2013-02-25 08:14

.Бум-Эрдэнэ : "Үр харам" - 7 (тууж)

 Бөх гэснээс манай эмнэлэгийн нэг эмч байдаг байхгүй юү. Бөхөд их сонирхолтой. Ер нь бөхөөр амьсгалдаг гэхэд болно. Би заавал бөхтэй сууна гэж ярина. Түрүү жил нэг хүнтэй сууваа. Тэгсэн чинь цагдаатай суучихаж. Манай нэг галзуу эмч, чи нөгөө бөх мөх гээд байсан яасан бэ? гэж авдгийн. Тэгсэн чинь өнөө хүүхэн “Яадгийн, бөхийн өргөөний цагдаа юм чинь” гэдэг байгаа. Бид гурав нулимсаа гартал инээлдэв. Сувдаа
- Яанаа, хөөрхий бөх, бөх гээд бөхийн өргөө рүү гүйж яваад наана нь бүдрээд уначихсан байна ш дээ гээд л гэдэн годон гээд инээд алдлаа. Тэгээд л яриад л байлаа, яриад л байлаа. Нэг мэдсэн чинь вино маань ч дуусаж
- Дахиад нэмэх үү? халуурая л даа гэж намайг хэлэхэд Анхмаа
- Одоо оройтлоо. Болноо гэнэ. Гэтэл гаднаас бидний үеийн болов уу гэмээр залуу орж ирснээ Сувдаа руу дохиж байна. Таньдаг л бололтой. Сувдаа
- Сайн уу? Ямар орой явж байх юм?
- Харин тийм ээ. Жаахан юм хийгээд суугаад байсан чинь орой болчихож. Нэг мөсөн хоолоо энд идчихдэг юм бил үү? харин чи их жаргалтай харагдаж байх чинь?
- Өнөөдөр тусгай өдрөө. Танд үнэгүй үйлчлэнэ гээд Сувдаа үйлчлэгч рүүгээ
- Миний дүү хэн ахдаа үйлчлээд тооцоог нь над дээр биччих гэж байна. Анхмаа бид хоёр Сувдаагаас хэн болохыг асуусан янзтай харахад
- Манай хөрш. Нотариатч. Яахав нэг дорын улс миний баярыг хуваалцаг гэхээр нь бид хоёр жоготой нүдээр хартал
- Үгүй ээ, үгүй. Ёстой тийм юм байхгүй. Зүгээр л манай байнгын үйлчлүүлэгч байхгүй юү. Хэрвээ өөр харилцаатай хүн байсан бол шууд л манай ширээнд сууна биз дээ? Тэгээд ч ийм баярт өдөр болж байхад хуваалцаж л таарна. Надад та хоёроос өөр дотно хүн одоохондоо алга гэлээ. “Нээрээ ч тийм юм даа” гэж бодож суутал цонхны цаана Анхмаагийн нөхрийн машин ирж зогсов. Сувдаа угаасаа цонх руу харж таардаг тул түүнийг түрүүлж хараад ороод ир гэж даллав. Хариуд нь тэр бугуйн цаг руугаа зааж байна. Бодвол завгүй л гэж байгаа бололтой. Анхмаа
- За найз нь явъя даа гээд гарлаа. 
- Тийм гэсээн. Лав л арав гаран ах байх. Надмид гэдэг юм билээ. Архи тамхи хэргэлдэггүй, авгай хүүхэн гэхгүй, ажил ажил, алт алт гэсэн хүн байдаг гэсэн гэхэд энэ үг надад нэг л худлаа мэт санагдав. Яагаад тэгснээ би ойлгоогүй л дээ. Гэхдээ л тэгж бодогдсон юм. 
- Худлаа, худлаа. Энэ бид хоёр авгай хүүхэн гэхгүй байхдаа яадаг юм. Манай Анхмаа гэж итгэмтгий амьтан энийг юу л гэж хэлнэв, тийм үү л гэж суудаг биз гэхэд
- Анхмаагийн л үг шүү дээ. Гэр орондоо халуун дулаан, эрх дураараа сайхан л байдаг юм гэсэн. Бүсгүй хүн тэгж л амьдарч байвал болоо ш дээ. Найз нь Анхмаагаас арван сая төгрөг зээлчихсэн. Тэгээд өнөөдөр гэрчилгээгээ авчихсан байхгүй юү. Замаараа бас шинжилгээ өгөөд амжчихаж байгаа юмаа гэж байна. Түрүүн чиний тус энэ тэр гээд байсны учир энэ байж. Үүнээс цааш би тэр Надмидынх нь тухай муу хэлж чадахаа болив. Чадахгүй юү байхав дээ болохгүй болов. Харин
- Юун шинжилгээ вэ? гэж асуулаа. Бодвол миний мэргэжлийн өвчин биз.
- Аан, сүртэй юм биш. Сүүлийн үед ар нуруугаар жаахан хөшөөд байгаа юм. Бодвол бөөр мөөрхөн л байлгүй. Гал тогооны цементэн шалан дээр өчнөөн жил зогслоо доо
- Үзүүлж харуулж бай. Нэгэнт зорилгодоо хүрчихсэн юм чинь одоо нэг эзэн хүн шиг бай гэж үнэн голоосоо хэллээ
- Харин тиймээ. Манай энэ хэд ч гэсэн тэгээд л байгаа юм гэж өөрийн ажилчдаа хэлж байхыг бодоход тэд хоорондоо их дотно байдаг бололтой. 
Тэр орой яагаад ч юм сэтгэл нэг л хөнгөн. Магадгүй, сексийг хүсэж байсан ч байж болох юм. Хүсэл дагасан юм шиг утас дуугарлаа. Авсан чинь Хөөрхөн хүү маань байх юм. Гайхсан гэж яааваа . . . 
Түр завсарлаад оройн хоол бэлддэг юм билүү гэж санан өндийлөө. Хөргөгчнөөс мах гаргасан боловч яг ямар хоол хийхээ мэддэггүй. Заримдаа ингэдэг ш дээ. Нэг их олон хоол солиод хийгээд байдаг юм шиг яг юу хийхээ мэдэхээ байчихдаг. Тийм өдөр бололтой. Эсвэл хоол хийхэд бас онгод хэрэгтэй юм болов уу. Ямартаа ч гэсэн миний өнөөдөр хоол хийнэ гэдэг лөөлөө юм шиг ээ. За за өвгөн нэг юм хутгачихна биз. Би ийн бодоод эргэж суулаа. 
“Унтлагын том орон дээр эр эм хоёр бэлгийн ажил хийж, хүүхний тачаадан гинших дуу хадна
Ооё! нэг их сүрхий зохиолч шиг маш эвгүй мөртлөө сонин эхэлж байна уу? 
Урд шөнө нь Хөөрхөн хүү манайд ирсэн юм. Тэгээд л . . .
Орны дэргэдэх шүүгээн дээр нүдийг хөхний даруулгаар халхалсан Бүжин бидний хэмнэлээр хөдлөнө. Би Хөөрхөн хүүгийнхээ дээр суучихсан сексийг өөрийнхөө таалалд нийцүүлнэ. Тэгтэл Хөөрхөн хүү
- Би дээр нь гаръя л даа . . .
- Би ингэж л хиймээр байна
- Үгүй ээ, би . . .<
гэхээр нь би түүний уруул дээр долоовор хуруугаа тавиад сексээ эзэрхэгээр үргэлжлүүлсэн. Тэгээд л мэдэхгүй, тэнгэр газар нийлчих шиг л болж байдгаараа орь дуу тавилаа. Бүх дууссаны дараа залуугийн дээрээс бууж хойшоо орны толгой налан суувал Хөөрхөн хүү маань учиргүй гомдсон аятай харснаа, санаа алдан босоход нь түүгээр жаахан тогломоор санагдаад шүүгээний булан дээр байгаа мөнгө рүү харцаараа дохисон чинь тэр 
- Та яагаад энэ асуудлаа (сексийн) ингэж шийддэг юм бэ? гэж байна. 

- Хэмнэх гэж . . Хөөрхөн хүү минь. Арай хийж олсон мөнгөө хэмнэх гэж тэр . . .

- Юу? Харин ч үрж байгаа юм биш үү? Ингэхийн оронд нөхөртэй болчихвол . . . үнэгүй ш дээ . . .
- Харин ч үнэтэй болно гээч. Нэг нөхөр шиг юм авчирна, хооллоно, ундална, хувцаслана. Тэгээд бас хүслийг нь хангана. Болъё оо чи минь. Тэгснээс хааяа хааяахан &ldquo;Хөөрхөн хүү&rdquo;-тэйгээ уулзчихад л хангалттай. Тэгээд ч чамд сайхан л байгаа биз дээ? Жаргана, дээр нь 7 хоногийнхоо хэрэгцээний мөнгийг олчихно. Айн?
- Жаргах гэж дээ, би ерөөсөө хүссэнээрээ байж чаддаггүй дэг. Уг нь би дээрээс нь, араас нь . . . гээд хошуу нь цорвойж байна. Хөөрхөн гэж. Гэхдээ л би түүнд нүүр өгмөөргүй санагдаад явчихлаа. Миний ааш гэж угаасаа жаахан тиймхэн юм чинь одоо яахав. Тэгээд
- Юу гээч? Үнэндээ бол би таашаал авах гэж л чамайг дууддаг. Түүнээс чамайг жаргаах гэж биш. Хүн талх худалдаж авчихаад худалдагчтайгаа хувааж идээд байвал онцгүй биз дээ? 
- Өө, за за, би тэгээд талх юм биз дээ?
- Худалдагч 
- Хэн ч байлаа гэсэн дахиж дуудахгүй байж болно ш дээ гээд ихэд уурлаж байгаа бололтой мөнгөө шүүгээн дээрээс аваад гарах гэнэ. Тэгэхээр нь 
- Хөөрхөн хүү минь, наадуулаа аваарай гээд орны урд руу дохиж, хэрэглэсэн бэлгэвчний уут зэрэгхэн рүү харцаараа заагаад 
- Хөдөлмөр хийж хөлсөө авсан хүн чинь хэрэглэсэн багажаа авчихаж дөнгөнө биз дээ? гэвэл тэр хэсэг харж зогссоноо гартаа байгаа мөнгөнөөс нэг дэвсгэрт сугалж ор луу минь шидээд
- Цэвэрлэгээний хөлс . . .
гэж хэлчихээд гараад явчихав. Түүний энэ хариулт өөрт нь бараг зохиогүй юм шиг боловч өдий болтол Хөөрхөн хүүгээс гарч байгаагүй ухаалаг үйлдэл байлаа. &ldquo;Бас овоо ш дээ&rdquo; гэж бодсон хэдий өөрийн эрхгүй миний ихэмсэг царайд гуниг тодрохыг би өөдөөс тусах толинд олж харлаа. Өвдгөө тэврэн суугаад, орны дэргэдэх шүүгээн дээрээс Бүжинг авч 
- За Бүжин минь чи бид хоёр ингээд цалинтай болдог юм байжээ. Чи юу гэж бодож байна? Чи сая шарвалзаад гарч яваа Хөөрхөн хүүг харав уу? Энэ залуу дахиж манайд ирэхээсээ өнгөрөв бололтой. Тийм үү? гэлээ. 
- . . .
- Тиймээ, тийм. Чи хариулахгүй. Ер нь чамд ч тэр, саяын залууд ч тэр сэтгэл гэж байх биш. Ямар ч сэтгэлгүй юм байж бас тэр муу таашаал авах гэнэ, гайгүй байлгүй. Мөнгөө л авбал барав. Надад юу дутаж, юу үгүйлэгдэж байгааг чи ямар мэдэх биш дээ. За, за. Хурдхан шиг усанд ороод явах минь. Ингээд ертөнцийн дахиад нэг долоо хоног эхлэх нь энэ дээ, Бүжин минь гээд босож угаалгын өрөө рүү орлоо. Гэхдээ энэ надаас гарч байгаа авир боловч миний өмнөөс өөр хэн нэгэн гаргаад байгаа юм шиг санагдаад байлаа. Би Хөөрхөн хүүгээс залхаж байсан юм болов уу . . .
Өвгөнийг ирэнгүүт л өнөө бичгээ үзүүллээ.
- Тэгнээ тэр нэг л өдөр ирэх гээд байсан юм гэж байна. Бас л дотроо хүлээж байсан бололтой. Ийш тийш утас цохиж хүүхдүүддээ хэллээ. Ойрд ирээгүй байсан хүүхдүүд бөөн далим болгон орой бөөн бөөнөөрөө ирцгээлээ. Бид хоёрт ч гэсэн сайхан байв. Сувдаа
- Харин ч зүгээр юм биш үү? Энэ байр чинь их хуучирчихлаа. Энэ байрлалдаа шинэ байранд давхар ахиулаад орчихно. Сувдаагийн энэ үг мэдээж хүн болгонд таалагдаж байгаа тул эсрэг бодол бидний дундаас гарсангүй. Гэхдээ юу ч юм нэг хар юм ялангуяа өвгөн бид хоёрыг дараад болдоггүй. Хий дэмий л том охин руугаа сэм сэм харна. Манай 
Үргэлжлэл бий . . .

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу