаар арай эрт мэддэг байсансан бол?” хэмээн санаа алдах үе байдаг.Амьдралын их далайн гол дунд нь яваа хүүхнүүдийн зүгээс, дөнгөж л завиа бэлдээд, усанд орохоор зэхэж буй залуу бүсгүйчүүдэд өгч байгаа дурлалын талаар 18 зөвлөгөөг хүлээн авна уу.

1. Ямарвааг өөртөө хэтэрхий хүндээр тусгаж авч хэрэггүй. Тэр чам луу нэг хоног утсаар ярьсангүй гээд өөр бүсгүйтэй уулзаад яваад байна гэсэн үг биш. Эсвэл нэг удаа хүргэж өгөх боломжгүй гэж хэллээ гээд тэр чамд хайргүй болчихсон гэсэн үг биш юм. Тэр ч бас тусдаа хувь хүн. Бид заримдаа хий дэмий зүйлийн учрыг олох гэж толгойгоо гашилган, түүндээ янз бүрийн хувилбар бодож суусаар цагийг бардаг. Яг үнэндээ бүх юм маш энгийн.
 
2. Чамайг орхисон эрийн хойноос бүү хөөцөлд. Найз хэвээрээ үлдэх гэж ч хичээх хэрэггүй. Урагшил.
 
3. Өөрийгөө, бас зүрх сэтгэлээ хамгаал. Чамаас өөр хэн ч чамайг хамгаалахгүй.
 
4. Эрчүүдэд чиний хойноос гүйх боломж, завсар жаахан ч гэсэн гаргаж бай. Тэдэнд ингэх нь таалагддаг. Хүслийг нь битгий баллаж орхи.
 
5. Хэрэв чи дэндүү мөрөөдөмтгий бол бодит байдал урмыг чинь хугалж магадгүй. Төгс эр, эсвэл цагаан морьтой ханхүү зэрэг жинхэнэ амьдралд байдаггүй. Эрчүүд төгс биш. Эмэгтэйчүүд ч бас. Түүнийг өөрийнхөө төсөөлөлтэй тааруулах гэж хичээлгүй, байгаагаар нь хараад үзээрэй.
 
6. Сонирхол өөрчлөгдөж болдог. Чи өөрөө ч заримдаа яагаад ийм хүнд татагдаад байгаагаа гайхах болно. Нэг хүн өөр нэгэнд чин сэтгэлээсээ хайртай болоход ямар нэг давах ёстой шалгуур, хангах ёстой нөхцөл гэж байдаггүй. Тиймээс “Миний гэрлэх хүн ... байх ёстой” гэсэн бодолдоо хүлэгдэхээ больж зүрх сэтгэлээ хүмүүст нээлттэй болгоорой.
 
7. Ер нь онцгой нэгнийг олохын тулд олон залуустай болзож үзэхэд буруудах юм байхгүй.
 
8. Уулзаад удаагүй мөртлөө секс хийх нь ихэнх тохиолдолд бат бөх харилцаанд хүрэх боломжийг сааруулж орхидог.
 
9. Та хоёрын хооронд бүх зүйл нэг л болж өгөхгүй байвал өөр эр хүн хэзээд байгаа гэдгийг сана. Бүр нэг ч биш, нилээн хэдэн өөр эрчүүд бий. Лав л хангалттай олон.
 
10. Ямар ч хүн байж чадах хамгийн сайнаараа л байдаг. Тэр чиний хувьд жинхэнэ хөгийн амьтан мэт санагдаж болох юм. Гэвч энэ бол ердөө түүний хамгийн сайнаараа байгаа нь чиний үнэлэмжинд л хүрээгүй хэрэг юм.
 
11. Шударга байх нь хамгийн амар сонголт. Эхэндээ эвгүй байж магад ч, үнэнээ хэлчих юм бол шөнө нь тайван унтаөж чадна. Тиймээс үзэл санаагаа илэрхийлж бай.
 
12. Юунд ч яарах шалтгаан байдаггүй. Яараад яах юм? Чамд жинхэнээсээ сэтгэлтэй эр маргааш ч гэсэн сэтгэлтэй хэвээрээ л байна.
 
13. Хэнийг хайрлах талаараа бодохоосоо өмнө өөрийгөө хэн бэ гэдгийг эргэцүүлж тунгаа. Заавал. Дотоод хүнтэйгээ харилцах харилцаандаа сэтгэл хангалуун байдаг хүн бусад гадаад харилцаандаа ч сэтгэл хангалуун байдаг.
 
14. Амьдралдаа эр хүнийг оруулж ирэх нь одоо тулгараад байгаа асуудлуудаас чинь нэгийг нь ч шийдэж чадахгүй. Ямар нэг юманд найдан, эрэгтэй хүнтэй “учир ургуулах” хэрэггүй.
 
15. Согтууруулах ундаа+болзоо. Энэ хэзээд тийм ч сайхан санаа биш байдаг. Ихэвчлэн ичмээр үйл явдлаар л дуусдаг нь үнэн.
 
16. Ямар ч сайхан залуу чиний найзууд, гэр бүлтэй дүйцэхгүй нь ойлгомжтой. Хэрэв чиний ойр дотныхон бүгд түүнд дургүй байвал, ямар нэг учир шалтгаантай болоод л тэгсэн байж таарна. Анхааралтай бай.
 
17. Түүнд анх удаа бэлэг өгөх гэж байгаа бол жижиг юмнаас эхэлсэн нь дээр.
 
18. Эрчүүд өөрийнхөө мэдрэмжийн талаар ихэвчлэн үнэн ярьдаг. Хэрэв тэр “Би одоохондоо хэн нэгэнтэй харилцаатай баймааргүй байна” гэж хэлсэн бол, үнэхээр л хүсэхгүй байгаа хэрэг.
www.URLAG.mn
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу