2013-02-25 04:58

Т.Бум-Эрдэнэ : "Үр харам" - 5 (тууж)

- За яахав ээ, Хүүхдүүд ажилтай байгаа биз. Ингэсгээд ирцгээнэ. Хөгшин минь, нэг хоол хошны юм хийхийг бод гэж байна. Үд дунд гараад явсан хүн чинь бага охиныд очоод гурван хүүхдийг нь аваад ирсэн юм байж. Би нөгөө цаас руугаа ухаан алдаад өвгөнийг хэр удсаныг анзаарсангүй. Гэнэтхэн өөрийгөө бодохоор инээд ч хүрэх шиг. Ёстой нөгөө хөгшин азарга жороо сурна гэгчээр цаг нараа ч мэдэхээ байх даа яах вэ дээ? Гээд яахав дээ, үнэн л тэр хойно. Мах гаргаж битүү хоол бэлдлээ. Бууз чимхэж байх зуураа өвгөн
- Эртээр муу охин маань гомдчих шиг болсон юм. Өнөөдөр маажигнаад яваад очсон чинь харин бүр гайгүй шүү гэж охиндоо санаа зовсон гэхээсээ илүү эмээсэн янзтай хэлж байна.
- Ишш! Тэрний төлөө тийшээ харайлгаж явдаг чи мөн залуу хүнээ. Одоо энэ хүүхдүүд бидэнтэй бидэнгүй учраа олох цаг болсон доо гэж намайг үглэхэд
- Байгаа дээрээ ингэж л байя. Байхгүй хойгуур яах санж дураараа болог. Би ямар ажилтай биш. Гэрт байхаар чамайг ээрээд юмыг чинь хийлгэхгүй юм гэж охиноо өмөөрч намайг аргалж байна. “Эвий дээ гэж. Ийм хүнтэй би ер нь ямар тавилангаар учрав даа” гэж дотроо шүүрс алдан хайр хүрэхдээ хэдэн сөөвгөр цагаан хялгасыг арагш нь илэн гүн үрчлээтсэн ягаан духан дээр нь гурилдаж орхилоо. Арилгах санаатай дахиад илээдэхсэн чинь бүр нэмээд цагааруулчих нь тэр. 
“За, за яршиг цаашаа. Зурвас халзан өвгөн сууж л байг” гэж бодов. Удалгүй Сувдаа маань нөхрөө дагуулчихсан амьсгаадсаар орж ирлээ. 
- Ёох! Ядарч үхэх нь. Өнөөдрийн ажил гэж жигтэйхэн гээд л бөөн сүр. 
“Ажилдаа ядарсандаа биш л дээ. Бид хоёрт л эрхэлж байгаа ёоз нь тэр. Хичнээн том болж, хичнээн хүүхдийн эх болсон ч өнөөх л багын зангаараа шүү. Хэзээ хүн болох юм бүү мэд. За одоо яая гэхэв. Өвгөний хэлдгээр биднийг амьд дээр ингэцгээж л байг дээ зайлуул”. 
Бага охины гурван банди манайд дэжигнээд би бараг долоо хоног үзэг цаас нийлүүлж чадсангүй. Өчигдөр орой нэг юм бөөнөөрөө явцгаалаа. “За даа тусдаа амьдарч байгаа нь их юм даа” гэж бодогдов. За тэгээд тэмдэглэлээ юун дээр орхилоо доо. Аа тийм . . .

                                                                     *   *   *

Тэр нэг орой бид кафедаа ирдгээрээ ирцгээлээ. Анхмаа бид хоёр суудалдаа сууж ойр зуурын юм ярьж суутал Сувдаа удаж, удаж ардаа нэг цаас барьсаар гарч ирээд гэнэтхэн 
- Ци-ри-рин! Сурприз!! Энийг хардаа охидуудаа, Найз нь өнөөдөр энэ кафеныхаа жинхэнэ эзэн нь боллоо гээд кафеныхаа байрны гэрчилгээг гаргаж ирэв. Бид гурвын баярласан гэдэг учиргүй. Бүр үнэн сэтгэлээсээ баярласан юм шүү. Тэр үнэхээр чадсан байв. Сувдаа өнөөх дуу хураагчаа гарган бичнэ. Тэр гүрийсээр байж, ажилласаар байж зээлээ төлж, үл хөдлөхөөс гэрчилгээгээ авсан байлаа. 
- Ийм сайхан өдрийг гарч тэмдэглэе гэж намайг хэлэхэд Сувдаа
- Найз нь нэг вино, нэг бялуу захисан. Ийш тийш гараад яах юм. Эндээ л сууцгаая гэлээ. Хоолоо ч идлээ, виногоо ч уулаа. Дахиад нэгийг задлав. 
- Болох ёстой юм болдгоороо болж. Энэ чинь танай гэр шүү дээ гэхэд Сувдаагийн нүдэнд нулимс цийлэгнээд 
- Аав ээж хоёр маань байсан бол баярлах л байсан даа. Тэгтэл Анхмаа 
- Манай Сувдаа нээрээ мундаг юмаа. Би бол чадахгүй ээ. Нэг л өдөр за болъё, болъё гээд л буугаад өгчихсөн байгаа гэхэд Сувдаа
- Хүн ер нь амьдралдаа их ч юм үзэх юм даа. Аав ээж хоёр маань ослоор өнгөрөөд би орь ганцаараа үлдэв. Одоо яг энэ хэсэг чинь манай том өрөө байсан юм. Би гэж амьтан уйлахаас өөрийг мэдэхгүй. Анхмаа
- Тэгэхэд хэдтэй байсан юм бэ?
- Арван гуравтай
- Овоо л ухаан орчихсон байж дээ. 
- Ухаан орлоо гээд яахав дээ. Өөр хамаатан садан байгаагүй юү эсвэл гарч ирээгүй юү. Тэгээд нэг л өдөр намайг асрах газар аваачдаг юм байна. Асрах газар тэгж байгаад нэг л зэвүүн ш дээ. Гаднаас нь харахад л нэг их буянтай байгууллага юм шиг атлаа дотроо шал амьдралын өөр эрэмбэтэй. Би тэрэнд нь дасаж өгөхгүй. За тэр шинэ хуучны ялгаа бол байна шүү дээ. Дээр үеийн цэргүүд шиг л гэсэн үг. 
Нэг удаа би хичээл дундуур гараад гүйчихвээ. Өөр үед бол гадуур гаргахгүй юм чинь. Тэгээд байрандаа ирсэн чинь ямар муухай байсан гээч. Гадаа нэг ч хүүхэд байхгүй. Ганц нэг хөгшин сууж байхаар би жигтэйхэн их баярлаад мэндэлсэн чинь нэг л хөдний дуугараад л, энэ хүүхэд энд юу хийж яваа юм гэсэн янзтай хараад л . . . Гэрийнхээ хаалгыг ирээд харсан чинь сэтгэлд нэг л дулаахан. Өөрийн эрхгүй хаалгаа тогшсон гэж байгаа. Хаалганы цаана ирж байгаа хөлийн чимээ яг ээж минь ирж байгаа юм шиг. Гэтэл шал өөр авгай гарч ирснээ хулгайч харж байгаа юм шиг ширтэж, ширтэж
- Юун хүүхэд хонхоор тоглоод байгаа юм? Хэнтэй уулзах гээв? гээд л нэг их муухай зандарч билээ. Би юм ч хэлж чадсангүй, нүдэнд нулимс цийлэгнээд нүүрээ дараад доошоо суучихсан. Нөгөө авгай чинь
- Өвчтэй юм уу хаашаа юм гээд хаалгаа нэг их чимээтэй хаачихсан. Тэр үед амьдралын хаалга миний өмнө тасхийтэл хаагдчихаж байгаа юм шиг санагдаж билээ. Хуучин үүдэндээ, одоо тэр хаалганы цаана гэсэн үг шүү дээ гээд Сувдаа хаалга руу харцаа шидээд
- Уйлж, уйлж аваад байр луугаа буцаж билээ. Тэгэхэд л энэ хорвоо дээр орь ганцаараа болж гэдгээ жинхэнээсээ мэдэрч хувь заяандаа итгэсэн шүү. Нэг бодлын шуударсан гэсэн үг юмуу даа. 
- Намайг дараа нь нэг очиход чи нэг л өөр ч юм шиг болчихсон байсан
- Магадгүй ээ Болороо минь. Тэгэхэд хүүхэд ч байж. Тэгээд ч тэр асрамжийн газар чинь нэг үл үзэгдэх, үл ойлгогдох ухагдхуун яваад байдаг юм гэхэд Анхмаа
- Яг ямар ухагдхуун?
- Юу ч гэмээр юм дээ. Эцэг эхтэй хүүхдүүдэд өширхдөг.
- Өширхдөгөө? Ээж аавтай хүүхдүүдэд атаархдаг хэрэг үү?
- Хүүхдийн л ухаан шүү дээ. Бас тэр багш нарт их учир бий. Хүүхдийн, тийм балчир ухаанд өдөр бүр та нар бол өнчин, та нарт хэн ч байхгүй, та нар өөрөө өөрсдийгөө л авч явах ёстой гэх мэтээр яриад байхаар бас нөлөөлдөг ч байж болох юм гэхэд нь би их гайхлаа. Тэгээд
- Үгүй ээ, уг нь тэр чинь хүүхдүүдэд хайр энэрлийг үзүүлж, итгүүлж нийгэмшүүлэх ёстой биз дээ?
- Тэр чинь ном шүү дээ Болороо минь. Ном амьдрал хоёр алд дэлэм зөрөөтэйг мэднэ биз дээ?
- За тийм ч юм байхаа даа. 
- Асрахаас буруу зам руу явсан хүүхдүүдийг алийг тэр гэхэв гэхэд Анхмаа
- Хөөрхий хүүхдүүд, ямар хэцүү юм бэ? Гэхдээ зөв сайхан амьдарч байгаа нь зөндөө биз дээ? Миний найзаас авхуулаад . . .
- Зөв буруугаа мэдэхгүй ч энэ байраа л авах юмсан гэдэг бодол байсан. Зорьсондоо хүрэх сайхан л юм. Үүнд чиний ч тус явж байгаа. Найз нь тэгж байгаад болгоноо гэнэ. Тэдэнд миний мэдэхгүй юм бас байгаа бололтой. Гэтэл Сувдаа
- За би яахав. Болороо минь чи нэг нөхөр сүүдэртэй болооч ээ. Үгүй ядаж нэг хүүхэдтэй болохгүй бол оройтлоо шүү гэтэл Анхмаа
- Нээрээ одоо хэд хүрчихэж байгаа билээ? гэхэд нь миний санаа зовсон хэдий ч бас ч гэж үнэний ортой үг тул 
- Нас мас битгий яриа. Бас ч гэж болоогүй байна. Муу найзад нь юу л байна, муусайн эрчүүд л байна гэж амьхандаа хөгжилтэй царайлсан боловч нэг л итгэмж муутай болж байлаа. Амнаас гарч байгаа үгс бодлоос хамаарч гадагшилж байдаг юм билээ. Зарим хүн бодлоо зөрүүлж ярьж чаддаг л байх. Гэхдээ бодлынх нь нэг цучил хэл ярианд нь заавал явж л байгаа. Би тэдэнд олон л залуу байна гэж хэлж байхдаа нэг л хүчгүй байсан юм. Тэгээд булзааруулах санаатай Сувдаа руу
- За, чи ч гэсэн нөхөргүй байж гэтэл 
- Найз нь ч яахав гараасаа хөтлөх ганц охинтой. Тэгээд ч одоо эр хүнтэй нэг гэрт орно гэхээр сэтгэл хүрэхгүй юм. Муусайн эрчүүлийг бодохоор үнэхээр . . . гэж үгээ зуунги хэлснээ сэхээ авах мэт
- Уучлаарай Анхмаа энэ танай нөхөрт хамаарахгүй шүү. Зөвхөн надтай таарсан нь шаар байсан юм гээд эртээр надад ярьсныгаа товчхон ярьлаа. Энэ зуур Анхмаагийн нүдний ухархай улайчихсан байлаа. Сувдаагийн охины эцгийг үзэн ядаж байгаа нь илт. Яриа нэг л гунигтай тийшээ хандаад байгааг анзаарч
- Би нээрээ, ядаж нэг хүүхэдтэй л болмоор байна гэж чин хүслээ хэллээ. Гэтэл Анхмаа 
- Хүнтэй суу. Бүр болохгүй бол хэний ч хамаагүй хүүхэд гаргачихгүй юү гэхэд нь би эгээтэй л “Харин тэгээд, би өчнөөн л оролдоод байхад болохгүй байна. Хүнд, хувь заяа дутна гэж юу байдгийг та нар мэдэх үү? Мэдэхгүй байж яах гэж ингэж байдаг юм” гэж хашгирсангүй. Биеэ барьж байлаа. Хэрвээ гэртээ ганцаараа байсан бол муу “Бүжин”-гээ хоёр чихнээс зулгааж байгаад хашгирахсанж. Даанч гэрт биш юм даа. Гэтэл Сувдаа . . . 

                                                           *   *   *

Дахиад л хаалга тогшив. Ерөөсөө миний бичиж буй ажлыг хаалга тогших чимээ л таслах ажээ. Аргагүй дээ өвгөн бид хоёрт өөр ажил байх биш. Нүднийхээ шилийг авч тавиад хаалга онгойлгох хооронд хурдан, хурдан тогшиж, сүүлдээ балбах маягтай болов. “Хүүхдүүд л яарч сандраад ингэж эзэрхэг тогшоо юм болов уу даа” гэж бодоод онгойлготол огт танихгүй залуу байв.
- Сайн уу? Хүүхээ. Чи чинь айлын хаалга тогшиж байж жаахан аятайхан тогшиж болохгүй нь үү?
- Би ажлаа хийж байна, эгчээ гэнэ. “Тэр нь тэгээд ямар хамаатай юм бол доо” гэж бодон зогстол
- Энэ танайд өгч байгаа санамж. Та энд гарын үсэг зурчих
- Юун санамж вэ? Манайх чинь яасан болоод сануулахдаа тулчихав, хүүхээ?
- Танай байрыг мөдхөн нураана. 
- Юу гэнээ?
- За, за би яараад байна. Наад санамжин дээр чинь бүх зүйлс тодорхой байгаа. Та зүгээр энийг авсан гээд гарын үсгээ зур гэлээ. Үгийн солиогүй шахам загнуулан байж гарын үсгээ зурах гэтэл үзэг цаас нийлэв үү, үгүй юү цаасаа шувт татаад яваад өгөх нь тэр. 
- Үгүй чи . . . үзгээ . . . гэтэл эргэж ирээд сарвагас гээд авлаа. 
Тэр залуу ажлаа хийж байсан байж болно. Яарч байсан ч байж болно. Гэхдээ шинэ зууны залуу хүн гэхэд арай бишээ. Санамжийг хартал хотын захиргаанаас гарсан шийдвэрээр манай байрыг нурааж оронд нь шинэ байр барих тухай, үүнтэй холбогдосон хорооны хуралд ирэхийг урьсан байлаа. Яг л манай хажуугийн байрныханд ирсэн шиг. Өвгөн бид хоёр иймэрхүү юм болно гэдгийг мэдэж байсан боловч яг ингээд нүүрлээд ирнэ чинээ санаагүй хэрэг л дээ. Монгол хүний л зан юм байхаа даа. Тэр бичгийг авах мөртөө одоо ингээд л нураачих гэж байгаа юм шиг санагдаад сэтгэл нэг л хэг хийгээд явчихлаа. Хүний сэтгэл гэдэг мөн ч амархан нугарч байгаа юм шүү. Өвгөнийгөө ирэхээр их л сонин айдаст автсан мэт ярьмаар . . . Гэвч тэр алга л байлаа. Би аяга цай залгилчихаад ширээндээ суулаа.

                                                              *   *   *

- Тэрэндээ тулах юм бол ч харин ч нэг сонголт хийх хэрэгтэй шүү. Цаагуур чинь сайн, сайхан генитэй залуучууд зөндөө л байна даг.

Үргэлжлэл бий . . .

 
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу