2013-05-10 08:33

Найруулагч Н.Наранбаатар

  Н.Наранбаатар 1975 оны 03 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн. Бага, дунд сургуулиар дамжин 1998 онд СУИС-ийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр төгсөж тус театрт орж ажилласан. Н.Наранбаатар өнгөрсөн хугацаанд Р.Ганбатын “Эрлэгийн данс” жүжгийн Очир, Т.Вертенбекрийн “Манай сайхан эх орон” жүжгийн Ральф, Ф.Веберийн “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” жүжгийн Вольф, Н.Банзрагчийн “Гавал cap” жүжгийн Андуу захирал, Ф.Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийн номч түшмэл Дарма зэрэг дүрүүдийг театрын тайзнаа бүтээснээс гадна Талзуурсан дурлал", "Ноен солиот зэрэг уран сайхны киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон.

Н.Наранбаатар нь 2000 онд Б.Батбаярын “Бооцоо” жүжгийг амжилттай найруулснаар хүүхэд залуучууд, үзэгч олны шимтэн үзэх дуртай Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, С.Жаргалсайхны “Шөнө дунднн бүжиг”:“Нууц амоөг чинь болъё”, Г.Цоггэрэлийн “Дурлахыг хориглоно”, Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс”, М.Себастъян “Нэргүй од” , В.Хюго “Парисын дарь эхийн сүм” мюзикл, В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг, Цогнэмэх “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, Шекспир “Гамлет” сонгодог жүжиг зэрэг бүтээлүүдийг тайзнаа найруулан тавьж туршлагатай найруулагчид болоод мэргэжил нэгт нөхөд, театрын шүүмж судлаачид, үзэгч түмнээс өндөр үнэлэлт авсан манай шилдэг уран бүтээлчдийн нэг юм. Найруулагч Н.Наранбаатарын ихэнх бүтээлүүд өнөөгийн хүмүүсийн ёс суртахуун, зан харилцааны гажуудал, дээд доод давхрагын ялгаа зэрэг нийгэмд байгаа сөрөг үзэгдэлүүдийг шүүмжлэлтэйгээр хөндсөн байдаг бөгөөд үүнийгээ егөөдөл, ёгтлол бүхий найруулгын уран аргаар илэрхийлэн гаргадгаараа онцлогтой.

Н.Наранбаатар нь залуу уран бүтээлчдийг тодруулах, жүжигчдийн мэргэжил, ур чадварыг өсгөх тал дээр ихээхэн санаачлагатай ажилладаг төдийгүй ахмад уран бүтээлчдийн тайлан тоглолт, баяр ёслолын арга хэмжээн тоглолтууд зэрэг театрын цаг үеийн ажлуудыг идэвхитэй зохион байгуулдаг, хамт олны дунд нэр хүндтэй, залуу уран бүтээлчдэд үлгэр болохуйц театрын шилдэг зүтгэлтэнүүдийн эгнээнд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж чадсан чадварлаг удирдагч, авъяаслаг уран бүтээлч билээ. Н.Наранбаатар нь театрын гадаад харилцааг хөгжүүлэх, олон улсын арга хзмжэзнд Монгсл улсыг оролцуулахад идэвхи санчачпагзтзй оролцож Оросын холбооны улс, Япон, БНСУ, Литви, Унгар, АНУ, Англи зэрэг улс оронд зохион байгуулагдсан Олон улсын театрын фестиваль, сургалтуудад хамт олноо манлайлан амжилттай оролцож байсан байна. Н.Наранбаатар нь зөвхөн театрын тайзнаа уран бүтээлээ туурвиад зогсохгүй дэлгэцийн уран бүтээлд авъяасаа сорьж, UBS телевизийн “MAMA MIA” мюзикл, “Дэлгэцэнд мөнхөрсөн дүр” зэрэг 20 гаруй телевизийн бүтээлийг амжилттай найруулж олны хүртээл болгосон. Н.Наранбаатар нь театрын орчин цагиин хөгжлийн чт хандлагыг тодорхойлох, уран бүтээлчдийг мэргэжлийн удирдлагаар хангах, уран бүтээлийн бодлогыг тодорхойлоход байнга идэвхи зүтгэлтэй оролцож, Уран сайхны зөвлөлийн гишүүнээр ажилладаг бөгөөд гэрээт уран бүтээл туурвих, уран бүтээлчдийн шагнал урамшлын асуудал, нийгмийн халамжийн хөтөлбөрийг боловсруулах гэхчлэн 30 гаруй ажлын хэсэгт орж, 20 гаруй дүрэм журмыг боловсруулахад биечлэн ажилласан байна. Н.Наранбаатарын хедөлмөр бүтээлийг хамт олон, төр засаг өндрөөр үнэлж МЗХ-ны “Алтан од”, “Тэргүүний залуу” алтан медаль, МҮЭ-ийн “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Монгол улсын засгийн газрын шагнал “Алтан гадас” одон, “Гэгээн Муза- 2004” оны “Шилдэг залуу уран бүтээлч”, Гэгээн муза-2009 наадмаас мюзиклын төрлөөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “ОНЫ ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ” алтан цомын эзнээр тус тус шагнагдсан. Н.Наранбаатар нь тайз, дэлгэцийн гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээхийн зэрэгцээ мэргэжлийн уран бүтээпчид. узэгч олонд өндрөөр үнэлэгдсэн шилдэг жүжгүүдийг тайзнаа амьдруулсан авъяаслаг залуу уран бүтээлч юм.































 
Н.НАРАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ
А.ТАЙЗНАА НАЙРУУЛАН ТАВЬСАН ДРАМЫН ЖүЖГүүД
1.    К.Манье “Блез”    1998
2.    Б.Батбаяр“Бооцоо”    2000
3.    Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр”    2001
4.    Ш.Гүрбазар “Жаргах гэж дурладаг уу”    2002
5.    Г.Цоггэрэл “Дурлахыг хориглоно"    2003
6.    Ш.Гүрбазар “Чи минийх”    2004
7.    Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс”    2005
8.    Цогнэмэх “Тэнгэрийн хүү”    2010
9.    Шекшпир “Гамлет”        2012
Б. НАЙРУУЛЖ ТАВЬСАН БУСАД УРАН БүТЭЭЛ
1.    Н.Наранбаатар “Алдагдсан эрдэнэ"/кино/    1998
2.    “Эрчүүд эмэгтэйчүүдийн дүрд” улсын уралдаан    2000
3.    “Монголын сайхан бүсгүй 2003” улсын уралдаан    •    2003
4.    “Перпект” хамтлагийн “Нэгэн зүгт” тоглолт    2004
5.    Туйлшрап - 2004 буюу “Хайрын массаж” шоу тоглолт    2004
6.    Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Цагаан шөнө”
уран бүтээлийн тайлан тоглолт    2004
7.    УГЖ Ч.Алтан-Өлзий “Өнөр бүл” уран бүтээлийн цэнгүүн    2004
8.    “Гэгээн Муза 2004” шагнал гардуулах ёслолын ажиллагаа    2004
В.БүТЭЭСЭН КЛИП
1.    Дуучин Алтанцэцэгийн дууны клип    2000
2.    “Харанга” хамтлаг “Зүүдэндээ би ..."    2000
3.    Freezone хамтлаг “Надаар тоглосон хайр” жүжгийн дуу    2001
4.    Дуучин Б.Сарантуяа “Жаргах гэж дурладаг уу” жүжгийн дуу    2002
5.    Дуучин Сэрчмаа “Дурлахыг хориглоно” жүжгийн дуу    2003
6.    Жүжигчин У.Уранчимэг “Чи минийх” жүжгийн дуу    2004
Г.ТАЙЗНАА БүТЭЭСЭН ДүРүүД
1.    С.Жаргалсайхан “Адам, Ева”    Адам    1998
2.    Ч.Ойдов “Далан худалч”    Намнан    2001
3.    Т.Вертенбейкер “Манай сайхан эх орон”    Ральф    2001
 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.