2012-04-06 11:46

Хөх хүлэг

Эрт урьд цагт эрийн сайн Хөх Хүлэг гэдэг баатар байжээ. Хөх хүлэг баатар дайн тулаан болоход түмэн цэргийн тэргүүнд орж дайсныг дардаг, тайван цагт үргэлж ан гөрөө хийж алс хол явж нар салхиар хань нөхөр хийж дөрвөн улиралаар зугаа цэнгэлээ болгодож байжээ. Нэг удаа Хөх хүлэг алс хол ан гөрөө хийхээр явж байсан чинь зам дээр нэг хүн уул нүхэлж зогсчээ. Тэр хүний чи юу хийж байгаа юм бэ? гэсэнд тэр хүн би уул хэдий том ч гэсэн өдөрт хэд хэдэн уулыг нүхэлж чаддаг гэж хэлж гэнэ. Хөх хүлэг тэр хүнийг их таашааж за тэгвэл чи ч бас сайн эр юм байна. Хоёулаа хамтарч амьдрах уу? гэсэнд нүхлээч зөвшөөрч хамт цааш явжээ.

Гэтэл замд нь нэг хүн мөр мөшгиж яваа тааралджээ. Хөх хүлэг чи юу хийж яваа юм бэ? гэсэнд Би мөр мөшгөгч хүн. Арван жил болсон аалзны мөр, хорин жил болсон хорхойн мөрийг мөшгөж чадна гэжээ. Тэгэхээр нь Хөх хүлэг за чи бас бас л сайн эр юм. Би энэ эрчүүлтэй нийлж амь зууж явна. Чи бас бидэнтэй нийлэхгүй юу? гэсэнд мөшгөгч бас зөвшөөрчээ. Бас замд нь нэг хүн юм харваж байжээ. Чи юу хийж чаддаг хүн бэ? гэхэд: Би долоон уулын заана байсан гөрөөсний нүдийг ч алдалхгүй харваж чадна. За чи бас сайн эр юм байна. Бид нартай хамт амьдрах уу? гэхэд харваач зөвшөөрч хамт явжээ. Тэгж явталнэг хүн юм шүүрч байжээ. Тэр хүнийг дагуулаад тавуулаа болоод явж байтал нэг хүн далай балгаж байжээ. Чи юу хийдэг хүн бэ гэсэнд би далай балгагч хүн гэжээ.
 
Далай балгагчийг бас дагуулан цааш явж байтал нэг хүн юм чагнаж зогсчээ. Чи юу хийж байна? гэсэн чинь тэр хүн би ч чагнагч хүн ямар ч хол юмыг чагнаж, сонсч чаддаг гэж хэлж гэнэ. Энэ ч бас болдог эр мөн гэж түүнийг дагуулж явтал нэг хүн юм шинжиж байжээ. Тэр хүн бол ямар ч юмыг шинжиж мэдэж чаддаг гэнэ. Тэгээд шинжээчийг дагуулан цааш явжээ. Тэр долон хүнтэй Хөх хүлэг ах дүү болж хамтарч амь зуухаар хэлэлцээд нэг уулын хөтөл дээр гарч хоол унд хийж идэж уугаад хоёр гурав хоносны дараа нэг өдөр Хөх хүлэг нэг хүрд босгоод долоон нөхөртөө хэлж гэнэ. За та нар энэ хүрдийг сайн харж бай. Би гэрээс гараад их удсан тул яваад ар гэртээ харьж эхнэр хүүхдээ эргээд ирье. Хэрэв энэ хүрд үргэлж энэ хэвээрээ эргээд байвал намайг сайн явна гэж бодоцгоо. Хэрэв буруу эргээд эхэлбэл муу явна гэж мэдээд миний хойноос очоорой гэж хэлээд явжээ.
 
Хөх хүлэг гэртээ ирээд хэд хонож гэнэ. Нэг өдөр гадуур явсны араар хааны нэг шивэгчин хүүхэн ирж Хөх хүлгийн хатантай тоглож наргиж байгаад: Танай Хөх хүлгийн сүнс нь хаанаа байдаг юм бэ? гэж асуужээ. Хөх хүлгийн хатан: Мэдэхгүй, би яаж мэдэхэв дээ гэж. Тэгэхээр нь шивэгчин хүүхэн: Чи өнөө шөнө Хөх хүлгийг ирэхээр нь сүнс чинь хаана байдаг юм бэ? гэж асуу. Чи миний сүнсээр яах гээв гэж асуух байх. Нэг гэрт байдаг эр эм хоёр гэдэг чинь нэгнийхээ сүнсийг мэдэж байх хэрэгтэй юм шүү гэж хэл. Тэгэхээр чинь хэлж өгнө. Чи түүнийг мэдээд байж бай. Би маргааш гүйгээд ирье гээд явжээ.
 
Хөх хүлгийг хол ойр явсны араар нь хааны шивэгчин хүүхэн үргэлж ирж Хөх хүлгийн хатантай наадаж тоглодог бөгөөд Хөх хүлэг байсан цагт ирж чаддаггүй байжээ. ТЭгээд Хөх хүлгийг хорлож албал түүний хатантай чөлөөтэй тоглож наадаж, идэж уугаад байхад сэтгэл амар болно гэж муу санаа гаргаад сүнсийг нь асуухаар шийдсэн нь тэр байжээ. Шөнө унтахаар хэвтэхэд хатан нь: Чинь сүнс чинь хаана байдаг юм бэ? гэж асууж гэнэ. Хөх хүлэг: Чи миний сүнсээр яах гээ вэ? Гэхэд хатан шивэгчний зааснаар л нэг гэрийн эр эм хоёр чинь нэгнийхээ сүнийг мэдэж байх нь хэрэгтэй юм бишүү? гэхэд Хөх хүлэг тийм ч байж болох юм гэж бодоод: Миний нэг сүнс голт зүрхэндээ, нэг нь бууны замагт, нэг нь гэзэгний ул дор байдаг юм гээд хэлчихжээ.
 
Маргааш нь Хөх хүлэг бас л гадуур гарч явсны хойгуур хааны шивэгчин гүйж ирэхээр нь Хөх хүлгийн хатан гурван сүнсний байдаг газрыг хэлж гэнэ. Шивэгчин яваад өгчээ. Хөх хүлэг шөнө орой ирээд унтаад өгсөн чинь тэр шивэгчин гүйж ирээд гурван сүнсийг нь хулгайлж аваад хатавчинд булж хаячихаад явчихжээ.
 
Өглөө боссон чинь Хөх хүлэг унтаад байхаар нь хатан нь очиж сэрээхээр татсан чинь үхчихсэн байжээ. Энэ явдлыг хааныхан сонсоод хааныхаа хүн амьтан ирж сайн баатрыхаа цогцсыг хээр аваачин нутаглуулжээ. Гэтэл хааны шивэгчин гүйж ирээд хатныг уйлж унжиж байхад нь тайтгаруулаад: За яахав чам шиг үзэсгэлэнтэй хатанд эр нөхөр хаа мундах билээ. Юунд уйлж унжаад байгаа юм бэ? Дэмий битгий өөрийгөө зовоо гэж хэлээд наргиж идэж уусаар өнжжээ. Гэтэл Хөх хүлгийн босгосон хүрд буруу эргээд эхэлж гэнэ. Ингэхээр нь журмын долоон нөхөд нь хойноос нь явахаар хөдөлжээ.
 
Хамгийн түрүүнд мөшгөөч явжээ. Тэд мөшгөөчийг дагасаар хааны хотонд шөнө ирж гэнэ. Шинжээч шинжилсээр байгаад Хөх хүлгийн хатавчинд хог шороонд булаастай байсан Хөх хүлгийн сүнсийг олж аваад арын уулын цаана хэвтсэн Хөх хүлгийн цогцсонд амь оруулж амьдруулж авчээ. Тэгээд тэд бүгд ан гөрөө хийж амьдарцгааан боловч Хөх хүлэг гэр орондоо очиж болохгүй, бас эхнэр хүүхэд нь айж сандрахаас өөр юмгүй гэж бодоод нөхөдтэйгээ хамт хэд хонож байсан чинь нэг өдөр Хөх хүлгийн ганц хүү нум сум харваж тоглож явтал нэг сум уул давж ирээд Хөх хүлгийн өвөр дээр унажээ. Хүү сумаа авах гэж хойноос нь хөөцөлдөж яваад тэр хэсэг хүмүүс дээр ирсэн чинь аав нь тэнд амьд мэнд сууж байхаар нь учиргүй баярлаад аавдаа ирж эрхлэхээр нь аав нь:
 
За миний хүү аавыгаа энд олон ах нартай байна гэж ээждээ сонсгож огт болдоггүй юм шүү гэж хэлжээ.
 
Хүү За гэж хэлсэн боловч аав нь амьд байсан болохоор түүнээс илүү ямар баяр хөөр байхав, тэр чигээрээ гүйсээр гэртээ ирээд ээждээ бөөн баяр болгож хэлжээ. Ээж нь учиргүй айж сандраад Одоо яадаг билээ. Үхсэн хүн чинь амьдрана гэж байдаггүй юм. Энэ лав нэг аюултай дарагдашгүй дайсан босч ирж байгаа хэрэг гэж бодоод сууж байтал хааны шивэгчин орж ирэхээр нь хүүгийн хэлснийг ярьжээ. Шивэгчин За тэр чинь чиний нөхөр амьдарч байгаа хэрэг биш бүх л бүтэн хаан гүрнийг сүйтгэх аюулт шулмас босч байгаа нь тэр гэж хэлээд тэр дороо хаанд очиж хэлжээ.
 
Хаан Энэ чинь юу гэсэн үг вэ? Ёстой аюултай буг шулмас босч байгаа нь тэр байлгүй яахав. Бушуухан түмэн цэрэг гаргаж барьж ир гэж явуулжээ. Түмэн цэрэг очиж Хөх хүлэгийг долоон нөхрийн хамт барьж иржээ. Хаан тэднийг гурван давхар төмөр байшинд хийж цоожилж гэнэ. Тэгэхээр нь Хөх хүлэг: За чагнагч чагна. Хааныхан юухийж байна? Биднийг яах гэж байна? гэжээ. Чагнагч чагнаж байгаад: Хааныхан зөвлөгөөн хийж биднийг гурван давхар төмөр байшинг нэвт түймэрдэж шатааж алахаар шийдвэр гаргаж байна гэжээ. Тэгэхээр нь Хөх хүлэг: За нүхлээч доошоо нүхэл. Чагнаач хүн малын дуунаас хол гарч байгаа эсэхийг шалгаад чагнаад бай гэжээ. Нүхлээч шал нэвтлэн газар ухаж явсаар байж гэнэ. Чангаач: одоо нэг сарын газрын хоногийн хол гарчээ гэж хэлж гэнэ.
 
Тэгэхээр нь Хөх хүлэг: За нүхлээч одоо дээшээ нүхэлж цоолж гар гэжээ. Нүхлээч дээшээ нүхэлсээр дээш гарч иржээ. Тэгээд бүгд амар мэнд айл амьтангүй газраар гарч ирж ан гөрөө хийж аж төрж суугаад: Чагнаачийг чагна. Хааны ордныхон яаж байна? гэжээ. Чагнаач чагнаж үзээд: Оо хааныхан гурван давхар төмөр байшин нэвт найман шулмасыг түймэрдэж алаад үзсэн чинь яс ч үгүй, үс ч үгүй там руу унаж алга болсон байна гэлцэж их найр наадам хийж байна гэжээ. Тэгэхээр нь Хөх хүлэг за одоо далай балгагч далай балгаад хааныхан руу асга. Хааныхан урсаад ирэхээр нь ард албат, мал, алт мөнгө бүх хөрөнгийг бүгдийг шүүрдээч шүүрдэж гарга.
 
Хаан цахилгаан буулгахаар дээшээ нисэх байх. Харваач алдалгүй харваж унага гэж хуваарилжээ. Тэгээд хааныханд ойртож очоод нэг сайхан хөдөөд. Энд бид уснааас гаргасан бүхнээ тавих хэрэгтэй гэж хэлээд Хөх хүлэг далай балгагч хоёр уулын орой дээр гарч хараад Далай балгагчийг За чи далай балгаад тавь гэжээ. Далай балгагч далай балгаж аваад хааных руу тургичихсан чинь хааныхан албат гүрнээрэээ урсчээ. Тэгэхээр шүүрээч ганц ч юм үлдээлгүй гаргаж тавиад л байж гэнэ. Хаан цахилгаан буулгахаар тэнгэр өөд нистэл харваач ганцхан харваад унагачихжээ.
 
Тэгсэн бүгдээрээ шүүрээчийн зөөвсөн хөдөөд ирсэн чинь тэр долоон баатар Хөх хүлгийн үзэсгэлэнт хатныг булаацалдаж байжээ. Тэгэхээр нь Хөх хүлэг энэ чинь миний хатан, хүү хоёр. Би авсан ханиа хүүтэйгээ авалгүй яахав гэжээ.
 
Тэгсэн чинь мөр мөшгөөч: Би арван жил болсон аалзн мөр, хорин жил болсон хорхойн мөрийг мөшгөдгийн эрхээр Хөх хүлгийн мөрийг мөшгөж гэр оронд нь та нарыг авч ирснээрээ энэ хатныг авна гэжээ.
 
Шинжээч: Үгүй би Хөх хүлгийн сүнсийг хог шороонд булагдаад хэвтэж байхад нь олж авч амь оруулснаараа би авах ёстой гэж гэнэ.
 
Чагнагч: Үгүй би та нарт ямар ял шийтгэл ямар аюул тулгарч байгааг чагнаж мэдэж аварсан хүн. Би авна гэж гэнэ.
 
Далай балгагч: Үгүй и далай балгаж хааных руу тавиагүй бол энэ их юмыг та нар юугаараа олж авах юм бэ? Би авч таараа гэжээ.
 
Харваач: Хаан цахилгаан буулгаж та нарыг хядах гэж байхад харваж унагасанаараа би авна.
 
Шүүрээч: Ер нь би хатныг уснаас гаргасан. Тиймгүй ол үхэх байсан. Би авна гэжээ.
 
Нүхлэгч: Би та нарын бүгдийн чинь амийг аварсан. Би авна гэлджээ.
 
Тэгэхээр нь хатан: За хэрэггүй. Та нарын байгуулсан гавьяа яг адил байна. Би ганц хүн долоон эрд яаж очихов дээ. Иймд та нарын хэнтэй нь ч суухгүй. Хөх хүлэг бид хоёр өглөө, үдшийн цолмон болъё. Миний ганц хүү аав ээжийгээ харж байхаа Алтан гадас болог. Та долоо огторгуйн долоон бурхан болцгоо гэсэн чинь Бүгд за тэгье гээд тэнгэрт нисцгээжээ. Цолмон, долоон бурхан, алтан гадас однууд ингэж тогтсон юм гэдэг.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж